Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Тоног төхөөрөмж

Оношмед лаборатори иммунологи, молекул биологи, биохим, гематологийн цогц үйлчилгээндээ Японы Sysmex болон Precision System Science, Францын BioMerieux, ХБНГУ-ын Human, Хонг Конгын DiagCor зэрэг компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Sysmex, XN550 гематологийн бүрэн автомат анализатор Япон улсын Sysmex корпораци нь эмнэлгийн гематологийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ болон мэдээлэл мэдлэгээр хангаж чаддагаараа дэлхийд тэргүүлэгч компани юм. Sysmex, XN550 бүрэн автомат анализатор нь IPU (төхөөрөмжний удирдлага болон өгөгдлийн удирдлагад зориулсан компьютер) залгагдсан байдгаас гадна LCD мэдрэгч өнгөт тавцантай. Түүнчлэн залуу эс, улаан эс, хэвийн бус лимфоцит зэрэг хэвийн бус эсийг илрүүлэхээс гадна цагаан эсийн тоо болон нейтрофил, моноцит, эозинофил, базофил гэж ялган тоолдог. BX 3010, биохимийн бүрэн автомат анализатор Япон улсын Sysmex корпорацийн BX 3010 аппарат нь биохимийн шинжилгээг баталгаатай хийдгээс гадна далд хэлбэрийн сахар (HbA1c) илрүүлгийн шинжилгээг давхар хийх боломжтой. Тус төхөөрөмж нь цаг хугацаа хэмнэсэн ямар ч лабораторид ажиллуулах боломжтой бүрэн автомат төхөөрөмж юм. Гар ажиллагаа ордоггүй тул шинжилгээний хариунд алдаа гарах эрсдэл байхгүй болно. GeneXpert молекул биологийн бүрэн автомат Гепатит “С” вирусийн ачааллыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүлээн зөвшөөрсөн АНУ-д үйлдвэрлэсэн Cepheid компанийн GeneXpert буюу мэдрэг чанар 99.9%, нарийвчлал нь 99.4% -тай бодит цаг хугацааны полимеразан гинжин урвалыг явуулдаг молекул биологийн дэвшилтэт арга технологийг ашиглан түргэн хугацаанд “С,В” вирусийн ачааллын шинжилгээг хийхээс гадна БЗХӨ (Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae), хүний хөхөнцөр вирусийн өндөр эрсдэлт генотип болох 16, 18/45, 31, 33, 35, 39, 51, 52, 56, 58, 59, 66, 68 хэв шинжийг илрүүлэх шинжилгээг чанарын өндөр түвшинд хийж байна. Тус төхөөрөмж нь нэг удаагийн картридж хэрэглэдэг учир шинжилгээний явцад ямар нэгэн бохирдол үүсэх эрсдэл байхгүй болно. В, С вирусийн ачаалал тоолох шинжилгээ Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae (заг хүйтэн) илрүүлэх Хүний хөхөнцөр вирус (16, 18/45, 31, 33, 35, 39, 51, 52, 56, 58, 59, 66, 68) BioMerieux компанийн VIDAS төрөөрөмж Францын BioMerieux компани нь иммунологийн төхөөрөмжөөрөө дэлхийд тэргүүлдэг бөгөөд нийт 30 000 орчим VIDAS төхөөрөмжийг түгээгээд байна. Тус төхөөрөмжний давуу тал нь богино цаг хугацааг шаарддаг бөгөөд нэг удаагийн картридж хэрэглэхээс гадна бүрэн автомат юм. VIDAS төхөөрөмжийн мэдрэг чанар нь 99.77%, шинжилгээний нарийвчлал нь 99.61% байдаг.

Тоног төхөөрөмжийн жагсаалт Үйлдвэрлэсэн улс, брэнд нэр Зориулалт
1 Humalyzer 2000 Герман Биохимийн анализатор
2 Humalyzer 2000 Герман Биохимийн хагас автомат анализатор
3 Humareader Герман Иммунологийн уншигч багаж
4 Humaleader Single Герман ELIZA
5 Humascope Герман Микроскоп
6 Humascope Герман Микроскоп
7 Sysmex KX-21N Япон Гематологийн анализатор
8 Minispin Герман Центрифуг
9 PCR Amplification Орос Молекул биологи
10 Источник питания Элф 8 Орос Для электрофореза нуклеиновых кислот
11 Вортекс Микро-Спин Орос Молекул биологи
12 Хеликон Орос Камера электрофоретическая
13 Гном Орос Твердотельный термостат
14 Eppendorf Герман Мини Спин плюс
15 Vilber Lourmat Франц Трансилюминатор
16 Mini – Vidas Франц Иммунологийн бүрэн автомат анализатор
17 Olympus CX 41 Япон Микроскоп
18 Nikon Япон Тусгай зориулалтын Дижитал камер бүхий
19 Exiprogen Bioneer Солонгос DNA extraction
20 DiagCor Хонг Конг Flow-through Hybridization
21 MyGenie96/384 Солонгос PCR Thermal Block