Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Эмэгтэйчүүд чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Эмэгтэйчүүд чихрийн шижингээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Дэлхий даяар ойролцоогоор 199 сая эмэгтэй чихрийн шижин өвчтэй гэж Олон Улсын Чихрийн Шижингийн Холбооноос мэдэгджээ. 2040 он гэхэд энэ тоо 313 сая болж нэмэгдэх төлөвтэй байна. Чихрийн шижин нь эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх 9 дэх шалтгаан болоод байна. Жил бүрийн 11 сарын 14-ний өдрийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж, энэ өвчний талаарх мэдээлэл, урьдчилан сэргийлэлтийг сурталчилсан кампанит ажил өргүүлдэг. Кампанит ажлын зорилго нь чихрийн агууламж ихтэй хүнсний хэрэглээг хязгаарлах, дасгал хөдөлгөөн тогтмол хийх зэрэг амьдралын эрүүл хэв маягийн ач холбогдлыг сурталчлах юм.

Чихрийн шижингийн талаар

Чихрийн шижин нь архаг өвчин бөгөөд нойр булчирхай инсулин ялгаруулахгүй болох, эсвэл бие махбодь инсулиныг зохистой ашиглаж чадахгүй үед тохиолдоно. Нойр булчирхайнаас инсулин даавар ялгарах бөгөөд хоол хүнснээс авсан глюкозыг задалж, бие махбодийн эсэд энерги болж очих үйл явцыг инсулин зохицуулдаг. Хэрэв бие махбодь хангалттай хэмжээний инсулин ялгаруулахгүй, эсвэл инсулиныг зөв ашиглаж чадахгүй бол глюкоз цусанд хуримтлагдсаар байдаг. Хэсэг хугацааны дараа илүүдэл глюкоз чихрийн шижингээр өвчлөх шалтгаан болдог.

Чихрийн шижинг эмчилгээ хийлгүй орхивол хараагүй болох, бөөрний дутагдал, тархинд цус харвах зэрэг ноцтой хүндрэлд хүргэдэг. Эрт оношлож, шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж чадвал эмчилгээ амжилттай болох магадлал өндөр.

Чихрийн шижин өвчний үед илрэх шинж тэмдэг

Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай:

  • Ойрхон шээх
  • Шалтгаангүй жин хасах
  • Ам ихээр цангах
  • Хэвийн үеийнхээс их өлсөх
  • Хөл гар бадайрч, чимчигнэх
  • Ядрах
  • Дотор муухайрч, бөөлжих
  • Нүд бүрэлзэх
  • Анхаарал төвлөрүүлэхэд хүндрэлтэй болох

Чихрийн шижингийн төрлүүд

1-р хэв шинжийн чихрийн шижин

Энэ төрлийн чихрийн шижинг хүүхдийн эсвэл инсулин-хамааралт гэж нэрлэдэг бөгөөд нойр булчирхай маш бага хэмжээний инсулин ялгаруулах, эсвэл огт ялгаруулахгүй байх архаг нөхцөл юм. 1-р хэв шинжийн чирхийн шижингээр хүүхэд, өсвөр үеийнхэн ихэвчлэн өвчилдөг. Эмчилгээнд инсулины тарилга, эрүүл хоолны дэглэм, байнгын дасгал хөдөлгөөн багтана.

2-р хэв шинжийн чихрийн шижин

Бие махбодь инсулины хэвийн үйлчлэлд хамгаалалттай болох эсвэл нойр булчирхай хангалттай хэмжээний инсулин ялгаруулах чадамжгүй болсон үед үүсдэг удаан явцтай өвчин. Өвчний тохиолдолд хянаж болох амьдралын хэв маягийн хүчин зүйлс мөн генетик, удамшлын хүчин зүйлс хүчтэй нөлөөлдөг.

