Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакциныг хөвгүүдэд хийж байна

Хүний папиллома вирусийн (ХПВ) эсрэг вакциныг хөвгүүдэд хийж байна

Герман улсад умайн хүзүүний хавдар үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг охидод даатгалаас санхүүжүүлж хийдэг байсан нь өөрчлөгдөхөөр болжээ. Дархлаажуулалтын комиссоос бэлгийн замаар дамждаг ХПВ-ийн вакциныг хөвгүүдэд хийх шаардлагатай гэж үзсэн байна. ХПВ нь таргалт өндөртэй, бэлгийн замаар хүнээс хүнд халдварладаг вирус юм. Ихэнх тохиолдолд бидний дархлааны систем уг вирустай амжилттай тэмцдэг ч, зарим тохиолдолд биеэс бүрэн цэвэрлэж чаддаггүй. ХПВ-ийн олон төрөл байх бөгөөд бэлгийн үү үүсгэхээс эхлээд, хэдэн жилийн дотор хорт хавдар ч үүсгэж болзошгүй.

Хэдэн жилийн өмнө ХПВ-ийн хамгийн аюултай төрлүүдийн эсрэг вакцин бий болж, хэрэглээнд нэвтэрсэн. Өмнө нь зөвхөн өсвөр насны охидод хийдэг байсан энэхүү вакциныг 9-14 насны хөвгүүдэд мөн хийх нь зөв гэж үзсэн байна. ХПВ-ийн зарим төрлүүд умайн хүзүүний хавдар үүсгэдгээс вакциныг зөвхөн охидод хийдэг байсан бол ХПВ нь эрэгтэйчүүдэд шодой, шулуун гэдэс, түүнчлэн ам болон амны хөндийн хавдар үүсгэдэг нь нотлогдсон. Иймд ХПВ нь зөвхөн эмэгтэйчүүдэд бус эрчүүдэд ч халтай вирусийн халдвар юм.

Доктор Зур Хаусений дурдсанаас Германд жилд 1000 орчим ХПВ-тай холбоотой эмэгтэйчүүдийн хорт хавдар бүртгэгддэг байна. Зур Хаусен нь ХПВ болон хорт хавдрын хамаарлыг нээж илрүүлсэн тул 2008 онд Нобелийн шагнал хүртсэн Германы эрдэмтэн юм. Тэрээр хөвгүүдийг вакцинжуулалтанд хамруулахаар шийдвэрлэсэн комиссын шийдвэрийг цагаа олсон шийдвэр хэмээн үнэлж байна. ХПВ нь бэлэг эрхтэний арьсанд хүрэлцсэнээр хүнээс хүнд халдварладаг. Бэлгэвч халдварын эрсдэлийг бууруулдаг ч бүрэн хамгаалдаггүй байна.