Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Микоплазм ба Уреаплазм

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Микоплазма нь умайн үрэвсэл үүсгэдэггүй ч M. hominis, U. urealyticum хоёулаа шээс бэлгийн замын халдвар, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг. Бэлгийн харилцаа идэвхтэй хүнд шинж тэмдэггүй байдлаар тохиолдох учир өсгөвөрлөх аргаар тодорхойлоход төвөгтэй байдаг. Оппортунист эмгэг төрүүлэгчид бөгөөд дархлаа сулрах үед ихсэн, цаашлаад хүнд өвчлөл үүсгэх чадвартай. Мөн бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүс олон хамтрагчтай байх тусам колони үүсгэх түвшин нь их гэсэн судалгаа байдаг. Нярайд төрөлтийн үед колони үүсгэх чадваргүй. 

Нярайн өвчлөл болон шээс бэлгийн зам дахь микоплазмын холбоог доор хүснэгтэд харуулав.

Өвчлөл, хүн амMycoplasma hominisUreaplasma urealyticumНэмэлт
Заг хүйтний бус уретритҮүсгэхгүйХүчтэйУреаплазмаар үүсгэгдэг боловч хувь нь тодорхойгүй. 
Түрүү булчирхайн үрэвсэлСулҮүсгэхгүйАрхаг өвчинтэй хавсарсан байдлаар тохиолдол байв ч хоорондын холбоо батлагдаагүй
ЭпидидимитҮүсгэхгүйҮүсгэхгүйМикоплазма хүчтэй шалтгаан болдоггүй
Рейтерийн өвчинҮүсгэхгүйҮүсгэхгүйУреаплазмийн энэ талын нэмэлт судалгаа шаардлагатай
Бартолин булчирхайн үрэвсэлСулҮүсгэхгүйM. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч үндсэн шалтгаан болдоггүй
Үтрээ болон умайн хүзүүний үрэвсэлҮүсгэхгүйҮүсгэхгүйM. hominis өвчинтэй холбогддог ч хоорондын уялдаа батлагдаагүй
Аарцгийн үрэвсэлт өвчин ХүчтэйСулM. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч хувь нь тодорхойгүй
Үр хөндөлтийн дараах халууралтХүчтэйҮүсгэхгүйM. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч хувь нь тодорхойгүй
Төрсний дараах халууралтХүчтэйҮүсгэхгүйСүүлийн үеийн судалгаагаар M. hominis гол шалтгаан байх магадлалтай
Бөөрний чулууҮүсгэхгүйСулУреаплазма эр харханд чулуу үүсгэдэг судалгаа байдаг ч хүн дээр судалгаагаар нотлогдоогүй байна
ПиелонефритХүчтэйҮүсгэхгүйM. hominis зарим өвчлөл үүсгэдэг
Үр тогтоох чадваргүй байхҮүсгэхгүйСулУреаплазма нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд нөлөөлдөг
Давтамжит гэнэтийн зулбалт болон амьгүй төрөлтҮүсгэхгүйСулЭхийн болон ургийн халдвар гэнэтийн үр хөндөлтөнд холбогдох ч, бүрэн тайлбарлагдаагүй
ХориоамнионитҮүсгэхгүйХүчтэйХолбогддог ч бүрэн нотлогдоогүй
Бага жинтэй төрөлтҮүсгэхгүйХүчтэйХолбогддог ч бүрэн нотлогдоогүй
Нярайн халдвар (сепсис, уушигны үрэвсэл, менингит)ХүчтэйХүчтэйНэмэлт судалгаа шаардлагатай. Тохиолдлын тоо өсч байгаа.
Нярайн үе, ялангуяа хугацаанаас өмнө төрөлт, маш бага жинтэй төрөлт эмнэлзүйн шинж тэмдэг менингиттэй нийцдэг (нугасны шингэн), уушигны үрэвсэл (гуурсан хоолойн), сепсис (цус)ХүчтэйХүчтэйНэмэлт судалгаа шаардлагатай. Ихэнх нярайн халдвар эмчилгээ шаардахгүй эдгэдэг. Гэвч нийгэм-эдийн засгийн сул бүлэгт микоплазмыг цусанд, нугасны шингэнээс илрүүлэх нь зүйтэй гэж үздэг

Mycoplasma hominis эрүүл насанд хүрэгчдийн дотор ойролцоогоор 50%-д доод шээс бэлгийн замд байдаг. Дээд шээс бэлгийн зам руу халдварлан сальпингит, пиелонефрит, аарцагны үрэвсэлт өвчин, төрөлтийн дараа халууралт үүсгэх эрсдэлтэй. 

Mycoplasma genitalium нь анх 1980 онд ялган авсан. Заг хүйтний бус уретрит, умайн хүзүүний үрэвсэл /cervicitis/, эндометриоз, аарцагны үрэвсэлт өвчинтэй холбогддог. Үр дамжуулах сувгийн шалтгаант үргүйдэл /tubal infertility/ -ийн шалтгаантай холбогдох тохиолдол байдаг. Тархах шалтгаан нь тодорхойгүй, гэхдээ ходоод гэдэсний замаас шээс бэлгийн зам эсвэл амьсгалын зам руу шилждэг байх магадлалтай. ПГУ шинжилгээгээр цочмог заг хүйтний бус уретриттэй эрэгтэйд уретритгүйгээс их тохиолддог байна. Илрүүлэхэд зөвхөн ПГУ ашигладаг.

Сорьц авалт, зөөвөрлөлт

Микоплазмыг өсгөвөрлөхөд цус, шүлс, нугасны шингэн, үеийн шингэн /synovial fluid/, аммоний шингэн, шээс зэрэг биеийн шингэн, идээт үрэвсэл, хамар хоолой, умайн хүзүү, үтрээний арчдас авч шинжилдэг. Эдийн өсгөвөр мөн ашигладаг. Эсийн ханагүй учир бүх микоплазма нь хуурай нөхцөлд, дулаанд маш мэдрэг.

Өсгөвөрлөх тохиолдолд: сорьц авсан даруй тарилга хийх нь хамгийн зүйтэй. Хэрэв боломжгүй бол SP4 зэрэг зөөвөрлөх орчинд хийн лабораторт аваачина. Хөвөн арчдас, модон иштэй арчдас дарангуйлах нөлөөтэй тул хэрэглэхгүй. Хөнгөн цагаан эсвэл хуванцар иштэй, Дакрон, кальцийн альгинат арчдасыг ашигладаг. Зөөвөрлөх орчинд хийхдээ арчдасыг зайлуулна. Лабораторт ирээд 24 цагийн дараа тарихгүй нөхцөлд -70оС  -т хөлдөөнө.