Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Without Sidebar

Home  /  Without Sidebar (Page 3)

Эс судлалын шинжилгээгээр умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг хийснээр умайн хүзүүний хавдрын нас баралт ач холбогдолтой буурсан. Эрт илрүүлэг хийдэггүй улс орнуудад умайн хүзүүний хавдрын нас баралт их хэвээр байна. Умайн хүзүүний хавдар нь ихэвчлэн олон жилийн туршид хавдрын урьдал эмгэгээс үүсдэг тул эс судлалын шинжилгээгээр эрт илрүүлэг хийхэд тохиромжтой байдаг. Хусуур эсвэл сойз ашиглаж умайн хүзүүний шилжвэр бүсийг хамруулан хусаж эс цуглуулаад шилэн слайд дээр түрхэнэ. Дараа нь спиртэд бэхжүүлж, Папаниколаоу буюу Пап аргаар будаж, түрхцийг микроскопоор үнэлнэ. Пап тестэд эсийн өөрчлөлтийн байдлаас хамаарч LSIL, HSIL гэж дүгнэнэ. Умайн хүзүүний түрхцэд ХПВ-ийн ДНХ-ийн илрэлийг молекул биологийн аргаар тодорхойлж болно. ХПВ-ийн молекул

Дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын гуравдугаар байранд ордог.  Тавин жилийн өмнө умайн хүзүүний өмөн АНУ-д хавдрын шалтгаант эмэгтэйчүүдийн нас баралтыг тэргүүлж байсан боловч нас баралт гуравны хоёроор буурч, одоо хавдрын шалтгаант нас баралтын арван гуравдугаар байранд ордог болжээ. Умайн хүзүүний хавдраас өөр ямар ч хорт хавдарт үр дүнтэй илрүүлэлт, эрт үеийн оношилгоо, бүрэн эмчлэгддэг давуу тал тэмдэглэгдээгүй юм. Умайн хүзүүний хавдрын урьдал эмгэгийг эмчлээгүй бол аажимдаа хорт хавдарт шилждэг бөгөөд үүнийг эрт илрүүлдэг аргыг эс судлалын шинжилгээ буюу Пап тест гэж нэрлэнэ. Уг аргаар хавдрыг эрт үед нь илрүүлж, оношлох боломжтой.   Умайн хүзүүний

“Хялгасан хорхойн өвчин” буюу бидний хэлж заншсанаар “цагаан хорхой” гэдэг нь Enterobius Vermicularis үүсгэгчээр үүсдэг халдварт өвчин юм.  Бүтэц, харагдах байдал Шимэгч хорхой нь 0,7-1,3 см урттай, цагаан өнгөтэй, тахиралдсан хэлбэртэй, бичгийн үдээсний хэмжээтэй, цайвар шаргал өнгөтэй байдаг. Халдварлах зам Хүнээс хүнд дамжин халдварладаг. Бүх насныхан өвчлөх эрсдэлтэй боловч, 5-10 насныхан өвчлөх эрсдэл илүү өндөр байдаг.   Цагаан хорхойн шимэгч нь бохирлогдсон гар, хоол хүнсээр дамжин халдварладаг. Гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах, хоол хүнсийг сайтар жигнэж, болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж , хальсыг нь авч идэх нь чухал. Мөн шимэгчийн өндөг нь наалдамхай

Элэгний вирусийн харилцан үйлчлэл, менежмент болон вирусийн дахин идэвхжил Элэгний В болон С вирусийн халдвар нь элэгний өвчлөлийн тэргүүлэх шалтгаан юм.  ДЭМБ-ийн мэдээгээр дэлхий дахинд нийт 250 сая илүү хүн HBV-ийн халдвартай бол 70 сая илүү хүн HCV-ийн халдвартай байна. Эдгээр элэгний вирус нь элэгний эсийн дотор үржих ижил онцлогтой ч, вирусийн амьдралын мөчлөгийн хувьд өөр юм. Тодруулбал HBV нь ДНХ агуулсан бөгөөд эсийн бөөмд удмын мэдээллээ олшруулах бол, HCV нь РНХ агуулсан бөгөөд элэгний эсийн цитоплазмд үржлээ явуулдаг. Гэхдээ, аль ч вирус нь үржлийн завсрын бүрдлүүдийг үүсгэх бөгөөд тэдгээр нь хоорондоо харилцан үйлчлэн вирусийн илэрц, түүний шинж тэмдэгийг өөрчилдөг байна.  Давхар

