Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Мэдээ

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. ‘Gonorrhea’ нэр томъёо ‘flow of seed’ буюу ‘үрийн урсгал’ гэсэн утга бүхий грек үгээс гаралтай.  N. gonorrhea зөвхөн хүнд халдварлаж, зөөвөрлөгддөг. Уг бактер нь дан булчирхайлаг болон шилжилтийн хучуур эдийн цочмог идээт халдвар үүсгэдэг. Гол дамжих зам нь бэлгийн зам, шээсний сүв, умайн хүзүүний дээд хэсэг (endocervix), шулуун гэдэс, залгиур хоолой, коньюнктивт тохиолдоно. Халдвартай хэсгээс тарах тохиолдолд байна. Мөн шинж тэмдэггүй тээгч халдвар тараах боломжтой.    Gonorrhea -н далд үеийн хугацаа 2-7 өдөр.  Эрэгтэй хүнд цочмог шээсний сүвийн үрэвсэл үүсгэх ба түгээмэл илрэх шинж тэмдэг нь идээт шингэн гарах, өвдөлттэй шээх. Эрэгтэй хүнд шинж тэмдэг илрэхгүй байх нь ховор буюу 3-5%.

T. vaginalis нь эрэгтэй, эмэгтэй хүнд шээс бэлгийн замын өвчлөл үүсгэдэг, бэлгийн замаар дамждаг паразит юм. Эзэн организм нь зөвхөн хүн ба бусад бэлгийн замын халдвар, тухайлбал заг хүйтэнтэй хавсарсан байх нь элбэг. Трихомониаз жирэмслэлтийн үед сөрөг үр дагавартай. Үүнд, ялангуяа төрөлтийн үед нярайд халдварлах, умайн хүзүүниий неоплази, аарцгийн үрэвсэлт өвчин үүсгэдэг. ХДХВ дамжих эрсдэлийг нэмдэг буюу үрэвслийн хариу үйлдлээр ХДХВ-д эзэн эсийн салстын хаалт султгаж өгдөг. T. vaginalis цист шатгүй, трофозоит шатандаа бэлгийн харилцаагаар дамжихгүй. Гадаад орчинд мэдрэмтгий, хатахдаа хурдан ч бэлгийн бус замаар дамжих тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг.  Эмэгтэйчүүдэд үтрээнд годуу халдвар үүсгэнэ. Загатнах, хөөсөнцөр үүсэх, өтгөндүү шингэн, салст идээт

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. Chlamydia trachomatis гурван биоварт хуваагддаг (trachoma, lymphogranuloma venereum, mouse pneumonitis). Мөн их гадна мемран уургийн шинж чанараар нь 20 сероварт хуваадаг. Трахома биоварт А-К хүртэл, cеровар A, B, Ba, C нүдний хурц хэлбэрийн халдвар үүсгэдэг. D-K хүртэл, Da, Ia, Ja конъюнктивит буюу зөөлөн хэлбэрийн нүдний халдвар, шээс бэлгийн замын халдвар үүсгэдэг.   Лимфогранулома венериум (lymphogranuloma venereum -LGV) -ийн L1, L2, L2a, L2b, L3 сероварууд шээс бэлгийн замын өвчлөл үүсгэдэг.  C. trachomatis 10 тогтвортой плазмид агуулдаг өвөрмөц шинж чанартай. Эдгээрийн хэрхэн ажилладаг үйл ажиллагаа нь одоогоор тодорхойгүй. Уг өвөрмөц шинж чанарт тулгуурлан ПГУ болон гибридизациар илрүүлдэг.  Трахома /Trachoma/ C. trachomatis архаг нүдний халдвар

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. Микоплазма нь байгаль дээр элбэг тохиолдох ба хүн, амьтан, хэвлээр явагч, загас, шавьж ургамал зэрэгт паразитлах хэлбэрээр оршдог. Хүнд ам, амьсгалын дээд зам, шээс бэлгийн замын захын хэсгүүдэд байна. Бэлгийн микоплазма дундаас Ureaplasma зүйлүүд зонхилон тохиолдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүний шээс бэлгийн замын өвчин үүсгэгч нян юм. Хугацаанаас өмнө төрөх шалтгаан болох ба жирэмсний үед сөрөг үр дагавар бий болгодог. Ерөнхий шинж чанар - Уреаплазма Эсийн ханагүй, 0.2-0.3 µм диаметр бүхий бөмбөлөг, коккобацилл хэлбэрийн нян. Геномийн хувьд жижиг учир хязгаарлагдмал бионийлэгжлийн чадавхитай, өсгөвөрлөхөд серум нэмэн баяжуулсан өсөлтийн орчин шаардлагатай. Хуваагдах хугацаа нь ойролцоогоор нэг цаг. Шээс бэлгийн замын болон

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. Микоплазма нь умайн үрэвсэл үүсгэдэггүй ч M. hominis, U. urealyticum хоёулаа шээс бэлгийн замын халдвар, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг. Бэлгийн харилцаа идэвхтэй хүнд шинж тэмдэггүй байдлаар тохиолдох учир өсгөвөрлөх аргаар тодорхойлоход төвөгтэй байдаг. Оппортунист эмгэг төрүүлэгчид бөгөөд дархлаа сулрах үед ихсэн, цаашлаад хүнд өвчлөл үүсгэх чадвартай. Мөн бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүс олон хамтрагчтай байх тусам колони үүсгэх түвшин нь их гэсэн судалгаа байдаг. Нярайд төрөлтийн үед колони үүсгэх чадваргүй.  Нярайн өвчлөл болон шээс бэлгийн зам дахь микоплазмын холбоог доор хүснэгтэд харуулав. Өвчлөл, хүн амMycoplasma hominisUreaplasma urealyticumНэмэлтЗаг хүйтний бус уретритҮүсгэхгүйХүчтэйУреаплазмаар үүсгэгдэг боловч хувь нь тодорхойгүй. Түрүү булчирхайн үрэвсэлСулҮүсгэхгүйАрхаг өвчинтэй хавсарсан байдлаар

Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэгдэж, хүний шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгаануудын нэг болдог. Микоплазм болон уреаплазмын халдвар нь хүний биед шээс бэлгийн замын (ШБЗ)-н гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвслийг үүсгэдэг бөгөөд гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь олон шалтгаантай бүлэг өвчин бөгөөд үүнд микоплазм, уреплазмын халдвар чухал үүрэгтэй байдаг.  Микоплазм болон уреаплазм бактерийг нийтэд нь микоплазмын бүлэгт хамааруулдаг ба хүнд 16 төрлийн микоплазм илэрдгээс 6 нь шээс бэлгийн замд халдварлан өвчин үүсгэдэг байна. Mycoplasma hominis, Ureaplasma urealyticum гэх зүйлийн нянгууд хүний шээс

          Гемофиллус дюкрей (Haemophilus Ducreyi) бактери нь бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд зөөлөн яр (бэлгийн шархлаа, шанкройд, бэлэгсийн 3 дахь өвчин)-г үүсгэдэг. Энэхүү халдварын үед бэлэг эрхтэн дээр олон тооны өвчин эмзэглэлтэй шарх гарч, тунгалгийн зангилаа үрэвсэх шинж бүхий цочмог явцтай бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм.           Зөөлөн яр өвчний нууц үе ихэвчлэн 4-7 хоног байдаг боловч ховор тохиолдолд 3 хүртэл хоног болон богиносох болон 10-с дээш хоног хүртэл уртсаж болно. Урьдал шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авсны дараа эхний хоногт үүсгэгч нэвтрэн орсон газарт тод улаан өнгөтэй, захруугаа тэлж томрох хандлагатай толбо үүснэ. Дараагийн өдрүүдэд төвөөсөө идээт цэврүү үүсч эхлэн халдвар авснаас 3-4

Прогестерон нь өндгөвч, ихэс, бөөрний дээд булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд нөхөн үржихүйд чухал нөлөөтэй гол даавруудын нэг юм.  Сар бүр эмэгтэйн өндгөвчнөөс өндгөн эс ялгарахад өндгөвчинд шар бие гэх түр хугацааны бүтэц үүсдэг бөгөөд энэхүү шар бие нь прогестероны гол эх сурвалж болдог. Шар биеэс ялгарах прогестерон даавар нь үр тогтолт, үр тогтсон өндгөн эс умайд бэхлэгдэх зэрэг үйлийг дэмждэг.  Үр тогтсон тохиолдолд шар бие үргэлжлүүлэн прогестероныг ялгаруулах ба энэ нь умайн дотоод ханыг тэтгэж, эвсэл үр бэхлэгдэх нөхцлийг бүрдүүлнэ. Үр тогтоогүй тохиолдолд шар бие хатингаршиж, умайн дотоод ханыг дэмжих прогестерон ялгаруулалт буурснаар умайн дотно хана ховхорч сарын тэмдэг ирдэг.  Прогестерон ямар үйлдэлтэй вэ? Умайн

Эстроген даавар нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд эстроген даавар нь нөхөн үржихүйн болон бэлгийн хоёрдогч шинж бүрэлдэн хөгжихөд чухал үүрэгтэй. Уг даавар нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь нийлэгжих бөгөөд эмэгтэй хүнд илүү түлхүү нийлэгждэг байна.  Гурван төрлийн эстроген даавар бий.  Эстрон. Эстрон нь цэвэршилтийн дараа биед нийлэгждэг эстрогений нэгэн хэлбэр бөгөөд шаардлагатай үед бие махбод эстроныг бусад эстрогены хэлбэрт шилжүүлэх замаар бие махбодын хэрэгцээг хангадаг. Эстрадиол. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүст уг даавар ялгарах бөгөөд энэ нь эстрогений үндсэн хэлбэр бөгөөд эмэгтэй хүнд нөхөн үржихүйн насанд түлхүү нийлэгждэг байна.  Эстрадиол их хэмжээгээр ялгарах нь батга гарах, бэлгийн дур хүсэл

Хомхой долоох буюу амны хөндийн герпес нь герпес энгийн вирусын (HSV-1) гаралтай амны хөндийн нийтлэг халдвар юм. АНУ-ын насанд хүрэгчдийн 50-80% нь аман герпестэй байдаг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр насанд хүрэгчдийн 90% нь 50 насандаа вирусын халдвар авсан байдаг. Халдвар авсны дараа хүн насан туршдаа энгийн герпес вирусаар өвчилнө. Идэвхгүй байх үед вирус мэдрэлийн эсийн бүлэгт идэвхгүй (унтаа) байдалд ордог. Зарим хүмүүст вирусын шинж тэмдэг хэзээ ч үүсдэггүй байхад заримд нь үе үе халдварын шинж илэрч байдаг. Амны хөндийн герпес өвчний шалтгаан Амны хөндийн герпес нь ихэвчлэн идэвхитэй дэгдэлттэй эсвэл шархтай хүмүүсээс халдварладаг. Халдвар авсан хүнтэй дотно эсвэл хувийн харилцаа холбоо тогтоох