Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Хүний папиллома вирус (HPV) ба умайн хүзүүний хавдар

Хүний папиллома вирус (HPV) ба умайн хүзүүний хавдар

HPV гэж юу вэ?

HPV –хүний папиллома вирус нь 100 гаруй хэлбэртэй. Зарим хэлбэр нь гар, бэлэг эрхтний үүг үүсгэдэг. Ихэнх нь хоргүй.

Бэлгийн замын HPV хэр тархацтай вэ?

Бэлгийн замын HPV нь бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн дунд элбэг тархалттай. Ихэнх хүмүүс энэ тухайгаа мэддэггүй, учир нь шинж тэмдэггүй байдаг.

HPV бэлгийн замаар хэрхэн дамждаг вэ?

HPV маш жижиг вирус бөгөөд арьсан дээрх өчүүхэн нүхээр нэвтэрдэг. Хэрэв та бэлгийн идэвхтэй амьдралтай бол үтрээ, шулуун гэдэс, аман сексээр HPV-ийн халдвар авах боломжтой.  HPV халдварлахад заавал үтрээгээр бэлгийн хавьталд орсон байх албагүй. Бэлгийн нэг хавьтагчтай байсан ч халдвар авч болно.

НPV бэлгийн үүг үүсгэнэ. Зарим хэлбэр нь эсийн өөрчлөлтийг нөхцөлдүүлэх буюу умайн хүзүү, бэлгийн уруул, үтрээ, хошногоны хавдартай холбоотой. Умайн хүзүүний хавдар бараг 100% уг хэлбэрүүдтэй холбоотой.  Хүний дархлааны тогтолцоо 1-2 жилийн дотор уг вирусээс өөрөө ангижрах чадамжтай ба HPV-ийн халдвартай эмэгтэйчүүдийн дийлэнх олонх умайн хүзүүний хавдраар өвчилдөггүй.

HPV халдварын эмчилгээ

HPV-ийн ихэнх хэлбэр нь аюулгүй бөгөөд эмчилгээ шаарддаггүй. Зарим эмчилгээ нь шинж тэмдгийг арилгадаг ч вирусийг устгадаггүй.

HPV умайн хүзүүний хавдар үүсгэдэг үү?

HPV эсийн өөрчлөлт даамжрахад нөлөөлдөг ч өөрөө хавдрын шалтгаан болдоггүй. Хавдрын үүсэлтэнд өөр юу нөлөөлдгийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Зарим хүчин зүйлүүд:

  • Бага насандаа хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
  • Тамхидалт
  • Дархлаа сульдал
  • Хоол тэжээлийн дутагдал, ялангуяа А, С аминдэм, фолийн хүчлийн дутагдал
  • Стресс
  • Хламиди гэх мэт бэлгийн замын бусад халдварууд

Ядуурал нь умайн хүзүүний шалтгаант нас баралтанд нөлөөлөх гол хүчин зүйл гэдэг нь тодорхой болсон. Хоол тэжээлийн дутагдал, тамхидалт, стресс ядууралтай холбоотой байх нь олонтаа.

HPV халдвартай эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Бэлэг эрхтэн дээр үү гарах эсвэл ПАП сорилын өөрчлөлтийн дараа л ихэнх эмэгтэй HPV халдвартайгаа мэддэг. HPV- DNA сорилоор мөн үүнийг илрүүлж болно.

ПАП сорилын хөнгөн хэлбэрийн өөрчлөлт нь хэрэв танд HPV илэрсэн бол анхаарал татна. Зарим ПАП сорилд HPV илэрсэн тухай мэдээлэгддэг ч тусад нь HPV- DNA сорилыг өгөх нь зүйтэй.  Гэхдээ үүгээр ямар өөрчлөлт нь умайн хүзүүний хавдарт хүргэдгийг таамаглах боломжгүй. Удаан хугацаагаар эсийн өөрчлөлттэй байх нь эрүүл мэндийн хувьд ноцтой асуудалд хүргэж болзошгүй. Дээр дурдсанаар хүний дархлалын тогтолцоо нь HPV-г 1-2 жилийн дотор устгадаг. Хэрэв танд дунд зэргийн болон хүнд өөрчлөлт илэрсэн бол кольпоскопи хийлгэх шаардлагатай.

Хэрэв би HPV-ийн халдвар авсан бол бусад хүмүүс миний талаар юу бодож байгаад санаа зовох шаардлагатай юу?  

HPV-н талаарх ихэнх мэдээлэлд бэлгийн олон хавьтагчтай байх нь умайн хүзүүний хавдрын эрсдэлт  хүчин зүйлд тооцогддог. Гэвч HPV-н халдвар авахад бэлгийн нэг хавьтал ч хангалттай. ПАП сорилын өөрчлөлт нь хэдэн жилийн өмнөх хамгаалалтгүй бэлгийн харьцааны үр дагавар ч байж болно. Зарим судлаачид ПАП сорилын өөрчлөлтөнд хэдэн бэлгийн хавьтагчтай эсэхээс илүүтэй өсвөр бага насанд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсон нь нөлөөлдөг гэж үздэг. Иймд хамгийн чухал нь та өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч, эмчилгээний талаар судлах нь зүйтэй.