Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Нээлттэй ажлын байр

Нээлттэй ажлын байр

Лабораторийн техникчийн сонгон шалгаруулалтад урьж байна!

17 жилийн түүхтэй, MNS ISO 15189:2015 хэрэгжүүлэгч ОНОШМЕД ХХК танд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн лабораторит тав тухтай, аюулгүй ажлын орчин, өрсөлдөхүйц цалин хангамж, байнгын суралцаж хөгжих боломж бүхий ажлыг санал болгож байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

✔ Био-анагаах судлаач мэргэжлээр төгссөн

✔ Эмнэлзүйн шинжилгээг хийж гүйцэтгэх чадвартай

✔ Үйлчлүүлэгчдэд энэрэх сэтгэлээр хандаж, лабораторийн мэргэжилтний ёс зүйг чандлан баримталдаг

✔ Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ойлгосон байх

✔ Дунд шатны англи хэлний мэдлэгтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. Оношмед ХХК-тай холбогдон анкет авч бөглөх

2. Диплом болон дүнгийн хуудасны хуулбар

3. Хэлний мэдлэг болон бусад ур чадвар, туршлагыг нотлох материал хавсаргаж болно

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: СБД, 8-р хороо, Дашчойлин хийдийн зүүн талд, Хатагтай эмнэлэгийн 1 давхарт

Утас: 7720 5599, 9811 5172

Email: info@onoshmed.mn

Анкет татах: