Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

+ (976) 11 354396 + (976) 11 354396
Даваа: - Баасан: 8:00AM - 16:30PM Бямба: 9:00AM - 15:00PM
info@onoshmed.mn info@onoshmed.mn

Зуны улиралд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай

Зуны улиралд хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай

Зуны улиралд эцэг эхчүүд хүүхдүүдээ амрааж, чийрэгжүүлэхийг хүсдэг. Өвлийн улиралд ханиад, томуу толгойны өвчин болдогтой адил зуны улиралд ч хүүхдүүдээ зарим өвчнөөс хамгаалах шаардлагатай.Зуны улирлын зарим өвчний эрсдэлээс хүүхдээ хамгаалж, урьдчилан сэргийлж чадвал танай гэр бүлийн амралт хамгийн сайхан, үр дүнтэй өнгөрөх болно.

Зуны улиралд дараах хүндрэлийг анхаарах нь зүйтэй.

Суулгалт, хоолны хордлого

Бохирдсон хүнс, усаар дамжин нян, вирус, хорт бодис тархах нь ходоод, гэдэсний өвчний гол шалтгаан болдог. Суулгалт бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл бол, хоолны хордлогоор ихэвчлэн сургуулийн насны хүүхдүүд өвчилдөг.

Шинж тэмдэг:

Гэдэс базлах, усархаг суулгалт, бөөлжих. Өвчин хүндэрвэл суулгалт цустай гарч болзошгүй. Энэ үед яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай бөгөөд антибиотик эмчилгээ хийнэ.

Эмчилгээ:

Их хэмжээний ус уух, зориулалтын шингэн нөхөх бэлдмэл хэрэглэнэ. Өвчин намдаах, дотор муухайрах зовиурыг багасгах зорилгоор эм ууж болно. Бага насны хүүхдэд суулгалт зогсох хүртэл сүү өгөхөөс татгалзах хэрэгтэй.

Хэрхэн сэргийлэх:

Гэр бүлийн гишүүн бүрийг гараа сайтар угаах, ялангуяа бие зассаны дараа болон хүнсний бүтээгдэхүүнд гар хүрэхийн өмнө тогтмол угааж хэвшүүлэх. Амархан муудах болон тодорхой хугацаа заасан хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хурдан хэрэглэж дуусгах.

Ханиад, томуу

Томуу жилийн аль ч улиралд элбэг тохиолддог. 5-аас доош насны хүүхдүүд болон настай хүмүүс томуугаар илүү их өвчлөх бөгөөд шинж тэмдэг, хүндрэл ихтэй байдаг.

Шинж тэмдэг:

39-40 хэм хүрч өндөр халуурах, толгой өвдөх, булчин хөндүүрлэж, нүд өвдөх, ханиалгах. Өвчин хүндэрсэн үед уушигны хатгаа болж, өндөр халуурах, ханиалгах, амьсгал боогдох зэргээр хүндэрч болзошгүй.

Эмчилгээ:

  • 5-аас доош насныхан, настай хүмүүс, зүрх судасны өвчин, астма зэрэг хавсарсан өвчтэй хүмүүст вирусын эсрэг эмчилгээ хийнэ.
  • Өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд шинж тэмдгийн эмчилгээ хийх бөгөөд шинж тэмдэг хүндэрсэн үед вирусын эсрэг эмчилгээ хийж болно.

Хэрхэн сэргийлэх:

Өвчтэй хүнд ойртохоос зайлсхийх. Хэрэв өөрөө өвчилсөн бол бусдаас зай барьж, халдвар тархахаас сэргийлэх. Томуугаас сэргийлэх хамгийн сайн арга бол вакцинжуулалтанд хамрагдах юм.

