Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Мөөгөнцрийн халдвар (Кандидоз)

Candida spp салст мембран, арьс, хоол боловсруулах замын хэвийн микрофлорт байдаг, хамгийн “зартай” мөөгөнцрийн халдвар үүсгэгч. Өнгөц арьсны халдвараас – тархмал өвчин үүсгэх хүртэл хэлбэрийн хооронд тохиолддог.

Үтрээ болон гадна бэлэг эрхтэн мөөгөнцөртөх нь шинж тэмдэг илэрдэг, үтрээний үрэвсэлийн шалтгаан болдог. Ихэвчлэн Candida albicans болон бага хэмжээний бусад кандид (C. glabrata, C. parapsilosis, C. tropicalis, C. krusei) -тай хавсран үүсгэнэ. Халдвар маш түгээмэл, нийт эмэгтэйчүүдийн 75%-д багадаа нэг удаа бэлгийн мөөгөнцрийн халдвар болдог. Кандид нь биед бага хэмжээгээр байдаг, тэнцвэр алдагдахад, жишээ нь үтрээний хүчиллэг орчин алдагдахад шинж тэмдэг илэрдэг. БЗХӨ-д ордоггүй, маш ховор тохиолдолд эрэгтэй хамтрагчид бэлгийн харьцаагаар халдварлаж болно. Энэ тохиолдолд халдвар ноцтой биш, хурдан эмчлэгддэг. 

Эмэгтэйн үтрээн хэвийн микрофлор өөрчлөгдсөнөөс халдвар болдог. Энэ үед өргөн хүрээнд үйлчилдэг мөөгөнцрийн эсрэг эм өгдөг ч хэвийн микрофлорийг устгадаг. Дааврын өөрчлөлт, жирэмслэлт, цэвэршилт, овуляци явагдах, жирэмснээс хамгаалах эм, эстроген орлуулах эмчилгээ мөөгөнцрийн халдварын шалтгаан болдог. Дархлаа дарангуйлаглах нөхцөлүүд, чихрийн шижин, төмрийн дутагдал, ДОХ зэргийн үед халдвар өсөх нөхцөл болдог. Зарим арьсны өвчлөлийн үед мөн халдварт нөлөөлдөг (psoriasis, lichen planus, lichen sclerosus). Тархалт хамгийн түгээмэл байх нь нөхөн үржихүйн насны, эстроген их ялгаруулдаг үе буюу үтрээнд гликоген бий болсноор C. albicans-ын өсөлтийг дэмждэг. 

Эмнэлзүйн илрэл

Эмэгтэйн гадна бэлэг эрхтэн, үтрээний халдварын үед загатнах эсвэл хорсох мэдрэгдэнэ. Хэвийн бус бага зэрэг усан, цагаанаас – өтгөн, цагаан “аарц” шиг өтгөн зүйл ялгардаг. Түүнээс гадна гадна бэлэг эрхтэн үрэвсэж улайх, бэлэг эрхтэн хавийг хамран гуяны дотор тал, цавь, гуя руу тархсан, бэлгийн харьцааны үед өвдөх, шээхэд өвдөх шинж тэмдэг үзүүлдэг. Эрэгтэй хүнд шодойн үзүүр загатнаж туурах, хорсох шинж тэмдэг илэрдэг. 

Candida albicans дэлхийд мөөгөнцрийн халдвар үүсгэгчдийн тэргүүнд байдаг. Гадна бэлэг эрхтэн, үтрээний мөөгөнцрийн халдвар үүсгэгчдийн 80%-г эзэлдэг. Биеийн өөр өөр хэсэгт, арьс, амны салст, үтрээн хэвийн микрофлорт байна. Эзэн биед өөрчлөлт ороход биеийн аль ч хэсэгт өвчлөл үүсгэх чадвартай. Дархлааны систем сайн хүнд халдвар хэсэг газарт, хязгаарлагдмал байдаг. Хамгийн түгээмэл C. albicans халдварын илрэл нь хөөндэй /thrush/ – амны салстын халдвар юм. Хөөндэй нь дархлаа суларсныг илтгэдэг. Хүний дархлал хомсдолын вирусын халдвар авсан хүмүүс дунд, удаан хугацааны нянгийн эсрэг эмчилгээ, химийн эмчилгээний үед хөөндэйн халдвар хүнд хэлбэрээр илрэх тохиолдол байдаг. 

Candida glabrata нийт шээсний замын үрэвслийн 21% Candida зүйлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг. C. glabrata  хурц хэлбэрийн халдвар үүсгэдэг тул уламжлалт мөөгөнцрийн эсрэг эмчилгээгээр эмчлэхэд хүнд байдаг. 

Candida parapsilosis -н эмнэлгийн гаралтай халдварын тархалт өсөх хандлагатай байна. Хүний арьсны комменсаль мөөгөнцөр ба гэмтэлгүй арьсанд үржих нь бага. C. parapsilosis гуурсаар хооллодог өвчтөний тэжээлийн хоолойд үржих чадвартай, гуурс, имплантад биофилм үүсгэдэг. Эмнэлгийн орчинд гараар дамждаг. Өвчтэй, дутуу төрсөн нярайд халдвар их тохиолдох ба цусны халдвар болох нь их байдаг [Candida parapsilosis, an emerging fungal pathogen. Trofa D et al].  

Candida  tropicalis. Дархлаа суларсан, муудсан хүнд тохиолддог эмгэг төрүүлэгч системийн мөөгөнцөр. Цусаар дамжин захын эрхтэнд тархдаг.

Candida krusei. Үтрээн мөөгөнцөрийн халдвар үүсгэх нь ердийн тохиолдол биш буюу бага тохиолддог, зарим мэргэжилтнүүд умайн халдвар үүсгэгч мөн гэдэгт маргаантай байдаг. Оппортунист организм буюу хүний микрофлорт байх ба дархлаа сул өвчтөнд тохиолдоно. 

Candida lusitaniae. Цусны халдвар үүсгэх чадвартай, тохиолдол ховор. 

Candida dubliniensis. Анх ХДХВ-ын халдвартай болон ДОХ-той өвчтөний амнаас ялгаж авч байсан. Бусад кандидын адил дархлаа сул хүнд тохиолдож болно. C. albicans-с ялгахад төвөгтэй байдаг. Мөн өсгөвөрлөх хугацаа 96 цаг хүртэл байдаг тул оношилгооны хамгийн үр дүнтэй арга нь ПГУ (PCR) юм.

Сорьц авах, ажиллах, зөөвөрлөх

Сорьц авалт мөөгөнцрийн халдварын оношилгоонд хамгийн чухал шалгуур юм. Бүх сорьцыг аль болох хурдан зөөвөрлөн, боловсруулна. Олон эмгэг төрүүлэгч мөөгөнцөр удаан ургадаг учир өсгөвөрлөх хугацаа урт. Тиймээс бохирдуулагч их ургахаас хамаардаг сорьц боловсруулалт удаашран, чанар болон ялган авах магадлал буурдаг. Кандидтай ажиллахад заавал лабораторийн шаардлага хангаагүй болон буруу тэмдэглэсэн тохиолдол зэргийг бүртгэх протоколтой байна. 

Шээс бэлгийн зам болон баасны шинжилгээ

Өсгөвөрлөн ялгах тохиолдолд: лабораторид бактериологийн өсгөвөр шээс, баас, үтрээний шингэнээс сорьц авдаг. Эдгээр сорьцоос мөөгөнцөр ургуулж, тодорхойлдог. Шээсний сорьцыг центрифугдэн, тунадасыг тэжээлийн орчинд тарьдаг.