Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Without Sidebar

Home  /  Without Sidebar (Page 6)

Овъёос Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Овъёос бол өглөөний цайнд хамгийн тохирох сонголт яах аргагүй мөн. Овъёос нь хэвлийн таргалалт, илүүдэл жинг бууруулах замаар элэгний өвчнөөс сэргийлдэг. Өөх тостой, түргэн хоолноос татгалзъя Шарсан төмс, гамбургер, пицца зэрэг түргэн хоолнууд нь элэгний эрүүл мэндэд хортой. Ханасан өөх тос ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаанд энэ нь элэгний үрэвслийн шалтгаан болж, элэг хатуурах эмгэгт ч хүргэж болзошгүй. Иймд гадуур хооллох шаардлага гарсан үед эрүүл сонголт хийх талаар бодолцоорой. Брокколи Элгээ эрүүл байлгахыг хүсвэл олон төрлийн хүнсний ногоог хангалттай иддэг байх хэрэгтэй. Элэгний эрүүл мэндэд

Өлсөнө гэдэг нь таны бие махбодид хоол хүнс шаардлагатай байгааг илтгэдэг ба хангалттай хоол хүнс идсэний дараа энэ мэдрэмж алга болдог. Харин зарим хүмүүст хангалттай хоол идсэний дараа ч цадсан мэдрэмж төрөхгүй идсээр л байдаг. Ийм хүмүүс амьдралын хэв маяг болон хооллох дадлаа өөрчилснөөр өлсөх мэдрэмжээ бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч байнгын өлсөх мэдрэмж нь алга болохгүй, ямар нэгэн өвчин эмгэгийг шинж тэмдэг байдлаар илэрч байвал тохирсон эмчилгээ шаардлагатай байдаг. Өлсөх мэдрэмж байнга төрүүлдэг 17 шалтгааныг танилцуулж байна: 1. Хоолны дэглэм барих Илчлэг бага хоолны дэглэм барьдаг хүмүүст өлсөх мэдрэмж байнгын төрж байж болох юм. Хүний бие илчлэг багатай хоол хэрэглэснээр грелин

Орчин үед бүдүүн гэдсийг цэвэрлэх зориулалттай цай, төрөл бүрийн энзим, гэдэс угаах аппарат зэрэг олон бүтээгдэхүүн шинээр бий болсон. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Энэ талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажил тун хомсдолтой. Гэдэс цэвэрлэх ихэнх аргууд нь нотолгоогүй бөгөөд зарим нь гаж нөлөө үзүүлэх талтай. Бүдүүн гэдсийг байгалийн аргаар цэвэрлэх боломжтой юу? Бүдүүн гэдэс цэвэрлэх үндсэн 2 арга бий. Нэг нь гэдэс цэвэрлэх зориулалттай ямар нэг бүтээгдэхүүн авч, гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэх бол нөгөө нь мэргэжлийн эмчид хандаж, бүдүүн гэдсээ угаалгах арга юм. Гэдэс цэвэрлэх зориулалттай нунтаг болон шингэн бэлдмэл. Гэдэс цэвэрлэх зориулалттай ихэнх бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Заримыг нь шулуун гэдсээр хэрэглэх зориулалттай байдаг. Эдгээр бэлдмэлүүд

Өсвөр насанд амьдрал, сургууль, найз нөхөд, үерхэл, биед гарах өөрчлөлтүүд нэгэн зэрэг явагдсанаас зарим үед сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох нь түгээмэл.  Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж паркын галзуу хулгана мэт байх нь хэвийн үзэгдэл үү? эсвэл анхаарах ёстой зүйл үү? Өсвөр насныхан болон өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд дараах асуултуудад анхаарал хандуулаарай: Өмнө нь хийх дуртай байсан зүйлээ хийхээ зогсоох. Сагсан бөмбөг, бүжиг, сургууль дээрх клуб гэх мэт. Зурагтаар дуртай сувгаа сольж үзэхээ больж, зугаатай санагддаг байсан зүйлүүд сонирхол татахаа больсон уу? Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхээс зайлсхийж, ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг болсон уу? Сурлага муудаж, дүн буурсан уу? Эцэг эхтэйгээ маргалдах нь

Идсэн хоолноосоо хордож, өвчлөхийг хэн ч хүсэхгүй. Гэсэн хэдий ч жил бүр олон тооны хүмүүс хоолны хордлогод өртдөг. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, ахмад настан зэрэг дархлааны тогтолцоо сул, өвчлөмтгий хүмүүс хоолны хордлогоор өвчлөх илүү магадлалтай. Мөн түүнчлэн эдгээр хүмүүсийн дунд өвчний хүндрэл илүү их тохиолддог. Өндөр эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоолны эрүүл ахуйг дадал болгосноор хоолны хордлогоос сэргийлж болно. Зайлсхийвэл зохих хоол хүнс Нян, вирус, паразит зэрэг хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд нь зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах магадлал илүү өндөр. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний нэг нь “түүхий” буюу ариутгаагүй сүү болон сүүн бүтээгдэхүүн. Энэ нь сүүнд агуулагдах эмгэг төрөгчдийг устгахын тулд өндөр хэмд буцалгаж, ариутгаагүй гэсэн үг.

