ОУ-ын хөндлөнгийн хяналт
MNS ISO 15189 “Эрүүл мэндийн лабораторийн чанар болон чадавхид тавих шаардлага” ОУ-ын стандартын шаардлагыг хангаж, 2017, 2019, 2023 онуудад Үндэсний Итгэмжлэлийн төвөөс 3 дахь удаагаа давтан итгэмжлэгдэж, Итгэмжлэлийн гэрчилгээ гардаж авсан.
2008 оноос хойш 16 дах жилдээ “MEQAS” Монгол улсын Үндэсний хэмжээний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд Гематологи, Биохими, Иммунологи, Иммуногематологи, Молекул биологи, Бүлэгнэлт, Цусны морфологи, Шээсний шинжилгээний төрлөөр, 2016 оноос хойш Английн Randox компаний “RIQAS” Олон Улсын лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээнд 9 дэх жилдээ Иммунологи, Матернал скрининг, Бүлэгнэлт, Шээсний шинжилгээ, Гепатитийн Д вирус тоолох шинжилгээгээр тус тус тогтмол, тасралтгүй, амжилттай хамрагдаж, хангалттай сайн үнэлэгдэж ирсэн байна.