Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Пап тест Tag

Умайн хүзүүний хорт хавдар болон хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх Пап сорилыг дэлхийн даяар өргөн хэрэглэдэг бөгөөд манай орны ихэнх эмнэлзүйн болон эс судлалын лабораториудад хандан эс судлалын шинжилгээнд хамрагдах боломжтой.

Умайн хүзүүний хавдар нь дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, харин хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд тус тус ордог.

Пап сорил (умайн хүзүүний эсийн шинжилгээ) гэж юу вэ? Пап сорил нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ юм. Умайн хүзүү нь үтрээний дээд хэсэг, умай руу орох үүд. Сорьцыг ердийн дотуур үзлэгийн явцад цуглуулна.