Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

блог

Home  /  блог (Page 4)

Өглөө сэрэхэд бие эвгүйрхэж, жихүүдэс төрж, ханиалгаж, найтаах, булчин шархирч өвдөх шинж тэмдэг илэрч байна уу? Эдгээр шинж тэмдгийг ханиад эсвэл томуу эсэхийг хэрхэн ялгах вэ? Ханиад, томууны шинж тэмдэг хоорондоо төстэй боловч, ялган оношлох нь эмчилгээний чухал ач холбогдолтой. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоног үргэлжилдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ. Томуугийн хүндрэл богино хугацаанд уушигны хатгаа болон хүндэрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарах эрсдэлтэй. Ханиадны түгээмэл илрэх шинж тэмдэг? Ханиадны шинж тэмдэг ихэвчлэн хоолой хөндүүрлэхээс эхлэх бөгөөд 1-2 хоногийн дараа аажимдаа арилдаг. Цаашлаад нус гойжих, хамар битүүрэх,

Зарим эмэгтэйчүүдийн хувьд үр тогтолт, жирэмслэлт, төрөлт бэрхшээл, хүндрэлгүй явагддаг бол зарим нь хүүхэдтэй болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Мөн цөөнгүй эмэгтэйчүүд насан туршдаа хүүхэд төрүүлэхээс татгалздаг. Таны амьдралын төлөвлөгөө аль замаар явахаас үл шалтгаалан, үр тогтолт, жирэмслэлт, төрөлтийн талаар мэдээлэлтэй байх нь ирээдүйд зөв сонголт хийхэд танд тусална. Үр тогтолтын талаар таны мэдэхэд илүүдэхгүй зүйлс: Эмэгтэйчүүдийн биений юмны мөчлөгийн ердөө 6 хоногт л жирэмслэх боломжтой байдаг.  Жирэмслэх магадлалтай 6 хоногийг “үр тогтолтын цонх үе” гэж нэрлэдэг. Энэхүү 6 хоног яг хэзээ гэдэг нь тухайн эмэгтэйн биений юмны мөчлөгийн урт, богиноос шалтгаалах бөгөөд энэ нь эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг. Үр тогтолтын цонх үе нь өндгөн эс өндгөвчнөөс ялгарах

Залуу болон дунд насныхны цусан дахь витамин Д-ийн хэмжээ бага байх нь насжилтыг богиносгодог гэсэн томоохон судалгааны үр дүн гарчээ. Уг судалгаа нь Австри улсад 78.000 хүнийг хамруулан 20 жилийн турш дагаж судалсан бөгөөд цусан дахь витамин Д-ийн хэмжээ бага насанд хүрэгчид хэвийн хэмжээтэй хүмүүстэй харьцуулахад судалгааны явцад нас барах магадлал 3 дахин өндөр байжээ. Нас баралтын шалтгааныг нарийвчилж үзвэл витамин Д-ийн хэмжээ нь чихрийн шижингийн хүндрэлээс үүдэлтэй нас баралттай хамааралтай байв. Энэхүү судалгааны урьдчилсан үр дүнг Европын Чихрийн Шижингийн Судалгааны Холбооны хурал дээр 2019 оны 09 сарын 20-нд танилцуулсан бөгөөд витамин Д-ийн дутагдал нь хүмүүсийн амьдралыг богиносгодог гэсэн дүгнэлт хийхэд эрт байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна.

Д-даймер шинжилгээг цусны бүлэн үүсэх эрсдэлтэй эмгэгийн оношлогоо, дараагийн шатанд авах арга хэмжээг үнэлэх зорилгоор хийдэг. Арьс зүсэгдэж, гэмтсэний дараа цус бүлэгнэж, цус алдалт зогсох үйл явц бидний биед хэд хэдэн үе шаттай явагддаг. Цус бүлэгнэх нь эдгэрэлтийн хэвийн үйл ажиллагааны хэсэг бөгөөд цус бүлэгнэж тогтохгүй урссаар байвал эрүүл мэндийн ноцтой эрсдэлд хүргэнэ. Нэгэнт цус бүрэн тогтсоны дараа цусны бүлэн шаардлагагүй болж, бие махбодь үүссэн бүлэнг эргэж задлах арга хэмжээ авдаг. Гэсэн хэдий ч үүссэн бүлэн задарсны дараа цусанд үлдэгдэл бодисууд тодорхой хэмжээгээр байсаар байдаг. Зүйрлүүлж хэлбэл барилгын засварын дараа тоос, шороо үлддэгтэй адил юм. Дээр дурдсан үлдэгдэл бодисуудын нэг нь Д-даймер уураг юм. Хэвийн нөхцөлд уг уураг цуснаас

Сүүлийн үед хүмүүс гоо сайхандаа анхаарал хандуулж, үс, хумс, арьсны тэжээл гэж нэрлэгддэг витамин В7 буюу биотины нэмэлт бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх болжээ. Өдөрт авбал зохих биотины хэмжээг 30 микрограмм гэж үздэг ч, гоо сайхны зориулалтаар зах зээл дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүний тун харьцангуй өндөр буюу 5000-10000 микрограмм байна. Мөн зарим судалгаанд биотины хэт өндөр тунг (100000-300000 микрограмм) тархмал хатуурал зэрэг мэдрэлийн тогтолцооны үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэж болно гэжээ. Гэвч биотин лабораторийн зарим шинжилгээ хуурамч өндөр болон хуурамч бага хариу гарахад нөлөөлдөг байх талтай. Шинжилгээний хариу алдаатай, буруу гарах нь эмч буруу онош тавьж, эмчилгээ үр дүнгүй болох эрсдэл дагуулдаг. Биотины тухай баримтууд: Хүн амын 20 орчим хувь нь Биотин агуулсан хүнсний нэмэлт

