Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Chlamydia trachomatis (CT)

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Chlamydia trachomatis гурван биоварт хуваагддаг (trachoma, lymphogranuloma venereum, mouse pneumonitis). Мөн их гадна мемран уургийн шинж чанараар нь 20 сероварт хуваадаг. Трахома биоварт А-К хүртэл, cеровар A, B, Ba, C нүдний хурц хэлбэрийн халдвар үүсгэдэг. D-K хүртэл, Da, Ia, Ja конъюнктивит буюу зөөлөн хэлбэрийн нүдний халдвар, шээс бэлгийн замын халдвар үүсгэдэг.  

Лимфогранулома венериум (lymphogranuloma venereum -LGV) -ийн L1, L2, L2a, L2b, L3 сероварууд шээс бэлгийн замын өвчлөл үүсгэдэг. 

C. trachomatis 10 тогтвортой плазмид агуулдаг өвөрмөц шинж чанартай. Эдгээрийн хэрхэн ажилладаг үйл ажиллагаа нь одоогоор тодорхойгүй. Уг өвөрмөц шинж чанарт тулгуурлан ПГУ болон гибридизациар илрүүлдэг. 

Трахома /Trachoma/

C. trachomatis архаг нүдний халдвар трахома үүсгэдэг бөгөөд дэлхий дахинаа урьдчилан сэргийлэх боломжтой сохролтын нэгдүгээрт байдаг. Трахома серовар A, B, Ba, C -ээр үүснэ. Эдгээр сероварууд экуатор орчим, халуун дулаан, чийглэг цаг агаартай газруудад харьцангуй их тохиолддог. Эдгээр сероварууд архаг халдвар үүсгэн, нүдний эвэрлэг бүрхэвчийг үрэн гэмтээж, сорвижилт болсноор зовхи доош эргэдэг. Хэрэв эмчлэхгүй орхивол сохрох аюултай. 1.3 сая хүн уг шалтгаанаар сохорсон гэж тооцоолол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ. Урьдчилан сэргийлэхэд антибиотик эмчилгээ, зовхины энгийн хагалгаа хийдэг. 

Лимфогранулома венериум (Lymphogranuloma Venereum/LGV)

C. trachomatis –ийн L1, L2, L2a, L2b, L3 сероварууд LGV үүсгэдэг. Эдгээр сероварууд халдварлах чадвар өндөр, бэлгийн замын өвчин үүсгэдэг. Өвчтөний цавь болон анус-шулуун гэдэс орчим шинж тэмдэг илэрнэ. LGV сероварууд мононуклеар эсийг халдварлуулдаг. Бэлгийн зам орчмын тунгалгийн зангилаанд орон, хүчтэй үрэвсүүлэгч урвал явагдсанаар булцуу /bubo/ үүсгэдэг. Үүний дүнд тунгалгийн зангилаан урагдал /lymph node rupture/ болдог. 

Мөн LGV сероварууд нүдний Паринауд окулогландуляр коньюнктивит /Parinaud oculoglandular conjunctivitis/ -ийн шалтгаан болдог.

Бусад шээс бэлэг эрхтний өвчлөл

C. trachomatis халдвар насанд хүрсэн эрэгтэй хүнд заг хүйтний бус уретрит, эпидидимисийн үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл үүсгэдэг. Серовар D, Da, E, F, G, H, I, Ia, J, Ja, K нь тэсвэртэй шинж чанартай ба шинж тэмдэг илэрхий бус буюу илрүүлэхэд төвөгтэй. Мөн цочмог, тодорхойлогдохоор байж болдог. 

Заг хүйтний бус хламид-эерэг эрэгтэй хамтрагчтай эмэгтэйчүүдийн 45-68% -д умайн хүзүүнд илэрдэг. Умайн хүзүүндээ халдвартай эмэгтэйчүүдийн эрэгтэй хамтрагчдын 50% орчим мөн халдвартай байдаг байна. Дээрх сероварууд конъюнктивит /нүдний үрэвсэл/ үүсгэдэг. 