Томуугийн вакцин

  • 6 сар ба түүнээс дээш насны хүүхдүүд, насанд хүрэгчид жилд нэг удаа томуугийн вакцинжуулалтанд хамрагдах нь зүйтэй. 5-аас доош насны хүүхдүүд, өндөр настнууд, архаг өвчтэй хүмүүс (чихрийн шижин, зүрх судасны өвчин, бөөрний эмгэг, уушигны өвчин гэх мэт), жирэмсэн эмэгтэй, дархлаа суларсан хүмүүс, эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэл өндөртэй хүмүүсийг жил бүр томуугийн вакцинжуулалтанд хамрагдахыг мэргэжилтнүүд зөвлөдөг.
  • Вакциныг аль ч улиралд хийлгэх боломжтой. Тарилга хийлгэсний дараа ойролцоогоор 2 долоо хоногийн дараа дархлаа тогтдог. Иймд өвлийн улирал эхлэхээс өмнө эсвэл өвчлөл ихтэй газар луу аялахын өмнө хүүхдээ вакцинжуулалтанд хамруулах нь хамгийн зөв.
  • Хэдийгээр хүүхэд томуугийн вакцин хийлгэсэн ч ханиад, томууны халдвар авах эрсдэлтэй хэвээр байдаг. Гэсэн хэдий ч вакцин хийлгэсэн хүүхэд хүндрэл багатай, шинж тэмдэг хөнгөн тусдаг. Бага насны хүүхдийн дархлаа сул байдаг тул ханиад, томууны халдвар авсан тохиолдолд явц удаан үргэлжлэх хандлагатай тул орчин тойрны хүмүүст ч халдвар тархах эрсдэлтэй. Иймд хүүхдээ томууны вакцинд хамруулах нь чухал.

Галзуу өвчин

Галзуу өвчний вирус халдвартай нохой, муур зэрэг амьтны шүлсээр дамжиж халдварлана. Ихэнх тохиолдолд халдвартай амьтанд хазуулсан үед вирус дамждаг.

Хэрхэн сэргийлэх:

Халдвартай амьтанд хазуулсан хүнд галзуу өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн тохиолдолд туйлын аюултай байдаг. Иймд эрсдэлтэй хүн бүр галзуу өвчний вакцинжуулалтанд хамрагдах шаардлагатай.

  • Хүүхэддээ таньж мэдэхгүй амьтанд ойртож, хүрэхгүй байхыг анхааруулах
  • Хэрэв ямар нэг амьтанд хазуулсан тохиолдолд шархыг сайтар цэвэрлэж, ариутгах. Ингэхдээ их хэмжээний цэвэр ус, савангаар угаана. Дараа нь эмнэлгийн тусламж авна. Нүүр, толгой, гар хөлийн хуруу, гар зэрэг эрхтэний цусан хангамж их байдгаас эдгээр хэсэгт хазуулсан тохиолдолд халдвар авах өндөр эрсдэлтэй.
  • Амьтанд хазуулсны дараа галзуу өвчний халдвар авсан байж болзошгүй тохиолдолд вирусын халдвар авсны дараах профилаксис тарилгыг хийлгэх шаардлагатай. Энэхүү тарилга нь вирусын халдвар авсны дараа дархлаа тогтоох үйлчлэлтэй. Хэрэв уг тарилгыг зааврын дагуу зөв хэрэглэвэл үр дүн өндөр байдаг.
  • Зарим тохиолдолд халдварын өмнөх профилаксисыг галзуугийн вакцинтай хамт хийдэг. Энэ нь галзуу өвчний халдвар авахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Галзуу өвчний тархалт өндөртэй улс орон луу аялах үед, амьтантай ойр ажилладаг хүмүүс, эсвэл эмнэлгийн тусламжаас хол алслагдсан бүс нутагт амьдардаг хүмүүст тохиромжтой.

Зуны улиралд өвчнөөс сэргийлэхийн тулд:

  • Гараа тогтмол угаах
  • Цэвэр ус, шинэ хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх
  • Вакцинжуулалтанд хамрагдах
  • Хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийг анхаарч ажиглах. Аливаа өвчнийг эрт оношлох нь тустай.