Сүрьеэ нь дэлхий даяар нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг. 2017 онд 10 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, 1.6 сая хүн уг өвчний улмаас нас барсан. 2017 онд 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 230.000 хүүхэд уг өвчний улмаас эндсэн. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт нэмэгдэж байгаа нь олон улс оронд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Сүрьеэ өвчнийг эрт илрүүлж, бүрэн гүйцэд эмчилснээр 2000-2017 оны хооронд 54 сая хүний амь нас аврагдсан.  Сүрьеэ нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан бөгөөд хамгийн тархалт өндөртэй нь Зүүн-өмнөд ази, Номхон далайн баруун эргийн бүс нутгууд бөгөөд эдгээр улс орнуудад сүрьеэгийн шинэ өвчлөлийн 62% бүртгэгддэг.Монгол улс нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн сүрьеэгийн

HBV-ийн серологийн оношлогоогоор өмнө нь В вирусийн халдвар авч байсан эсэх, хэрэв халдвар авч байсан бол халдварын явц, В вирусийн төлөв байдал, эдгэрэл болон вакцины дараах дархлаажилтын байдлыг үнэлнэ. Өөрөөр хэлбэл В вирусийн халдварын төлөв байдлыг тодорхойлох нарийвчилсан шинжилгээ юм. HBV-ийн серологийн оношлогоог дараах зорилгоор хийнэ: Гепатитийн ялган оношлогооЦус ба эрхтний доноруудын хяналтВакцины өмнө дархлааны байдлыг шалгах HBV-ийн серологийн төлөв байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд HBsAg- Гепатит В вирусийн гадаргуугийн антигенAntiHBs- Гепатит В вирусийн гадаргуугийн эсрэг биеHBeAg- Гепатит В вирусийн Е антиген AntiHBe- Гепатит В вирусийн Е эсрэг биеAntiHBc total- Гепатит В вирусийн цөмийн антигений нийт эсрэг биеAntiHBc lgM- Гепатит В вирусийн цөмийн эсрэг

"Гепатит В-н цусны шинжилгээ" хэмээх энгийн цусны шинжилгээг лабораторид өгнө. Энэхүү цусны шинжилгээ нь 3 ерөнхий хэсгээс бүрдэнэ. Зарим тохиолдолд та анх гепатит В вирустай нь оношлогдсоноос хойш зургаан сарын дараа дахин цусны шинжилгээ өгөхийг эмч зөвлөдөг. Хэрвээ та ойрын хугацаанд гепатит В-н халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байвал 9-н долоо хоногийн дараа шинжилгээ өгөх нь зүйтэй. Учир нь дээрх хугацааны дараа уг вирусийг таны цуснаас илрүүлэх боломжтой болох юм. Та шинээр халдвар авсан, архаг халдвартай, эсвэл халдвар аваад эдгэсэн эсэхээ мэдэхгүй, таны гепатит В-н шинжилгээний хариу эргэлзээтэй байна уу?  Та цусны шинжилгээнийхээ хариуг цаасаар авбал аль шинжилгээ нь эерэг бөгөөд сөрөг гарсныг ойлгоход хялбар болно. Гепатит В-ийн цусны шинжилгээний гурван гол

Гепатит B бол дэлхийд хамгийн элбэг тохиолдох элэгний халдварт өвчин юм. Энэ нь элгийг гэмтээдэг гепатит B вирусаар халдварладаг. Уг вирус нь цусаар, хамгаалалтгүй бэлгийн хавьтал болон дахин хэрэглэсэн зүүгээр дамжин халдварлаж болно. Түүнчлэн эхээс урагт жирэмсний хугацаанд болон төрөх явцад халдварладаг. Ихэнх халдвар авсан насанд хүрэгчид гепатит B вирусаас ямар нэгэн асуудалгүй ангижрах боломжтой байдаг. Хэдий тийм боловч зарим насанд хүрэгчид болон ихэнх халдвар авсан нярай болон хүүхдүүд вирусаас зугатах боломжгүй байдаг ба халдвар (амьдралын турш) архагшдаг байна. Сайн мэдээ гэвэл гепатит B-ээс сэргийлэх вакцин болон гепатит B-ийн халдвартай хүмүүст зориулсан шинэ эмчилгээнүүд бий болсоор байна. Гепатит B-ийн тархалт Дэлхий дээр

Гепатит гэж юу вэ? Хэрэв танд лабораторийн шинжилгээгээр гепатитийн халдвартай гэсэн хариу гарсан бол юуны өмнө ямар төрлийн халдвар гэдгийг тодорхой мэдэх шаардлагатай. 5 төрлийн гепатитийн халдвар байх бөгөөд өөр өөр шалтгаанаар үүсгэгддэг. Гепатитийн халдварын нийтлэг шинж нь элгийг үрэвсүүлж, гэмтээдэг. Гепатитийн төрлүүд хоорондоо ямар ялгаатай вэ? Гепатитийн халдварын төрөл нь үүсгэгч вирусийн төрлөөс шалтгаалах бөгөөд өвчний хүндрэл болон үргэлжлэх хугацаанд нөлөөлдөг. Гепатит А: Вирусийн халдвартай хоол хүнс, шингэнээр дамжин халдвар тархдаг. Гепатитийн халдваруудаас хамгийн хөнөөл багатай нь бөгөөд ихэнх тохиолдолд өөрөө аяндаа эдгэдэг. Элгэнд урт хугацааны үрэвсэл үүсгэдэггүй. 2 сарын хугацаанд бүрэн эдгэрдэг. Гепатит А-ийн халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь хүндэрч, эмнэлгийн тусламж авах шаардлага тулгардаг. Гепатит А-ийн