Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

блог

Home  /  блог (Page 7)

Орчин үед анагаах ухааны ололт амжилтын үр дүнд хүмүүсийн дундаж наслалт нэмэгдэж, дэлхий даяар өндөр настай хүмүүсийн тоо тасралтгүй өсч байгаа нь ясны сийрэгжилт өвчний тархалтыг нэмэгдүүлж байна. Ясны сийрэгжилтийг “чимээгүй аюул” гэж нэрлэдэг нь уг өвчний эхний үе шатуудад шинж тэмдэг бараг илэрдэггүй, зөвхөн унаж, яс хугарсны дараа ихэвчлэн оношлогддогтой холбоотой. Ясны сийрэгжилтийн гол шалтгаан нь кальци, амин дэмийн дутагдал бөгөөд ясны бат бөх чанарыг бууруулж, хугарах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Сийрэгжсэн яс ачаалал (биеийн жин) даах чадваргүй болж, зарим хүмүүсийн биеийн өндөр 3 хүртэл см богиносдог байхад бусад хүмүүст унах, хүнд юм өргөсний дараа нуруу өвдөх шинж тэмдэг илэрдэг. Ясны

Томуу нь инфлюнза вирусээр (томуугийн) үүсгэгддэг өндөр халдвартай, амархан тархдаг, түгээмэл тохиолддог өвчин юм. Хүнд халдварлаж, өвчин үүсгэдэг инфлюнза А, В, С  гэсэн 3 төрлийн вирус байдаг. Хүмүүс жилийн аль ч улиралд томуугийн халдвар авч болох ч дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст томуугийн дэгдэлт намрын сүүлээс хаврын эхэн үед хамгийн өндөр байдаг. Томуугийн дэгдэлтийн хамгийн идэвхтэй үе нь 12-3 сарын хооронд байна. Бүх насныхан томуугаар өвчлөх эрсдэлтэй ч хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд зэрэг дархлаа султай хүмүүст илүү хүнд тусна. Томуугийн шалтгаан Томуугийн вирус хоорондоо ялгаатай маш олон төрөл байх бөгөөд вирус нь байнга мутацид орж өөрчлөгддөг учир хүмүүс жил бүр томуугаар өвчилдөг.

Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд өндгөвчний олон уйланхайт хамшинжээр өвчлөх эрсдэл өндөртэй. Өндгөвчний олон уйланхайт хамшинж (ӨОУХ) нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог дааврын гаралтай эмгэг юм. Илүүдэл жин инсулинд дөжрөлийг нэмэгдүүлж, дааврын тэнцвэрийг алдагдуулдаг тул өндгөвчний олон уйланхайт хамшинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүүхэд төрүүлэх насны буюу 25-35 насны залуу эмэгтэйчүүдэд уг эмгэгээр өвчлөх нь түгээмэл. Өндгөвчний олон уйланхайт хамшинжийг бүрэн гүйцэд эмчлэхгүй бол үргүйдэл, эндометрийн гиперплази, эндометрийн хавдар зэрэг хүндрэлд хүргэж болзошгүй. Өндгөвчний олон уйланхайт хамшинж гэж юу вэ? Өндгөвчний олон уйланхайт хамшинж нь бэлгийн даавруудын тэнцвэр алдагдсанаас шалтгаалж үүсдэг нэг төрлийн эмгэг юм. Дааврын тэнцвэр алдагдсанаас өндгөвчинд олон тооны жижиг уйланхай үүсч, өндгөн эс ялгарах үйл явц саатдаг. Өндгөвчний олон уйланхайт

Таргалалт бол сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь таргалалттай. 2017 оны байдлаар дэлхий даяар нийт 2,2 тэрбум хүн таргалалттай байна. Сүүлийн жилүүдэд таргалалт эрэгтэйчүүдийн дунд 3 дахин, эмэгтэйчүүдийн дунд 2 дахин нэмэгджээ. 2013 онд ДЭМБ-ийн хийсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-аар Монголд насанд хүрэгчдийн дунд таргалалт 40 орчим хувьтай байна гэсэн үр дүн гарчээ.  Таргалалтын шалтгааныг энгийнээр тайлбарлавал өдөр тутмын үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөнөөр зарцуулж байгаа энергийн хэмжээнээс илүүдэл калорийг бид хоол хүнснээсээ авч байна гэсэн үг. Таргалалтанд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг дурьдвал: Хоол хүнсээрээ илүүдэл калори

