Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

 

 

Оношмед эмнэлзүйн нэгдсэн лаборатори

“Оношмед” ХХК нь 2004 оноос эхлэн клиник оношлогооны лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын анхны хувийн лабораториудын нэг юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бид орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан мэргэшсэн баг хамт олны бүрэлдэхүүнтэй оношлогоо шинжилгээ хийж, үйлчлүүлэгчдийнхээ итгэл, талархлыг хүлээсэн үйлчилгээ үзүүлсээр ирлээ. Манай лаборатори биохими, гематологи, иммунологи, молекул биологи, цитологийн шинжилгээг түргэн шуурхай, найдвартай хийж үйлчилж байна.

Мэдээлэл

Танд хэрэгтэй эрүүл мэндийн мэдээлэл

Oлон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж , урвалж оношлуурууд ашиглан, тоног төхөөрөмжөө жил тутам техникийн үзлэгт хамруулж, урвалж бодис, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ажиллах зааварчилгаа, техник үзүүлэлтийг нягт нямбай дагаж мөрдөн ажилладаг.

Манай лаборатори нь нарийн мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдсан, эмч мэргэжилтнүүдээ мэргэжлийн дагуу гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтуудад тогтмол хамруулдаг бa клиникийн болон хувийн 30 гаруй эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудтай тогтмол хамтран ажилладаг.

Бидний үнэт зүйл, зарчим

Үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ, найдвартай оношлогоог санал болгож, тэдний хувийн нууцыг чандлан хадгалах зарчмыг бид баримтлан ажилладаг

Урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэг

Шинжилгээнд тогтмол хамрагдсанаар өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ аливаа өвчин эмгэг, түүний хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.

Манай үйлчилгээ

Эмнэлзүйн лабораториудын чанар болон чадавхид тавих үндсэн шаардлага болсон MNS ISO15189:2015 стандартын шаардлагыг хангасан тул 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Стандартчилал Хэмжил Зүйн Газраас Итгэмжлэлийн гэрчилгээ гардан авсан. Түүнчлэн чанарын дотоод хяналтыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж, чанарын баталгаажилтын лавлагаа лабораториос зохион явуулдаг гематологи, биохимийн MEQAS, иммунологийн RIQAS, молекул биологийн EQUALIS болон иммуногематологийн чанарын гадаад үнэлгээ (ЭМЯ, СССҮТ) зэрэг чанарын гадаад хяналтанд тогтмол амжилттай оролцож байна.

99
Оношлогоо

Шинжилгээний чанар, найдвартай байдал

97
Сэтгэл ханамж

Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааны үр дүн

98
Гадаад хяналт

Шинжилгээний чанарын гадаад хяналтанд тогтмол амжилттай оролцдог

100
Дотоод хяналт

Чанарын дотоод хяналтыг тогтмол хэрэгжүүлж ажилладаг