Халдвартай насанд хүрсэн эмэгтэйд уретрит, фолликуляр цервицит, эндометрит, проктит, сальпингит, аарцагны үрэвсэлт өвчин, перигепатит үүсгэнэ. Реактив артрит (Reiter’s syndrome)-ийг C. trachomatis үүсгэдэг гэж үздэг. Сальпингитийн үед өндгөвчийн зөөвөрлөх системийг сорвижуулан, үйл ажиллагаанд нөлөөлдөг ба үр тогтохгүй байх эсвэл савны гадуур жирэмслэлтэд хүргэдэг. АНУ-д үргүйдлийн гол шалтгаан болдог байна. Ихэнхдээ эрэгтэй, эмэгтэй аль алинд халдварын шинж тэмдэггүй байснаа хамгаалалтгүй бэлгийн харилцааны үед тархах шалтгаан болдог. 

Шинэ төрсөн хүүхэд болон хламидын халдвар

Төрөх явцдаа нярай халдвар авах эрсдэлтэй. Хламидын халдвар кесоверээр төрсөн хүүхдэд ховор тохиолддог. Нярай халдвар авсан тохиолдолд коньюнктивит, хамар-залгиурын халдвар, хатгаа болдог. C. trachomatis –н гаралтай коньюнктивитын үед зовхи хавдах шинж тэмдэг илэрнэ, их хэмжээний шар зүйл ялгардаг. Эмчилгээ хэдэн долоо хоногоос хэдэн сар үргэлжилдэг. Эвэрлэгийн панус үүсэлт болон коньюнктивитын сорвижилттой андуурагдах тохиолдол байдаг. Халдвар орох зам нь нүд болон амьсгалаар, цаашлаад ам-залгиур /oropharynx/-т өсөж халдвар үүсэх нөхцөл болдог. Эх нь хламидын халдвартай нярайн 20-25% -д коньюнктивит, 15-20%-д хамар залгиурын халдвар, 3-18%-д хатгаа болдог. Дунд чихний үрэвсэл харьцангуй бага. 

Анагаах ухаанд 6-с бага сартай нярайн хатгаа C. trachomatis –тай холбоотой гэж тооцдог (батлаагүй тохиолдолд). Энэ тохиолдолд хатгаа нь гонококк буюу N. gonorrhoeae, цитомегаловирус болон бусад вирус, Pneumocystis -тай хавсран үүсэж болно. Инкубацлагдах хугацаа өөр өөр, төрснөөс 2-3 долоо хоногийн дараа ихэвчлэн шинж тэмдэг илэрдэг. 

Лабораторийн оношилгоо

Сорьц авалт өвчтөний эмнэлгийн шинж тэмдгээс хамаарна. Сорьц авалтаас үл хамаарч сорьцод ялгарсан шүүрэл биш, халдвартай хучуур эд агуулсан байх ёстой. Шээсний эхний хэсэг болон умайн арчдасаас сорьц авахад халдвар сайн илэрдэг. Дакрон, хөвөн, кальцийн альгинат арчсанд ашигладаг, гэхдээ өсгөвөрлөж байгаа тохиолдолд ялгаатай ургах тохиолдол байдаг. Тиймээс модон иш эсэд хортой байдаг учир хуванцар эсвэл метал иштэй арчдас хэрэглэх нь зүйтэй.   

Шээс бэлгийн замаас дээж авах

Эмнэлгийн тодорхойлолт, халдварын цэгСорьц авах хэсэг, төрөлНэмэлт
Шээсний замын үрэвсэлШээсний сүвний арчдасЭрэгтэйд >4 см авах; ялгарсан шингэнээс авахгүй
Умайн хүзүүний үрэвсэлУмайн хүзүүний дотор талын арчдас
СальпингитФаллопийн хоолой; биопси
Лимфогранулома венериумБулцуу, тунгалгийн зангилаа
БЗХӨ, эрэгтэйдШээсELISA-р 80%, PCR-р 98% илрүүлдэг
БЗХӨ, үр дүн нягтлахадШулуун гэдэс, умайн арчдасНэмэлт мэдээлэлд, ялгасан өсгөвөрийг, оношилгоог лавшруулан тодруулахад ашиглаж болно

Шээс, бэлгийн зам халдварын үед PCR шинжилгээ хэрэглэхийг зөвлөдөг. Үүнд эмэгтэйн умайн хүзүү (endocervical), шээснээс, эрэгтэйн шээсний сүв, шээснээс сорьц авах ба нэмэлт баталгаажуулалт шаардлагагүй.