Харилцагч нарын сэтгэгдэл

kim-mulholland

Kim Mulholland

Австралийн Мельбурний их сургуулийн хүндэт профессор, Мурдокийн хүүхдийн судалгааны төвийн багийн ахлах, ДЭМБ-ын Дархлаажуулалтын асуудлаар зөвлөх бүлгийн гишүүн Ким Мулхолланд

КОВИД-19 халдварт өвчний судалгаа нь 3 оронд хийгдэж байгаагийн нэг нь Монгол улс бөгөөд Австрали, Индонез улсад тус тус хийгдэж байна. Монгол улсын судалгаанд Оношмед лаборатори эсрэг биеийн түвшингээр дархлаа тогтоцыг үнэлэх гол шинжилгээг хариуцан хийж байна.

Энэхүү судалгаа нь Цар тахлын бэлэн байдлын инновацийн хорооны санхүүжилтээр хийгдэж байгаа ба улс орнууд КОВИД-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг хэрхэн урт хугацаанд үр дүнтэй хийх вэ гэдгийг судлах, тогтоох зорилготой юм. Монгол улсын хувьд энэхүү судалгааг маш амжилттай сайн хийж байгаа бөгөөд судалгааны үр дүн нь үр өгөөжтэй мэдээллийг харуулж байна. Энэ бол шинжлэх ухааны маш чухал мэдээлэл, нотолгоо бөгөөд цаашид улс орнууд дархлаажуулалтыг оновчтой хийх суурь нотолгоо болох юм. Монгол улсын судалгааны үр дүнг саяхан ОУ-ын Lancet сэтгүүлд хэвлүүлсэн нь, мэдээлэл сайтай үр дүн гарсныг харуулж байна.

Оношмед эмнэлзүйн лабораторийн хүчин чадал сайн, чадварлаг боловсон хүчинтэй цаашлаад бидний энэхүү хамтын ажиллагаа, судалгааны үр дүн нь КОВИД-19 халдварыг хэрхэн хянах талаар дэлхийн улс орнуудад баримтлах мэдээлэл нотолгоог харуулж, шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулж байна.

ornella-kim

Ornella Kim

Английн RANDOX компанийн Төв азийн Бизнес хөгжлийн багийн ахлагч Ornella Kim

RANDOX нь Их Британийн компани бөгөөд in vitro оношлогооны олон улсын зах зээлд тэргүүлэгч, Дэлхий даяар эмнэлзүйн оношлогооны шийдлүүдийг санал болгодог компани. Чанарын гадаад үнэлгээ, чанарын дотоод хяналтын өөр, өөр төрлийн олон бүтээгдэхүүнүүдтэй. Мөн биохимийн анализатор, урвалж, молекул биологийн чанарын гадаад хяналт, чанарын дотоод хяналтаар Дэлхийн хамгийн том ханган нийлүүлэгч байгууллага. “RIQAS” Олон улсын лабораторийн шинжилгээний чанарын гадаад хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, Дэлхийн хамгийн том чанарын гадаад үнэлгээний схем бөгөөд 134 орны 65000 гаруй эрүүл мэндийн байгууллага, лаборатори оролцдог. Чанарын гадаад үнэлгээ нь лабораторийн гүйцэтгэлийг бодитой шалгадаг систем бөгөөд өөрсдийн хийж байгаа лабораторийн шинжилгээг дэлхийн бусад ижил түвшний лабораториуд болон лавлагаа лабораториудтай харьцуулах боломж олгодог бөгөөд лабораторийн арга зүй, материал, тоног төхөөрөмжийн үр нөлөөг хянаж, шинжилгээний процесс, лабораторийн хүчин чадал, шинжилгээний үр дүн найдвартай байдал болон үнэн зөв хариу гаргаж буй баталгааг лабораторийн мэргэжилтнүүд болон үйлчлүүлэгчдэд өгдөг эмнэлзүйн лабораторийн үйл ажиллагааны салшгүй чухал хэсэг.

Энэ үйл ажиллагаанд Монголын зах зээл ч багтаж байгаа. Монголоос цөөн эмнэлэг, лаборатори оролцож байгаагийн нэг нь Оношмед эмнэлзүйн лаборатори бөгөөд 2016 оноос хойш Дааврууд, Хавдрын маркеруудын иммунологийн хөтөлбөр, Матернал скрининг ургийн гаж хөгжлийн эрсдэлийн илрүүлгийн хөтөлбөр, Гликолжсон гемоглобин, Бүлэгнэлт, Шээсний шинжилгээ, Гепатитийн Д вирусийн идэвхжил тодорхойлох хөтөлбөрүүдэд тогтмол амжилттай оролцож, үнэлүүлж байгаа. ОУ-ын чанарын гадаад үнэлгээнд тогтмол оролцож, сар бүр тайлан үр дүнгээ хүлээн авснаар Дэлхийн хэмжээний ижил түвшний лабораториудийн үр дүнтэй өөрийн лабораторийн үр дүнг харьцуулж, шинжилгээний чанар, гүйцэтгэлээ байнга шалган баталгаажуулж, чанартай, баталгаатай шинжилгээ хийж байгаагаа цаг тухайд нь нотлон харуулж, ажиллаж байгаа нь мэргэжлийн ур чадвар сайтай баг, лабораторийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах үндэс болж байгааг онцолж хэлмээр байна.