Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Нянгийн гаралтай үтрээний халдвар (Bacterial vaginosis)

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Үтрээний дотоод микрофлорын тэнцвэр алдагдсанаас үтрээний халдвар болдог. Lactobacillus spp. үтрээн микрофлорт хамгийн их хэмжээтэй байдаг. Анаэроб нянгууд болох Mobiluncus spp., Bacteroides spp., Prevotella spp., аэроб Gardnerella vaginalis хэт их үржих нь халдвар үүсэх шалтгаан болдог. Нянгийн гаралтай үтрээний халдварын үед саарал-цагаан, нэг төрлийн, эвгүй үнэртэй зүйл ялгарах ба эвгүй мэдрэмж бага, үрэвсэл үүсгэдэггүй. ХДХВ-ын халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг, жирэмслэлтийн үед сөрөг үр дагавартай, мөн аарцагны үрэвсэлт өвчин үүсгэх эрсдэлтэй. 

Хэдийгээр нянгийн гаралтай үтрээн халдварын үед нянгийн бүрэлдэхүүн хүн хүнд өөр өөр байдаг ч Gardnerella, Atopobium, Mycoplasma, Prevotella, Bifidobacterium, Megasphaera, Leptotrichia, Sneathia, Dialister, Clostridium, ба Bacterial Vaginosis-Associated Bacterium (BVAB)-1, 2, 3 зүйлүүд ихэвчлэн илэрдэг. 

Lactobacillus spp. эмэгтэйн үтрээний замын эрүүл орчинг шээс бэлгийн замын халдвараас хамгаалж байдаг. Гликогенээс сүү хүчил үүсгэн үтрээний рН-ыг багасган Mobiluncus, Prevotella, G. vaginalis зэрэг нянг үржихээс сэргийлдэг. Эрүүл үтрээн лактобациллын дийлэнх хувийг Lactobacillus acidophilus эзэлдэг, мөн бусад  L. fermentum, L. vaginalis, L. salivarius, L. plantarum зэрэг байна. 

Lactobacillus spp.-г шээс, мазокын сорьцоос ялгаж болох ба хүнд халдвар үүсгэдэг нь эргэлзээтэй. Хүнд системийн халдвар үүсгэх нь ховор. 

Bacteriodes fragilis. Грам сөрөг анаэроб бацилл бүгд спор үүсгэдэггүй ба хүний микрофлорт байдаг. Амны хөндий, хоол боловсруулах зам, шээс бэлгийн замд байна. Үүнээс их өвчлөл үүсгэдэг нь хүрээнд B. fragilis group, Porphyromonas, Prevotella, Fusobacterium байна. 

Цөсөнд-тэсвэртэй Bacteroides spp.-д B. fragilis багтана. B. fragilis бүлэгт 20 гаруй зүйл эмгэг төрүүлэгч багтдаг. B. fragilis хамгийн түгээмэл тохиолддог анаэроб зүйл ба зөөлөн эдийг халдварлуулдаг, цусны халдвар үүсгэнэ. Үүний шалтгааны 60% нь B. fragilis бүлэг нян байдаг. Зарим тохиолдолд антибиотикт тэсвэртэй байна. Эмэгтэйчүүдэд бэлгийн замд халдвар үүсгэдэг, микрофлорын тэнцвэр алдагдсанаас ихсэх тохиолдол байдаг. 

Mobiluncus spp. нянгийн гаралтай үтрээний халдвартай эмэгтэйчүүдийн 97%-д байдаг бөгөөд эрүүл үтрээнд байх нь ховор. Ихэвчлэн Gardnella vaginalis зэрэг бусад организмтай хамт халдвар үүсгэдэг. Халдвартай эмэгтэйн хамтрагч эрэгтэйн шээсний сувагт халдварлаж болдог. Mobiluncus spp.н өвчин үүсгэх механизм тодорхойгүй. 

Atopobium vaginae нь хэвийн микрофлорт байдаг ч бусад нянгийн хамт үтрээн халдвар үүсгэх чадвартай. Нянгийн гаралтай үтрээний халдварын үед биофилмд байх ба зарим антибиотикт тэсвэртэй учир эмчлэхэд төвөгтэй байдаг. Халдвартай эмэгтэйн заримд л шинж тэмдэг илэрдэг, үүнд эвгүй үнэртэй, усан, саарал зүйл ялгарах шинж тэмдэг үзүүлдэг. 

BVAB-2 -г анх 16S рибосомын дараалал тогтоох аргаар нянгийн гаралтай үтрээн үрэвсэлтэй эмэгтэйгээс илрүүлсэн ба Clostridiales хүрээнд багтдаг. Тэсвэртэй учир архаг өвчлөл үүсгэх чадвартай.  

Gardnerella vaginalis нь нянгийн үтрээний үрэвсэл үүсгэдэг боловч 40%-д илэрдэг. Ихэвчлэн өөр нянтай, хавсарсан олон нянтай (Prevotella spp., Peptostreptococcus spp., Porphyromonas spp., Mobiluncus spp., Atopobium vaginae, Mycoplasma hominis) тохиолдоно. Үтрээний үрэвслийн үед pH 4.5-с их, өмхий зүйл ялгардаг. Шалтгаан нь үтрээн дэх Lactobacillus -н хэмжээ багасан, pH өсч G. vaginalis болон бусад нян өсөх нөхцөл бүрддэг. G. vaginalis эрэгтэй, эмэгтэй хүнд шээс бэлгийн замын халдвар үүсгэдэг. Цус бусад шарханд ховор тохиолддог. 

Үтрээний шингэнээс сорьц аван ялгадаг. Шээс бэлгийн замын микрофлорийн нэг хэсэг учир шээснээс ялган авдаг ч өсгөвөрлөх нь ховор. 

Megasphaera нь грам-сөрөг, анаэроб. 16S рибосомын дараалал тогтоох аргаар анх илрүүлжээ. Үтрээний Megasphaera -н эмнэлзүйн шинж тэмдэг тодорхойгүй, нянгийн гаралтай үтрээн үрэвсэлтэй эмэгтэйн микрофлорт илэрдэг.