Хүний папиллома вирус (ХПВ) нь умайн хүзүүний хавдрын үүсэлд хамгийн чухал ач холбогдолтой. ХПВ нь ДНХ агуулсан вирус бөгөөд ДНХ-ийн дарааллаас хамаарч их ба бага эрсдэлт хэвшинж гэж хуваагдана. Эдгээрээс ХПВ-ийн 15 их эрсдэлт  хэвшинж тодорхойлогдсон боловч ХПВ-16 хэвшинж нь умайн хүзүүний хавдрын нийт тохиолдлын бараг 60%-ийг дангаараа эзэлдэг бол үлдсэн 10% нь ХПВ-18 хэвшинж, харин 5% хүрэхгүйг бусад хэвшинжүүдээс шалтгаалж байна. ХПВ-ийн их эрсдэлт хэвшинж нь бэлгийн уруул, үтрээ, шодой, хошного, гүйлсэн булчирхай, болон бусад ам-залгиурын хорт хавдрын үүсэлд чухал оролцоотой болохыг тогтоожээ.  Бэлгийн замын ХПВ-ийн халдвар маш элбэг боловч ихэнхдээ шинж тэмдэггүй, эдэд өөрчлөлт үүсгэдэггүй тул Пап тестээр илэрдэггүй.

Биомаркер бол бие махбодын эрүүл байдал, өвчний явц эсвэл эмчилгээний зориулалтаар хэрэглэсэн эмийн бодисын хариу урвал, тэдгээрийг үнэлэхэд ашиглагдах, хэмжигдэх боломжтой шинж тэмдэг юм. Энэ тодорхойлолтын дагуу лабораторийн шинжилгээний хариу, дүрс оношлогооны шинжилгээ, өвчний түүхийн тэмдэглэл бүхэлдээ биомаркерт багтдаг. Товчхондоо биомаркерыг оношлогооны, урьдчилан сэргийлэх, өвчний тавилан эсвэл эмчилгээ, түүний аюлгүй байдлыг хянах гэж ангилдаг.  Эмнэлзүйн лаборaторид ашиглагддаг биомаркерууд нь «цус, биеийн бусад шингэн, эдэд хүний биеийн эрүүл, эмгэг байдлын шинж тэмдэг болох биологийн молекул» юм. Жишээлбэл, нойр булчирхайн шүүрлүүд (амилаза, липаза), элэгний энзимүүд (АЛАТ, АСАТ), зүрхний цочмог шигдээсийн маркер (зүрхний булчингийн тропонин), хавдрын маркерууд ордог. Энэ удаад халдвар, үрэвслийн үед илрэх

Элэгний сорвижил нь цочмог болон архаг элэгний гэмтлийн хариу урвал болсон шарх эдгэрэлтийн процесс юм. Арьсан дээр үүссэн шарх эдгэхдээ сорвиждогийн адилаар элэгний цочмог болон архаг гэмтэл нь элэгний сорвижилд хүргэдэг. Элэгний сорвижил болон хатуурал нь дэлхийн хүн амын үхлийн шалтгааны нэлээдгүй хувийг эзлэх бөгөөд монгол орны хувьд элэгний хатуурал болон элэгний эсийн хавдраас үүсэлтэй нас баралт нь хүндхэн асуудлуудын нэг болчихоод байгааг бид сайн мэднэ. Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд (элэгний В, C, D вирусийн халдвар, архагшилт), архины бус шалтгаант элэгний өөхлөлт, архины бус шалтгаант элэгний өөхлөлт үрэвсэл, архины шалтгаант элэгний үрэвсэл, аутоиммун элэгний өвчин нь элэгний сорвижилтийн үндсэн шалтгаанд ордог.  Элэгний фиброз (сорвижил) Элэгний фиброз буюу элэгний эдийн гэмтлийн зэргийг тодорхойлох нь эмчилгээг шийдэх, эмчилгээний үр дүнг хянах, цаашид үүсэх хүндрэлээс

