Бид үйл ажиллагаандаа Японы Sysmex, PSS, Arkray, Olympus, Францын Biomerieux, Германы ThermoFisher Scientific, Human, АНУ-ын Cepheid, Bio-Rad, БНСУ-ын Seegene компаний Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж баталгаажсан, биотиний нөлөөгүй, орчин үеийн дэвшилтэт, шинэ технологи бүхий лабораторийн аппарат, тоног төхөөрөмж, урвалж оношлуурууд болон Quagen, Diasys, DRG international, Demeditec diagnostics, Orgentec, Cypress diagnostics, Fortress diagnostics, CTK Biotech үйлдвэрлэгчийн IVD сертификаттай, ОУ-ын чанарын баталгаатай урвалж, оношлуур ашиглан, эмнэлзүйн лабораторийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлж байна. Лабораторийн мэдээллийн системийг шинжилгээний өмнөх, шинжилгээний, шинжилгээний дараах үе шат болон бүх үйл ажиллагаандаа бүрэн цогцоор нь нэвтрүүлж, цаасгүй эрүүл мэндийн байгууллага болж, шинжилгээний бүх үе шатуудыг бүрэн автоматжуулан ажиллаж байна.
Дэлхийн анагаах ухааны нотолгоонд суурилсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, биотиний нөлөөгүй, ОУ-ын стандартаар баталгаажсан, хамгийн найдвартай шинэ, дэвшилтэт технологийн эдгээр шинжилгээний аргуудыг нэвтрүүлснээр, Монгол улсын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд ахиц гаргасан, дорвитой, өнгө нэмэхүйц, томоохон хувь нэмэр оруулсан байна.
2023 оны 9 сард Монгол анх удаа Германы ThermoFisher Scientific үйлдвэрлэгчийн BRAHMS “Kryptor Compact plus” Нобелийн шагналт TRACE технологийн иммунологийн анализатор суурилуулж, жирэмсний пренатал скринингийн шинжилгээг Дэлхийд №1 хүлээн зөвшөөрөгдсөн, биотиний нөлөөгүй, хамгийн шилдэг аргаар хийж эхэлсэн.