Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Neisseria gonorrhoeae

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Gonorrhea’ нэр томъёо ‘flow of seed’ буюу ‘үрийн урсгал’ гэсэн утга бүхий грек үгээс гаралтай. 

N. gonorrhea зөвхөн хүнд халдварлаж, зөөвөрлөгддөг. Уг бактер нь дан булчирхайлаг болон шилжилтийн хучуур эдийн цочмог идээт халдвар үүсгэдэг. Гол дамжих зам нь бэлгийн зам, шээсний сүв, умайн хүзүүний дээд хэсэг (endocervix), шулуун гэдэс, залгиур хоолой, коньюнктивт тохиолдоно. Халдвартай хэсгээс тарах тохиолдолд байна. Мөн шинж тэмдэггүй тээгч халдвар тараах боломжтой.   

Gonorrhea -н далд үеийн хугацаа 2-7 өдөр. 

Эрэгтэй хүнд цочмог шээсний сүвийн үрэвсэл үүсгэх ба түгээмэл илрэх шинж тэмдэг нь идээт шингэн гарах, өвдөлттэй шээх. Эрэгтэй хүнд шинж тэмдэг илрэхгүй байх нь ховор буюу 3-5%. Уг тохиолдолд N. gonorhoeae омгийг арганин, кипоксантин, урацил (AHU омог) агуулсан нэмэлт тэжээлтэй ургуулан ялгаж авдаг. Мөн эрэгтэй өвчтөнд эпидидимит, түрүү булчирхайн үрэвсэлтэй андуурах тохиолдол байдаг. 

Эмэгтэйчүүдэд илрэх гол шинж тэмдэг нь умайн хүзүүний дээд хэсгийн (endocervix) халдвар, мөн умайн хүзүүнээс шингэн ялгарах, өвдөлттэй шээх, хэвлийн доод хэсгээр өвдөх зэрэг багтана. Эмэгтэйчүүдийн 50% шинж тэмдэггүй, аарцгийн үрэвсэлт өвчинтэй андуурах тохиолдол байх ба үргүйдэл, хэвлийн гадуур жирэмслэлт, перигепатит (Fitz-Hugh-Curtis syndrome) -ийн шалтгаан болдог. 

Цусаар дамжин тарах халдвар 1%-с илүүгүй ба идээт артрит, сепсис болох нь маш ховор. Халуурах, үе мөчөөр туурах шинж тэмдэг илэрдэг. Эмэгтэйчүүдэд AHU омгийн халдвар тархалт хэлбэрээр тохиолддог.     

N. gonorrhoeae мөн аноректал, ам залгиурын халдвар үүсгэх ба ихэвчлэн эрэгтэй-эрэгтэй бэлгийн харилцаатай өвчтөнд илүү тохиолддог. Ихэнхдээ шинж тэмдэггүй эсвэл тодорхой шинж тэмдэг илэрдэггүй. Залгиурын халдварын шинж тэмдэг илрэх нь хамгийн өвдөлт ихтэй, бүдүүн гэдэсний халдварын үед шингэн ялгарах, бүдүүн гэдэсний өвдөлт, цустай баах шинж тэмдэг илэрнэ. Бэлгийн замын заг хүйтэнтэй эмэгтэйчүүдийн 30-60% -д бүдүүн гэдэсний халдвартай байдаг. 

Нярайн төрөх үедээ эхээс нүдний халдвар авах эрсдэлтэй бөгөөд түргэн эмчлэгдээгүй тохиолдолд сохрох магадлалтай. Насанд хүрэгчид нүдний халдвар бэлэг эрхтэнээс ялгарах шингэнээр халдвар авах эрсдэлтэй, лабораторийн буруу үйл ажиллагаанаас авах тохиолдол ховор. 

Лабораторийн оношилгоо

Сорьц авах, зөөвөрлөх

N. gonorrhoeae сорьцыг бэлэг эрхтэн эсвэл лабораторын үйл ажиллагааны протоколын дагуу бүдүүн гэдэс, залгиур хоолой, үений шингэнээс авдаг. 

Эрэгтэй хүний шээсний сүв, эмэгтэй хүний умайн хүзүүн дээд хэсэг (endocervix)-ээс сорьц авна. Шингэн ялгараагүй байвал арчдас (swab)-ыг шээсний сүв рүү 2 см хийн зөөлөн эргүүлж авна. Шулуун гэдэснээс сорьц авахдаа 4-5 см арчдасаа оруулж авна. Сорьц авахдаа халдваргүйжүүлэх бодис хэрэглэхээс зайлсхийнэ. 

