Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Хэвлийн таргалалт ба чихрийн шижин өвчин

a

Хэвлийн таргалалт ба чихрийн шижин өвчин

Таргалалт эрүүл мэндийн олон асуудал, хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тэдгээрийн нэг нь 2-р хэлбэрийн чихрийн шижин бөгөөд уг өвчнөөр өвчилсөн нийт хүмүүсийн 95 хувийг эзэлнэ. Чихрийн шижингээр өвчилсөн өвчтөнүүдийн 80 хувь нь илүүдэл жинтэй эсвэл таргалалттай байдаг. Шинж тэмдэг хурцаар илрэхгүй байж болох ч ялган таних нь чухал. Таргалалт, 2-р хэлбэрийн чихрийн шижингийн хоорондох хамаарал нэгэнт тодорхой болжээ. Зохистой хооллож, тохиромжтой дасгал хөдөлгөөн хийж, амьдралын хэв маягаа өөрчлөөгүй тохиолдолд таргалалт нь богино хугацаанд 2-р хэлбэрийн чихрийн шижинд хүргэж болзошгүй. Иймд биеийн жингээ зохистой хэмжээнд хадгалах нь маш чухал.

Илүүдэл жин чихрийн шижинтэй яагаад холбоотой вэ?

Таргалалт нь бие махбодийн бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг. Эдгээр өөрчлөлт нь өөхний эдийг цусанд чөлөөт өөхний хүчил, глюкозыг ялгаруулахад нөлөөлнө. Ингэснээр инсулин мэдрэг эсүүдэд нөлөөлж, инсулинд мэдрэг байдлыг бууруулна. Үр дүнд нь цусан дахь глюкозын хэмжээг бууруулахад илүү их инсулин шаардагддаг. Мөн нойр булчирхай хэвийн хэмжээнээс илүү их инсулин ялгаруулна. Нойр булчирхай цусан дахь глюкозыг бууруулахад хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чадахгүй болсон үед чихрийн шижингийн шинж тэмдэг илэрч эхэлдэг. 2-р хэлбэрийн чихрийн шижин аажим явцтай тул шинж тэмдэг ажиглагдаж эхлэх хүртэл хэдэн жил үргэлжилж болзошгүй.

17a79d634598b0e19a4c97aa56de83a4

Хэвлийн таргалалт яагаад хортой вэ?

Хэвлий хэсгээр өөх ихээр хуримтлагдах нь бодисын солилцооны эмгэгтэй холбоотой болохыг олон тооны судалгаа нотолжээ. Хэвлийн өөхлөлт нь “сайн” буюу их нягтралтай липопротейн холестеролыг (ИНЛХ) бууруулж, цусан дахь глюкозын хэмжээг ихэсгэж, чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлдэг триглицеридийг ихэсгэдэг.

Хэвлийн таргалалт ямар үед сөрөг үр дагавартай вэ?

  • Хэвлийн тойргийн хэмжээ: эрэгтэйчүүд 90см, эмэгтэйчүүд 80см-ээс их
  • ИНЛХ хэмжээ: эрэгтэйчүүд 40 mg/dl, эмэгтэйчүүд 50 mg/dl хэмжээнээс бага
  • Триглицерид: 150 mg/dl хэмжээнээс их
  • Цусны даралт: 130/85 mmHg хэмжээтэй тэнцүү эсвэл ихэссэн
  • Цусан дахь сахар: 100 mg/dl хэмжээнээс их

Иймд цусан дахь сахар, триглицерид, цусны даралт, хэвлийн тойргийн хэмжээгээ хянаж, зохистой хэмжээнд хадгалах нь чухал. Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгаж, дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь эрсдэлийг бууруулахад тустай. Хэрэв ямар нэг хэвийн бус шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Таргалалтаас сэргийлэх энгийн 3 алхам

Таргалалт, чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхийн тулд:

  • Хоолны дэглэм: Чихэрлэг, өөх тостой хоол хүнснээс татгалзах
  • Дасгал хөдөлгөөн: Өдөрт дор хаяж 30 минут
  • Сэтгэлзүй: Стрессийг бууруулах