Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Лабораторийн шинжилгээнд бэлтгэх зөвлөмж

Лабораторийн шинжилгээнд бэлтгэх зөвлөмж

Цусны дэлгэрэнгүй шинжилгээнд бэлдэх

  • Цусны шинжилгээг 8-10 цагийн хооронд болон шаардлагатай тохиолдолд хоногийн аль ч үед авах боломжтой.
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгөхийн өмнө өлөн эсвэл хөнгөн цайлласан байхад болно.

 

 

Биохимийн шинжилгээнд бэлдэх

  • Биохимийн шинжилгээг өглөө өлөн, тайван үед өгөх хэрэгтэй. (ус ууж болно)
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр нь архи тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол идээгүй, өөх тос хэрэглээгүй, сахартай хүнс хэрэглээгүй байх хэрэгтэй.
  • Сахар, өөх тос, нойр булчирхайн шинжилгээнд 12 цаг зайлшгүй өлөн байх шаардлагатай.

 

Шээсний шинжилгээнд бэлдэх

  • Шээсийг зориулалтын нэг удаагийн ариун саванд хийж авчирч өгнө.
    Савыг лаборатори, эмнэлгийн байгууллагаас авна.
  • Шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтнээ сайтар угаасан байх хэрэгтэй.
  • Шээсний шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт өгдөг хоол хүнс хэрэглэж болохгүй.
  • Шээсний шинжилгээний сорьцийг өглөөний өлөн шээсний дунд хэсгээс зориулалтын савны ½ (100-200мл) орчим шээс тосож авна.
  • Шаардлагатай тохиолдолд 2-3 цагийн шээсний сорьц авч болно.
  • Шээсний ерөнхий шинжилгээний сорьцийг авснаас хойш 2 цагийн дотор лабораторит аль болох хурдан хүргэнэ. Хөлдөөж болохгүй.

 

Үтрээний наалдац болон Эсийн шинжилгээнд бэлтгэх

Эмэгтэй хүн шинжилгээ өгөхийн өмнө гадна бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх хэрэгтэй.

Мөн шинжилгээ өгөхөөс 2 хоногийн өмнө доорхи дурьдсан зүйлсээс зайлсхийх ёстой:

  1. Үтрээний лаа, тосон суурьтай цэлцэгнүүр болон бусад эмчилгээ
  2. Үтрээний угаалга , үнэр дарагч цацлага гэх мэт
  3. Бэлгийн харьцаанд ороогүй байх
  4. Тампон хэрэглээгүй байх
  5. Сарын тэмдэг ирж байгаа үед шинжилгээ өгөхгүй

Эрэгтэй хүн шинжилгээ өгөхдөө:

  • бэлэг эрхтэнийг сайтар угаасан байх
  • өглөө нь шээгээгүй ирэх
  • эсвэл 2-3 цаг шээгээгүй байж болно
  • 24-48 цаг бэлгийн харьцаанд ороогүй байх хэрэгтэй.

Дааврын шинжилгээнд бэлдэх

  • Дааврын шинжилгээг өглөө, тайван үед ирж өгөх ёстой.
  • Хөнгөн цайлласан байж болно.
  • Бэлгийн дааврын хэмжээ тодорхойлох үед эмч таны сарын тэмдэгийн мөчлөгтэй уялдуулан шинжилгээ өгөх хугацааг тодорхой зааж өгдөг. Тухайлбал ФСГ, ЛГ, пролактин, прогестерон, эстрадиол, тестостерон зэрэг дааврийн түвшин тодорхойлох үед.