Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Trichomonas vaginalis

Trichomonas vaginalis

T. vaginalis нь эрэгтэй, эмэгтэй хүнд шээс бэлгийн замын өвчлөл үүсгэдэг, бэлгийн замаар дамждаг паразит юм. Эзэн организм нь зөвхөн хүн ба бусад бэлгийн замын халдвар, тухайлбал заг хүйтэнтэй хавсарсан байх нь элбэг. Трихомониаз жирэмслэлтийн үед сөрөг үр дагавартай. Үүнд, ялангуяа төрөлтийн үед нярайд халдварлах, умайн хүзүүниий неоплази, аарцгийн үрэвсэлт өвчин үүсгэдэг. ХДХВ дамжих эрсдэлийг нэмдэг буюу үрэвслийн хариу үйлдлээр ХДХВ-д эзэн эсийн салстын хаалт султгаж өгдөг. T. vaginalis цист шатгүй, трофозоит шатандаа бэлгийн харилцаагаар дамжихгүй. Гадаад орчинд мэдрэмтгий, хатахдаа хурдан ч бэлгийн бус замаар дамжих тохиолдлууд тэмдэглэгдсэн байдаг. 

Эмэгтэйчүүдэд үтрээнд годуу халдвар үүсгэнэ. Загатнах, хөөсөнцөр үүсэх, өтгөндүү шингэн, салст идээт үтрээний шингэн ялгарах, шээхэд өвдөх шинж тэмдэг илэрнэ. Халдвар авсан эмэгтэйчүүдийн гуравны нэг нь шинж тэмдэггүй байдаг. Архаг үед их загатнах, бага зэргийн шингэн ялгардаг. Уг шинж тэмдэгтэй эмэгтэйгээс бэлгийн замаар халдвар тархах гол зам болдог.

T. vaginalis -тай эрэгтэйд шинж тэмдэг илрэх нь бага, тээгч болдог. Шинж тэмдэг нь тодорхойгүй шээсний сүвний үрэвсэл үүсч, “сүүн” шингэн зүйл ялгардаг бөгөөд 4 долоо хоног хүртэл үргэлжилдэг. Заг хүйтний бус шээсний сүвний үрэвсэл үүсэх гол шалтгаан юм. 

Эмэгтэйд оношилгоог үтрээнээс ялгарах шингэнд эсвэл шээсэнд, эрэгтэйд шээс эсвэл түрүү булчирхайн ялгаралд трофозоит шинжилж үздэг. Организм нь 5-18 µм диаметртэй, 4 шилбүүртэй, долгионтой мембран нь биеийн хагас хүртэл сунадаг. 

Молекул арга гарч иртэл хамгийн мэдрэг, өвөрмөц илрүүлэх арга нь өсгөвөрлөх арга байжээ. Үүнд, 300-500 организм шаардлагатай ба 5 өдөр хүртэл байлгасны дараа микроскопоор хардаг. Эсрэг төрөгч илрүүлэх болон ПГУ (PCR) илүү мэдрэг. Шинж тэмдэггүй халдвартай эрэгтэйгээс ПГУ-р илрүүлдэг.