Монголд эмэгтэйчүүдийн дунд илүүдэл жин, таргалалтын тархалт нэмэгдэж байгаа. Цусны даралт ихсэх, илүүдэл жин, таргалалттай байх, хөдөлгөөний дутагдал, зохисгүй хооллолт зэрэг амьдралын хэв маягийн эрсдэл хүчин зүйлс хавсарсан байх нь 2-р хэв шинжийн чихрийн шижингийн өвчлөл нэмэгдэх үндсэн шалтгаан болж байна.

Жирэмсний үеийн чихрийн шижин

Жирэмсний үед цусан дахь сахарын хэмжээ ихэсч, ихэнхдээ төрсний дараа буцаад хэвийн хэмжээндээ орно. Жирэмсэн эмэгтэйчүүд эрүүл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээгээр үүнийг хянаж болно. Хэдийгээр төрсний дараа цусан дахь глюкозын хэмжээ хэвийн болдог ч, жирэмсний үеийн чихрийн шижингээр өвчилсөн эмэгтэй хожим 2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх өндөр эрсдэлтэй.

Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх

  • Эрүүл хооллолт- сахарын агууламж ихтэй хүнс, чихэрлэг ундаанаас татгалзах
  • Хоолны хэмжээг зохистой тохируулах
  • Тогтмол дасгал хийх- өдөрт 30 минутаар 7 хоногийн 5 өдөр
  • Хоолондоо аль болох амтлагч хэрэглэхгүй байх
  • Биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах

Чихрийн шижинг хянах

  • Чихрийн шижинд анхаарал хандуулах. Мэргэжлийн эмчид тогтмол хянуулах
  • Чихрийн шижин болон бусад өвчний эсрэг эм, тариаг биеийн байдал сайн байсан ч тогтмол хэрэглэх
  • Амьдралын хэв маягаа өөрчлөх. Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн
  • Чихэрлэг ундаа, жимснээс татгалзах. Өөх тосны хэрэглээгээ бууруулж, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
  • Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хянаж, цусны даралт, холестеролын хэмжээг анхаарах

Чихрийн шижин бол сүүлийн жилүүдэд эрчимтэй тархаж байгаа архаг өвчин бөгөөд удамшлын эрсдэлт хүчин зүйлгүй хүмүүс ч өвчлөх магадлалтай. Эрүүл хооллолт, хэвийн жин, тогтмол дасгал хөдөлгөөн нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ юм.

Чихрийн шижингийн оношилгоо

Чихрийн шижингийн шинжилгээний зорилго нь цусан дахь сахарын түвшинг тодорхойлж чихрийн шижин, чихрийн шижингийн урьдал өвчнийг оношлох, сахарын түвшинг хянах, хүндрэлийг илрүүлэх, хянах зэрэг зорилготой.

Цусан дахь сахарын шинжилгээг хэн өгөх вэ?

Хэрэв та болоод таны ойр дотны хэн нэгэнд дээр дурдсан чихрийн шижин өвчний шинж тэмдэг илэрч байвал яаралтай шинжилгээ өгөх нь зүйтэй.

Цусан дахь сахарын шинжилгээнд

1.Өлөн үеийн сахарын хэмжээ – энэхүү шинжилгээгээр хоол сойсноос хойш 8-12 цагийн дараа цусан дахь сахарын хэмжээг шинжилдэг.

Өлөн үеийн сахарын хэмжээ Тайлбар
3.9-5.5 ммол/л Хэвийн
5.6-6.9 ммол/л Чихрийн шижингийн урьдал
>7.0 ммол/л Чихрийн шижин

2. Глюкозжсон гемоглобин (Hb1Ac%) – сахарын 3 сарын дундаж хэмжээ

Хүний биеийн сүүлийн 3 сарын сахарын дундаж хэмжээг харуулдаг. Глюкозжсон гемоглобины хэмжээ нь чихрийн шижингийн урьдал үе болон чихрийн шижин өвчинтэй хамааралтай. Чихрийн шижинтэй өвчтөн зүрх судасны өвчлөлөөр өвдөх эрсдэл их байдаг. Чихрийн шижингүй хүн хоёр дахь удаагаа зүрхний шигдээс болох нь чихрийн шижинтэй хүн зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлтэй адил байна. Дэлхий даяар эрсдэлийг бууруулах урьдчилан сэргийлэх хүчин зүйлд БНЛП-ний хэмжээг багасгах, хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөн, цусны даралтын хяналт зэрэг орж байна.