Кальцийн альгинат болон хөвөн арчдас N. gonorrhoeae-н дарангуйлал болдог учир сорьц авахад тохиромжгүй, Дакрон болон район арчдас хэрэглэнэ. N. gonorrhoeae хуурай, дулааны өөрчлөлтөд мэдрэг учир сонгомол тэжээлийн орчинд тарихдаа шууд тарилга хийнэ. Үүнээс гадна худалдаанд CO2 орчин бүхий сонгомол орчин худалдаалагддаг бөгөөд лабораторт хүргэх хүртэл зөөвөрлөх боломжтой. Арчдасаас тэжээлийн орчинд тарилга хийхдээ ‘Z’ хэлбэрээр татна. Лабораторт хүргэгдсэний дараа streak тарилга татан колони ялган авна. Шууд тарилга боломжгүй нөхцөлд нүүрсээр баяжуулсан Amies тэжээлийн орчин зэрэгт тарилга хийн зөөвөрлөж болох ба 6 цагийн дотор тарина.

Шууд микроспопоор шалгах

Шээс бэлэг эрхтний сорьцоос шууд Грам будалт хийнэ. Залгиур хоолойн сорьцод Грам будалт хийхгүй. Шинж тэмдэг бүхий эрэгтэй өвчтөний шээсний замын шингэнд Грам-сөрөг, хоёр-кокк хэлбэр 89%-д нь илэрдэг. Гонококк/N. gonorrhoeae  нь хосоороо, хажуу хэсгээр хавтгай, бөөр хэлбэртэй байдаг. 

Эмэгтэйчүүд умайн комменсаль микрофлорт N. gonorrhoeae -тай төстэй нянгууд байдгаас шууд грам будалтаар 50-70%-тай л тодорхойлдог. Шууд грам будалтын арга шинж тэмдэг бүхий эмэгтэйн сорьцонд хийж болох боловч нэмэлт баталгаажуулалт хийнэ. 

Өсгөвөрлөх 

N. gonorrhoeae нь CHOC агар орчинд ургуулдаг. CHOC агар сорьц дахь комменсаль бусад организм ургалтыг дэмждэг тул тусад нь ялгахын тулд сонгомол тэжээлийн орчин шаардлагатай. Үүнд, Thayer-Martin, Martin-Lewis, New York City, GC-LECT зэрэг орчнууд багтдаг. Эдгээр тэжээлийн орчинд антибиотик агуулагдах бөгөөд өсөлтийг дарангуйлдаг. Ванкомицинд мэдрэг N. gonorrhoeae -ийг дахин сэргээн CHOC агарт тарин, оксидаза болон каталаза биохимийн сорил тавин эцсийн байдлаар ялгадаг. Лабораторид ирсэн сорьцыг өрөөний температурт байлгах ба удаахгүй тарина. Мөн хүйтэнд тэсвэргүй учир бэлдсэн тэжээлт орчинг өрөөний температурт байлгасан байна. 

Инкубацлах

Тарилга хийсэн петрийн аягыг 35оС-т 3-5% CO2 атмосферт инкубацлана. CO2 инкубатор, CO2 үүсгэгч уут, эсвэл лаатай шилэн сав ашиглан өсгөвөрлөнө. Үнэртэй, өнгөтэй лаа зохимжгүй. Шаардлагатай чийгийг лаатай саванд чийг ханаар үүссэнээр тодорхойлж болдог бол CO2 инкубатор өөрийн автомат чийгшүүлэгчтэй, эсвэл доод хэсэгт савтай ус байршуулдаг. Өсгөвөрийг өдөр бүр шалган, 72 цаг инкубацлана. 

Таамаг тодорхойлолт хийх

Колоний морфологи 

N. gonorrhoeae -ий колони CHOC агар 24-48 цаг өсгөвөрлсний дараа дээр жижиг, саарлаас бор, тунгалагдуу байна. N. gonorrhoeae -ийн 5 колоний хэлбэр байдаг. Пилитэй Т1 болон Т2 нь вирулент хэлбэрийн колони үүсгэлт жижиг, өндөрссөн, гэгээлэг өнгөтэй. T3, T4, T5 нь пилигүй, том, хавтгай хэлбэрийн колони үүсгэдэг. AHU омгууд удаан ургадаг, жижиг колони үүсгэдэг, биохимийн аргаар тодорхойлоход төвөгтэй байдаг. N. gonorrhoeae автолиз буюу өөрийгөө задлах энзим ялгаруулах учир уртасгасан хугацаанд инкубацладаггүй. Шинэ дэд өсгөвөрийг нянг тодорхойлох сорилд ашиглана. 

Микроскоп морфологи

Грам будалт заавал хийн грам-сөрөг, хос-кокк эсэхийг харна. Зарим грам-сөрөг савхан хэлбэртэй Kingella, Actinobacter spp., сонгомол тэжээлийн орчинд ургах чадвартай учир хооронд нь ялгахын тулд пенициллин агуулсан дисктэй таридаг. Ургасны дараа морфологийг будан харна.

Оксидаза тест

Оксидаза тестийг N. gonorrhoeae -н ялгасан омогт хийнэ.

Нүүрс усны хэрэглээ

Neisseria spp. -ийн нүүрс усны хэрэглээг тодорхойлох уламжлалт арга нь цистин триптик агар (cystine trypticase agar) дээр ургуулан, өнгө хувирах эсэхийг харах юм.