Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

November 2017

Умайн хүзүүний хорт хавдар болон хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх Пап сорилыг дэлхийн даяар өргөн хэрэглэдэг бөгөөд манай орны ихэнх эмнэлзүйн болон эс судлалын лабораториудад хандан эс судлалын шинжилгээнд хамрагдах боломжтой.

Умайн хүзүүний хавдар нь дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, харин хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд тус тус ордог.

Бие махбодийн шингэн болон эрдсийг тэнцвэржүүлэгч эрхтэн бол бөөр. Бөөр нь биеийн илүүдэл ус болон түүнд агуулагдах бодисыг биеэс гадагшлуулж, хордлогоос урьдчилан сэргийлдэг.

Пап сорил (умайн хүзүүний эсийн шинжилгээ) гэж юу вэ? Пап сорил нь умайн хүзүүний эсийн өөрчлөлтийг илрүүлэх шинжилгээ юм. Умайн хүзүү нь үтрээний дээд хэсэг, умай руу орох үүд. Сорьцыг ердийн дотуур үзлэгийн явцад цуглуулна.