Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Мэдээ

Хэрэв танд БЗХӨ-ий шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байвал лабораторийн шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах хэрэгтэй. БЗХӨ-ийг лабораторийн дараах шинжилгээгээр оношлоно: Цусны шинжилгээ. Серологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүүгийн халдварыг илрүүлнэ. Наалдцын шинжилгээ (Мазок). Эмэгтэйчүүдийн үтрээ, эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн сүвнээс наалдцын (Мазок) шинжилгээ авч, шээс-бэлгийн замын үрэвсэл, мөөгөнцөр, нянгийн халдварыг илрүүлнэ. Эмэгтэйчүүдэд үтрээний орчин хэвийн эсэхийг тодорхойлно. Хүний Хөхөнцөр Вирусийн (Human Papilloma Virus) 30 гаруй хэв шинжийн халдвар илрүүлэх шинжилгээг эмэгтэйчүүдэд умайн хүзүүнээс, эрэгтэйчүүдэд шээс бэлгийн сүвнээс авч, молекул-биологийн аргаар хийдэг. ХХВ нь умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгч бөгөөд эрэгтэйчүүд вирусийн халдвар авснаар тээгч болдог. Шинжилгээгээр ХХВ-ийн умайн хүзүүний

Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ), эсвэл бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) нь ерөнхийдөө бэлгийн хавьтлаар халдварладаг. Бэлгийн замын халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварлана.    Зарим тохиолдолд жирэмсэн эхээс урагт, эсвэл төрөлтийн үед хүүхдэд болон цус сэлбэх, зүү, тариур хувааж хэрэглэх зэрэг бэлгийн хавьтлын бус замаар халдвар дамжих эрсдэлтэй. Гаднаас нь харахад цоо эрүүл хүнээс ч халдвар авах эрсдэлтэй бөгөөд тухайн хүн өөрийгөө халдвартай гэдгийг мэдэхгүй байх тохиолдол цөөнгүй. БЗХӨ ихэнхдээ шинж тэмдэггүй, далд хэлбэрээр явагддаг тул мэргэжилтнүүд БЗХӨ гэхээс илүүтэйгээр БЗДХ гэдэг нэршлийг түлхүү хэрэглэдэг. Шинж тэмдэг БЗДХ авсан үед ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байж болохоос гадна, зарим хүмүүст дараах шинж

Бэлгийн амьдрал бол хүний амьдралын салшгүй хэсэг. Хайр, сэтгэл хөдлөл, дотно харилцаа нь хүүхэд байхаас өндөр насанд хүртэл эрүүл харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Биеийн болон сэтгэц, оюун санааны эрүүл мэндээ хамгаалахын чухлыг та байнга сонсдог ч, бэлгийн эрүүл мэнддээ сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байх нь мөн адил чухал. Бэлгийн эрүүл мэндэд дараах үндсэн 3 ойлголтыг авч үздэг.  Эрүүл дотно харилцааГэр бүл төлөвлөлтБэлгийн замын халдвараас сэргийлэх Иймд бэлгийн эрүүл мэндийн талаар зөв мэдээлэлтэй байх нь сэтгэл хангалуун бэлгийн амьдралтай байхад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл бэлгийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийн талаар мэдлэгтэй байвал үүнээс урьдчилан сэргийлэх бололцоотой болно гэсэн үг. Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар эмчид хандаж, мэргэжлийн

Биеийн жингийн индекс (BMI) буюу биеийн жинг (кг) өндрийн (м) квадратад хуваасан харьцаа 30-аас илүү байвал таргалалттай гэж үздэг. Таргалалт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бөгөөд дараах өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг:  Зүрх судасны өвчин, цус харвалтЦусны даралт ихсэлтЧихрийн шижинХорт хавдарЦөсний эмгэг, цөсний чулууҮе мөчний эмгэгТулайНойрон дунд амьсгал тасалдах, астма зэрэг амьсгалын замын хүндрэл Гэвч таргалалттай хүн бүр дээрх өвчнөөр өвчилдөггүй, өвчилж байсан гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс илүү эрсдэлтэй байдаг. Биеийн жингээс гадна биеийн галбир чухал. Учир “алим” хэлбэрийн таргалалттай буюу хэвлий орчмын өөхлөлт ихтэй хүмүүс “лийр” хэлбэрийн буюу өгзөг, гуяны хэсгээрээ таргалалттай хүмүүстэй харьцуулахад бодисын солилцооны эмгэгийн эрсдэл өндөртэй байдаг. Илүүдэл жин, таргалалтын улмаас эрсдэл нэмэгддэг

Сүүлийн үед эмч нар цусны даралт ихсэлттэй хүмүүст даралт тогтворжуулах эмийн эмчилгээтэй хамт тусгай хоолны дэглэм баримтлахыг зөвлөдөг болсон. Энэхүү хооллолтын дэглэмийг DASH (Dietary Approaches to Stop Hypertension) буюу даралт ихсэлтийг бууруулах хоолны дэглэм гэж нэрлэдэг. DASH дэглэм тун энгийн бөгөөд, дараах үндсэн зарчимд суурилдаг: Жимс, хүнсний ногоо, тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх, Ханасан өөх тос, холестерол, транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг багасгах, Бүхэл үрийн бүтээгдэхүүн, загас, тахиа, самар түлхүү идэх, Давс, чихэр, чихэрлэг ундаа, улаан махны хэрэглээг хязгаарлах Судалгаагаар DASH хоолны дэглэм баримталсан хүмүүсийн цусны даралт 2 долоо хоногийн дотор буурдгийг тогтоожээ. DASH дэглэмийн өөр нэг хувилбар нь өдөрт хэрэглэх давсны хэмжээг 1,500

Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад зориулсан өөрийн хэрэглээгээ хянадаг аппликейшнууд олон төрлийн сонголттой бий болжээ. Эдгээр аппликейшнууд нь та өдөрт гар утсаа ямар хугацаагаар ашиглаж байгаа, аль аппликейшнд хэдэн минут зарцуулж байгааг ялгаж тооцдог. Ихэнх хүмүүс өөрөө ч мэдэлгүй багагүй цагийг гар утсаа ашиглаж өнгөрүүлдэг. Хэрэглээгээ хяналттай болгож, зарцуулж байгаа хугацаагаа мэдсэнээр та зуршлаа өөрчлөх талаар шийдвэр гаргаж магадгүй. Утасны хонх, дохиоллыг унтраах Зурвас, цахим шуудан, нийгмийн сүлжээний шинэ мэдээллүүд ирэх бүрт утасны хонх дуугардаггүй бол утсаа тэр бүр шүүрч аваад байхгүй. Нийгмийн сүлжээгээр авдаг ихэнх мэдээллүүд тэр бүр ач холбогдолтой байдаггүйгээс гадна, тухайн мэдээллийг ирсэн даруйд унших шаардлага бараг л үгүй. Харин ч та үе үе утсаа оролдолгүйгээр хийж байгаа

Өдөр бүр хангалттай хэмжээний цэвэр ус уух нь бидний эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Ихэнх хүмүүс усны эрүүл мэндийн ашиг тусыг мэддэг ч, шингэний дутагдал нь бие махбодид ямар хор уршигтайг тэр бүр мэддэггүй. Хүний биеийн 65 хувийг ус эзлэх бөгөөд бодисын солилцоо, цусны эргэлт, бие махбодиос хорт бодис гадагшлах, биеийн дулааны зохицуулга гэх мэт физиологийн нэн чухал үйл явц, биохимийн урвалд оролцдог. Бие дэх нийт усны 1-2 хувийг алдахад ам цангах мэдрэмж төрдөг бөгөөд энэ үед бие махбодь аль хэдийн шингэний дутагдлын эхний үе шатанд орсон байдаг. Улмаар өлсөх, ялангуяа чихэрлэг зүйл идэх хүсэл төрөх нь шингэний дутагдлын шинж тэмдэг юм. Иймд өлссөн үедээ нэн

1. Дотоод орчны агаарын чанар Гадаа нарлаг сайхан өдөр байсан ч, салхитай, тоосжилт ихтэй үед дотоод орчны агаараа хамгаалахын тулд хаалга, цонхоо хаасан нь дээр. Цонхондоо тоос, шорооны хамгаалалтын шүүлтүүр бүхий тор байрлуулах, эсвэл агаар цэвэршүүлэгчийг хавар, зуны улиралд ч хэрэглэдэг байх нь зүйтэй. 2. Угааж хэвших Гэрийнхээ босгыг давах бүртээ гадаад орчноос ямар нэг хэмжээгээр тоос, шороо авч орж байгаа. Гадуур явах үед бидний хувцас, гутал, үс, арьсанд тоос, шорооны жижиг ширхгүүд наалдсаар байдаг. Гэртээ орж ирсэн даруйдаа гутлаа тайлж, үүдний хэсэгт үлдээх, хувцсаа сольж, гараа угаах, шүршүүрт орох зэрэг энгийн алхмуудыг хийж заншвал гэрийнхээ дотоод орчны агаарыг цэвэр байлгаж, харшил үүсгэгчдээс сэргийлэх боломжтой. 3. Амны хаалт зүүх Амны хаалтыг

Урин дулаан хаврын улирал ирэхтэй зэрэгцэн байнга ядрах, эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл үү? Хэдийгээр нас бол зөвхөн тоо гэдэг ч, нас ахихын хирээр эрч хүч буурах, ядрах, эрүүл мэнд муудах шинж тэмдэг илэрч байна уу? Ядарч сульдах нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ч, дунд нас өнгөрөхөд илүү мэдэрч эхэлдэг. Аз болоход энергийн түвшинг нэмэгдүүлж, эрч хүчийг сэргээдэг энгийн аргууд бий. Зарим нь насжилтын үйл явцыг ч удаашруулах үйлчлэлтэй. Энергийн банкаа хэрхэн дүүргэх талаар зөвлөгөөг хүргэе. 1. Эрүүл мэнддээ анхаарч, асуудлыг шийдвэрлэх Чихрийн шижин, зүрх судасны өвчин, артрит, цус цагадал, бамбай булчирхайн эмгэг, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг олон өвчний үед

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад шээс-бэлгийн замын халдвараар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид шээс-бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй бөгөөд олон эмэгтэйчүүд давтан өвчилж, зарим нь олон жилийн турш үргэлжилдэг. Шээс-бэлгийн замын халдвараас хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар дараах мэдээлэлтэй танилцана уу. Эмэгтэйчүүд шээс-бэлгийн замын халдвараар өвчлөх шалтгаан? Бие зассаны дараа гадна бэлэг эрхтэнээ урдаас хойш чиглэлтэй арчих нь шээс-бэлгийн замын халдвараас сэргийлэх энгийн бөгөөд эхний алхам. Учир нь давсагнаас шээс гадагшлуулах үүрэгтэй шээсний сүв нь анустай ойр байрладаг. Буруу чиглэлд арчсанаас бүдүүн гэдэсний нянгууд (жишээ нь E. coli) шээсний сүв рүү нэвтэрч халдвар авах нөхцөл бүрдэнэ. Нянгийн халдвар цааш даамжирч давсагт хүрэх бөгөөд зохих эмчилгээ