Вирусийн халдвар нь хүн амын тодорхой бүлгийн дунд илүү тархах зүй тогтол ажиглагддаг. Жишээлбэл, 1918 онд дэлхий даяар нийт 50 сая гаруй хүнийг хамарсан томуугийн вирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн ихэнхийг залуучууд эзэлж байв. 2015-2016 онд Бразилд тархсан Зика вирусийн халдвар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хурдацтай тархаж, ургийн тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх хор уршигтай байсан зэргийг дурдаж болно. Харвардын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн тархвар зүйн тэнхмийн профессор Др. Майкад Минагийн үзэж байгаагаар Хятад улсаас гаралтай Covid-19 буюу коронавирусийн халдвар, хүндрэлийн эрсдэл нь насжилт дагаж нэмэгдэх хандлагатай гэжээ. Тэрээр “Одоог хүртэл цугласан тархалтын мэдээллийг дүгнэхэд 35-аас доош насныхны дунд тархалт тун бага буюу бараг байхгүй, 40-80 насныхны дунд тархалт хамгийн өндөр бөгөөд нас баралтын

Ханиад, томууны өвчлөл ихэсдэг өвлийн улиралтай зэрэгцэн Коронавирусийн (Covid-19) халдвар зэргэлдээ БНХАУ-д дэгдэж, дэлхий даяар сэрэмжилж байгаа нь сүүлийн үед хүн бүрийн анхаарлын төвд байна. Олон улсад уг вирусийг бүрэн судалж дуусаагүй бөгөөд одоогийн байдлаар вирусийн халдвараас сэргийлэхэд хамгийн чухал нь дархлаагаа дэмжих гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Дархлаа сайн бол зөвхөн коронавирусээр тогтохгүй бусад төрлийн үүсгэгчээр үүсгэгддэг ханиад, томуу, халдварт өвчнөөс хамгаалж чадна. Дархлаа гэж юу вэ? Таны эргэн тойронд ойр ойрхон ханиад хүрч, байнга чөлөө авдаг хүмүүс байдаг уу? Эсвэл ханиад, томууны дэгдэлтийн үед ч эрүүл чийрэг байж, өвддөггүй хүмүүсийг хараад гайхаж байв уу? Үүний шалтгаан нь дархлааны тогтолцоонд бий. Дархлааны тогтолцоо гэдэг нь бидний бие организмд гадны бичил биет

Цирроз буюу хатуурал гэдэг нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, бүтэц нь алдагдахыг хэлнэ. Цирроз нь ихэнх тохиолдолд үрэвсэл болон архинд донтох эмгэгийн нөлөөгөөр олон жилийн турш үргэлжилдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй ч, циррозыг эрт оношлож чадвал амь насанд аюул учруулахаас сэргийлж чадна. Элэг нь хэмжээгээрээ хөлбөмбөгийн бөмбөгтэй төстэй, амин чухал үүрэгтэй эрхтэн. Цуснаас хорт бодисыг шүүж, хоол боловсруулахад шаардлагатай энзимүүдийг ялгаруулж, сахар болон шимт бодисуудыг хадгалж, үрэвслийн эсрэг үйл ажиллагаанд оролцдог гэх мэт үүрэгтэй бидний бие организмын хамгийн чухал эрхтэн гэж хэлэхэд хэлсдэхгүй. Элгэнд гэмтэл үүсэх бүрт өөрөө өөрийгөө анагааж, нөхөн төлжихдөө