Энэхүү шинжилгээг өгөхөд өлөн байх шаардлагагүй ба өдрийн аль ч үед өгч болдог.

3. Глюкоз тэсвэрлэгийн сорил

Глюкоз тэсвэрлэгийн сорилын стандарт:

Сорилоос өмнө хоногт 150гр-аас их нүүрс ус хэрэглэж, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, 3 хоногийн турш ямар нэг хязгаарлалтгүй хооллоно. 10-16 цагийн турш хоол сойсны дараа шинжилгээг хийнэ. Сорилын үед эмчилгээ, тамхи татахгүй, ямар нэг биеийн ачаалалгүй байна. Хурц өвчин, стресс, хагалгаа, гэмтэл, жирэмсэн, архаг өвчний шалтгаант бие суларсан үед шинжилгээ хийж болохгүй. Сорилоос хэдэн долоо хоногийн өмнө зарим эмийг зогсооно (шээс хөөх болон жирэмснээс сэргийлэх эмүүд, фенитойн гм). 5 минутанд сахарын ачааллыг өгнө. Насанд хүрэгчдэд 75 гр, хүүхдэд 1.75 гр/кг (тарган хүүхдэд тохиромжтой тун, гэхдээ 75 г-с хэтрүүлж болохгүй, жирэмсэн эмэгтэйд 100 мг) . Өлөн үед, 30, 60, 90, 120 дахь минутанд цусыг цуглуулах ба 30 минутын сорьц нэмэлт мэдээлэл өгнө.

Сийвэнгийн сахарын хэмжээ зааг дээр байгаа өвчтнүүдэд (өлөн үед 110-140 мг/дл) сахарын ачаалалт сорилыг хийнэ. Өлөн үеийн сахар буурах болон сахар тэсвэрлэг багассан үед оношлогооны ач холбогдолтой.

Бүх жирэмсэн эмэгтэйг ЧШ илрүүлэх сорилд хамруулах ба 24 ба 48 дахь долоо хоногт  50гр тунгаар ачаалал өгч шинжилнэ. Өөрчлөлт илэрвэл сахарын ачаалалт сорилыг заавал хийнэ.

Дараах тохиолдолд шинжлүүлэх заалттай:

  • Өлөн үеийн сахар тогтмол >7.0 ммол/л
  • Өлөн үед тогтмол нормогликеми заах (<6.1 ммол/л)
  • Чихрийн шижингийн клиник шинж тэмдэг бүхий өвчтөнд сахар >11,1ммолл
  • Хоёрдогч чихрийн шижин (удамшлын гипергликемийн хамшинж, зарим даавар хэрэглэсний дараа)
  • Реактив гипогликемийг дүгнэх зорилгоор энэ шинжилгээг хийхгүй.
  • Хүүхдийн чихрийн шижингийн үед ач холбогдол багатай тул бараг хэрэглэдэггүй.
  • Жирэмсэн бус насанд хүрэгчдэд чихрийн шижинг оношлох зорилгоор

Сахарын ачаалалт сорил 2 удаа өндөрсөж (өлөн үеийн сахар> 7,0 ммол/л) болох ба түр зуурын сахар тэсвэрлэгийн бусад тохиолдлыг үгүйсгэнэ.

Оношмед лаборатори дээрх 3 төрлийн чихрийн шижинг илрүүлэх шинжилгээг хийж байна.