Умайн хүзүүний хорт хавдраар хэн өвчлөх эрсдэлтэй вэ? Бүх насны эмэгтэйчүүд ялангуяа 30-аас дээш насныхан умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь бэлгийн замаар дамждаг хүний папиллома вирус (ХПВ) юм. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн тал хувь нь амьдралынхаа туршид ХПВ-ийн халдвар авдаг боловч маш цөөн тооны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчилдөг байна.   Барууны ихэнх орнуудад эрт илрүүлгийн сорил (ПАП тест) хийж, ХПВ-ээс сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдсанаар умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжтой болжээ. Уг хавдрыг эрт оношилбол бүрэн эмчлэгддэг.  Умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлд юу багтах вэ? Дээр дурдсанчлан умайн хүзүүний хавдрын гол шалтгаан бол ХПВ боловч дараах

Эмэгтэй хүний бие махбодид өөрчлөлт байнга явагддаг боловч зарим тохиолдолд хэвийн мэт өөрчлөлтүүд нь хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй. Өөрийнхөө биеийг байнга анхааралтай ажиглаж, ямар нэг өөрчлөлтийг эрт таньж мэдэх нь чухал. Шинээр илрэх шинж тэмдэг бүр биед ямар нэг өөрчлөлт явагдаж байгааг илтгэх бөгөөд шалтгааныг нь тодруулж байх нь зүйтэй. Дараах шинж тэмдэг илэрвэл анхаарал хандуулах шаардлагатай: 1.Хөхөнд гарах өөрчлөлт Хөхөнд үүссэн ихэнх бэрсүү хорт хавдар үүсгэдэггүй ч, эмчид зайлшгүй үзүүлэх шаардлагатай. Мөн дараах шинж тэмдгүүд илэрвэл эмчид хандана: Хөхний арьс татагдаж, хонхойхХөхний товч дотогш шигдэхХөхний толгойноос шүүдэс гарах Хөхний арьс, толгой улайх эсвэл тууралт гарах Хөхөнд илэрсэн шинж тэмдгийн шалтгааныг илрүүлэхийн тулд эмч

ТҮргэлж эрч хүчтэй, цовоо сэргэлэн байхгүй нь мэдээж. Нойргүй хоносон шөнүүд, ажлын байран дахь стресс гэх мэт бидний эрч хүчийг бууруулдаг зүйлс мундахгүй олон. Гэвч үргэлж эрч хүчгүй болсон мэт санагдаж байвал чухам юу таныг доош нь татаад байгааг анхаарах хэрэгтэй. Энергийг сааруулдаг дараах хүчин зүйлүүдээс хэд нь танд нөлөөлж байгааг анхаараарай. 1. Сахар Сахар таныг богино хугацаанд энергээр хангаж, эрч хүчийг нэмдэг ч энергийн хэмжээ огцом буурснаар илүү их чихэр идэх хүсэл төрүүлдэг. Сахарын хэрэглээгээ багасгах хамгийн ухаалаг алхам бол зохистой хооллолт юм. Өлссөн үедээ дутагдсан энергээ нөхөхийн тулд гартаа тааралдсаныг идэх биш, харин урьдчилж бэлдсэн амны зугаа, зууш зэргийг гарын дор байлгаж

ССэтгэл гутралд орсон үед танд юу ч тус болохгүй мэт санагддаг. Гэвч сэтгэл гутралыг эмчлэх эмийн болон сэтгэц заслын аргууд байхаас гадна, та өөрөө өөртөө тусалж эрч хүчээ эргүүлэн авах боломжтой. Өөрийн зан үйл, амьдралын хэв маяг, бодлоо өөрчлөх нь сэтгэл гутралтай тэмцэх энгийн бөгөөд үр дүнтэй аргууд юм. Дараах зөвлөмжүүдийг одооноос хэрэгжүүлж, сэтгэл өөдрөг байгаарай. 1. Өдрийн дэглэм мөрдөх. Сэтгэл гутралд өртсөн үедээ цагийн хуваарь бүхий дэглэм мөрдөх нь үр дүнтэй. Сэтгэл гутрал нь амьдралын зорилго, утга учир, зохион байгуулалтыг үгүй хийсэн мэт санагддаг. Иймд өдөр тутам хийх ажлын уян хатан хуваарь зохиож түүнийгээ мөрдөх нь гол шугамнаас хэт хазайхгүй байхад тустай. 2. Зорилготой байх. Сэтгэл гутралд орсон үед юуг

Ревматойд артрит нь аутоиммуны гаралтай, үе өвдөх, хавдах мөн хөшүүн болж хөдөлгөөн нь хязгаарлагдах зэрэг шинж тэмдэг илэрдэг архаг явцтай, хамгийн түгээмэл тохиолддог үений үрэвсэлт эмгэг юм. АНУ-д 1,3 саяаас илүү хүн энэхүү өвчнөөр оношлогдсон гэсэн судалгаа байдаг ба тэдгээрийн дийлэнх нь буюу 75% орчим нь эмэгтэйчүүд байна. Ревматойд артрит нь ихэнхдээ 30-50 насанд илэрч эхлэх боловч бүх насныхан өвчилж болно. Ревматойд артритын үед ихэвчлэн гар, хөлийн жижиг үеүд үрэвсэж гэмтэх ба зарим тохиолдолд нүд, арьс, уушги зэрэг бусад эрхтэнд нөлөөлдөг. Ревматойд артритыг бусад үений үрэвсэлт эмгэгээс ялган оношлох нэг онцлог шинж нь өглөөний цагаар үе өвдөж хөшүүн болж хөдөлгөөн