Өндгөвчний нөөц тодорхойлох Анти-Мюллерийн Дааврын (АМД) шинжилгээ
Сүүлийн жилүүдэд өндгөвчний нөөц тодорхойлох Анти-Мюллерийн Даавар (АМД) нь анагаах ухааны салбарт ихээхэн сонирхол татаж байна. Эрэгтэй хүнд анти-мюллерийн даавар (АМД) зөвхөн төмсгөнд, эмэгтэй хүнд өндгөвчинд нийлэгждэг, өндгөвчний нөөцийг тодорхойлох зорилгоор шинжилдэг.
ФОЛЛИКУЛ СЭДЭЭГЧ ДААВАР (FSH) ГЭЖ ЮУ ВЭ?
Нөхөн үржихүйн үйл ажиллагаанд оролцдог чухал даавруудын нэг бол фолликул сэдээгч даавар (FSH) юм. Энэ нь өндгөвчний фолликулын өсөлтийг дэмжиж өгдөг.