Зуны улиралд эцэг эхчүүд хүүхдүүдээ амрааж, чийрэгжүүлэхийг хүсдэг. Өвлийн улиралд ханиад, томуу толгойны өвчин болдогтой адил зуны улиралд ч хүүхдүүдээ зарим өвчнөөс хамгаалах шаардлагатай.Зуны улирлын зарим өвчний эрсдэлээс хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлж чадвал танай гэр бүлийн амралт хамгийн сайхан, үр дүнтэй өнгөрөх болно. Зуны улиралд дараах хүндрэлийг анхаарах нь зүйтэй. Суулгалт, хоолны хордлого Бохирдсон хүнс, усаар дамжин нян, вирус, хорт бодис тархах нь ходоод, гэдэсний өвчний гол шалтгаан болдог. Суулгалт бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл бол, хоолны хордлогоор ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүд өвчилдөг. Шинж тэмдэг: Гэдэс базлах, усархаг суулгалт, бөөлжих. Өвчин хүндэрвэл суулгалт цустай гарч болзошгүй. Энэ үед яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд антибиотик

Бэлгийн замын мөөгөнцөр нь бэлэг эрхтэнд “кандида” хэмээх бичил биетүүдтэй холбоотойгоор үүссэн үрэвсэл юм. Бэлгийн мөөгөнцрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтэнээс цагаан өнгийн ялгарал ихээр гарах юм. Бэлгийн мөөгөнцрийн үед ялгарах цагаан өнгийн ялгарал нь сүү, сүүний цөцгий, ээдэмтэй төстэй байдаг. Үүнээс гадна бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох нь бий. Мөн цөөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнадаг. Бэлгийн мөөгөнцрийн үед бэлэг эрхтэнээс эвгүй үнэр гардаггүй. Ээдэм төст цагаан зүйл зарим хүнээс ялгардаг ч, зарим хүнд огт шинж тэмдэг илрэхгүй байх нь бий. Бэлгийн мөөгөнцрийг хэрхэн оношлох вэ? Энэ өвчнийг оношлоход

Бөөр бол ялгаруулах эрхтэн тогтолцоо бөгөөд гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл явц юм. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг. Бөөрний  өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйлс: Амьтны гаралтай мах ихээр идэх Шингэний хэмжээг гүйцэт авахгүй байх Хоол хүнсийг зохисгүй идэх Халуун нөхцөлд ажиллах Хүн өдөрт тогтмол 2-2,5л ус уух ёстой. Өдөрт хангалттай ус уугаагүйн улмаас усгүйжиж, шээс элсжиж эхэлдэг. Үүнээс шалтгаалж бөөрний чулуу үүсдэг. Энэ эмгэг нь сүүлийн жилүүдэд тархалт нэмэгдсээр байна. Бөөрний чулуу гэдэг нь жижиг кристалаас үүссэн хатуу бөөгнөрөл юм. Бөөрөнд нэг болон түүнээс олон чулуу үүсч болно. Гол шинж тэмдэг нь гэнэт гарч ирнэ,

Герман улсад умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг охидод даатгалаас санхүүжүүлж хийдэг байсан нь өөрчлөгдөхөөр болжээ. Дархлаажуулалтын комиссоос бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн вакциныг хөвгүүдэд хийх шаардлагатай гэж үзсэн байна. ХПВ нь таргалт өндөртэй, бэлгийн замаар хүнээс хүнд халдварладаг вирус юм. Ихэнх тохиолдолд бидний дархлааны систем уг вирустай амжилттай тэмцдэг ч, зарим тохиолдолд биеэс бүрэн цэвэрлэж чаддаггүй. ХПВ-ийн олон төрөл байх бөгөөд бэлгийн үү үүсгэхээс эхлээд, хэдэн жилийн дотор хорт хавдар ч үүсгэж болзошгүй. Хэдэн жилийн өмнө ХПВ-ийн хамгийн аюултай төрлүүдийн эсрэг вакцин бий болж, хэрэглээнд нэвтэрсэн. Өмнө нь зөвхөн өсвөр насны охидод хийдэг байсан энэхүү вакциныг 9-14 насны

Эрэгтэй хүний эр бэлгийн эс байнга боловсордог ба сая сая тооны нөөцтэй байдаг. Харин эмэгтэй хүн байгалиас заяасан цөөн тооны өндгөн эсийн нөөцтэй төрдөг.

Дэлхий даяар ойролцоогоор 199 сая эмэгтэй чихрийн шижин өвчтэй гэж Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооноос мэдэгджээ. 2040 он гэхэд энэ тоо 313 сая болж нэмэгдэх төлөвтэй байна.