Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Treponema pallidum

/Тэмбүү өвчний үүсгэгч/

T. pallidum нь бэлэг эрхтний шархлаат халдвар үүсгэгч бөгөөд зөвхөн хүнд л халддаг. Үр дүнтэй хамгаалах, эмчлэх арга байдаг ч дэлхий даяар асуудал хэвээр байна. Жилд 12 сая хүн халдвар авдаг гэсэн тооцоо байдаг. 

Эмнэлзүйн илрэл

Тэмбүү нь T. pallidum -р үүсгэгддэг, олон шатлалт өвчин. T. pallidum эзэн организмын аль ч хэсгээр орон халдварлах чадвартай. Гурван үндсэн шат байна. Инкубацлагдах хугацаа нь халдвар авснаас эхний шархлаа хүртэл 10-90 өдөр болдог. Арьсны салст мембран руу нэвчин халдварлаж, өвчтэй, идээт бус шархлаа үүсгэдэг. Эхний шархлаа бэлэг эрхтэн орчимд үүсдэг. Шархлаа антибиотик хэрэглээгүй үед 3-6 долоо хоногт өөрөө арилдаг ч халдвар бүрэн намдсан гэсэн үг биш юм. 

Эмчлэгдээгүй өвчтөний цусны эргэлтэд орсноос 6 долоо хоногоос 6 сарын дараа хоёр дугаар зэргийн өвчлөл үүсгэнэ. Арьсаар туурах, салст бүрхэвч, тунгалгийн булчирхайн өвчлөл нян ихэссэн үед үүсдэг. Цусаар дамжсан халдварын үед халуурах, тунгалгийн булчирхайн өвчлөл, миалгия /булчин өвдөх/, анорекси /хоолны дуршилгүй болох/болдог. Бараг бүх эрхтэнд халдвар тархана. Ихэнх өвчтөний хөлийн ул, алга, их биед шархлаа үүсгэдэг. “Nickel and dime lesions” буюу ам, хамрын орчимд үүссэн шархлаан шингэн өндөр халдвартай. Хоёрдугаар хэлбэрийн тэмбүүний бас нэг шинж тэмдэг нь салст, үү маягийн зүйл бий болох юм. Шархлаа анус орчимд ихэвчлэн тохиолдох бөгөөд цаашлаад биеийн чийгтэй хэсэгт таарна. Эмчлэгдээгүй ч шархлаа хэдэн долоо хоногт алга болж нуугдмал үед орно. Хоёрдугаар хэлбэрийн тэмбүүний шархлаа эдгэхэд өвчтөн халдвар тараахгүй боловч халдварын эхний жилд бүрэн эмчлэгдээгүй өвчтөний 25% -д дахидаг байна. 

Нуугдмал тэмбүүний эхэн ба сүүл хоёр шат байдаг. Халдвар авснаас нэг жилийн хугацааг эхэн шат, нэгээс их шинж тэмдэггүй бол сүүл шат гэнэ. Серологийн тестээр шинж тэмдэггүй ч эерэг гардаг. Энэ үед бэлгийн замаар дамжихгүй гэдэг ч цусанд орон жирэмсэн үед ургийг халдварлуулдаг. Нуугдмал, шинж тэмдэггүй тэмбүүг нугасны шингэний өөрчлөлтөөр тодорхойлдог. Уургийн түвшин ихэссэн, глюкозын түвшин багассан, лимфоцит олширсон байдаг. Олон эмчлэгдээгүй өвчтөнд хоёрдугаар хэлбэрийн тэмбүүн нуугдмал үе эхний жилдээ дахидаг. Зарим өвчтөн дахихгүй байх тохиолдол байдаг бол зарим нь гуравдугаар хэлбэрийн тэмбүү болдог. Гуравдугаар хэлбэрийн үед мэдрэлийн, зүрх судасны шинж тэмдэг илэрдэг. Сүүл үедээ тодорхой бус мөхлөгт шархлаа – gumma үүсдэг. Энэ нь арьс, яс, дотоод эрхтэнд эдийн болон ясны эвдрэл үүсгэдэг. Антибиотикгүй бол эмчлэгдэхгүй. Эмчлэгдээгүй өвчтөнүүдийн 15%,  анх өвчлөл болсноос арван хэдэн жилийн дараа тэмбүүний сүүлийн шат тохиолддог. 

Тэмбүү ба нярай

T. pallidum ихэсийг нэвтрэн, нярайд халдвар үүсгэдэг. Халдвар авсан хүүхдийн ойролцоогоор 50% нь амьгүй төрөх, төрсний дараа энддэг. Тиймээс үр дүнтэй илрүүлж, хамгаалахын тулд хуваарьт серологийн тестээр шалгадаг. Ихэсээр халдвар орох нь эх нэг, хоёрдугаар шатны халдвартай үеийнх байх ба жирэмслэлтийн аль ч хугацаанд урагт халдварлана. 

Төрөлхийн тэмбүү эхэн ба сүүл хоёр шаттай. Төрөх үед, эхэн шаттай нярайд 2-10 долоо хоногийн дараагаас, мөн хоёрдугаар шатны шинж тэмдэг илэрдэг. Үүнд, өсөхгүй байх, халуурах, хамрын ‘гүүр’-гүй, хамраас усан шингэн гарах, элэг, дэлүү томрох, шарлалт, тууралт, кондиломата лата, менингит, периостит зэрэг багтана. Эмчлэгдээгүй хүүхдэд сүүл шатны төрөлхийн тэмбүү болдог. Төрөх үедээ шинж тэмдэггүй ч сохрох, дүлийрэх, артрит, яс үений өвчин, хөлийн ясны бүтэц алдагдах, Хатчинсоны шүд (Hutchinson’s teeth)-ний эмгэг үүсдэг.