Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Herpes virus

Бүх герпес вирус эзэн организмд амьдралынх нь турш байх, унтаа байдалтай байх шинжтэй байдаг. Унтаагаас – идэвхтэй халдварын хооронд байна. Идэвхжилтэнд стресс, каффейн, нарны гэрэл зэрэг олон зүйл нөлөөлдөг. Идэвхжихдээ шархлаа үүсгэдэг. Хүний 8 зүйл герпес вирус байдаг:

  • Herpes simplex virus type 1 (HSV-1) буюу human herpesvirus type 1 (HHV-1)
  • Herpes simplex virus type 2 (HSV-2) / HHV-2
  • Varicella-zoster virus (VZV) / HHV-3
  • Epstein-Barr virus (EBV) / HHV-4
  • Cytomegalovirus (CMV) / HHV-5
  • Human herpesvirus 6 (HHV-6)
  • Human herpesvirus 7 (HHV-7)
  • Human herpesvirus 8 (HHV-8) / Kaposi sarcoma herpesvirus

HSV-1 болон HSV-2 нь Simplesvirus-д хамаардаг. Халдвар маш түгээмэл. HSV халдварыг анхдагч (эхний халдвар), давтан (дахин идэвхжих) гэж хоёр ангилдаг.

Халдвар бохир шүүрэл хүрэх замаар дамжин,  2-11 хоногт инкубацлагдан салст мембранд шархлаа үүсдэг.  Халдварын эхний шатанд хамгийн өндөр халдвар тарах эрсдэлтэй. Вирусын халдварт эс шархлаан уг болон, захаар байх ч хуучин шархлаа, шинж тэмдэггүй хүнээс халдвар авах боломжтой. 

Амны хөндийн герпес

Амны хөндийн герпесийн халдвар HSV-1-р үүсгэгддэг гэж үздэг байсан боловч HSV-2 мөн шалтгаан болдог. Инкубацлагдах хугацаа нь 2-14 хоног. Анхдагч халдвар шинж тэмдэггүй, гэхдээ маш ховор тохиолдолд аманд салст цэврүүгээр илэрдэг ба хацрын салст, арын залгиур, буйл болон тагнайн салстыг хамардаг. 18-25 насны залууст анхдагч герпес симплексийн халдвар арын залгиурт байх ба цочмог фарингиттай төстэй илэрч болдог. Дахин идэвхжихдээ уруулын ирмэг, амны салст – арьсны хооронд илэрдэг. Эхэн үеийн шинж тэмдэг нь халуу түгэх/хорсох, өвчтэй цэврүү, шарлаа, тавтай шархлаа үүсдэг. 

Бэлгийн герпес

Бэлгийн герпесийн халдвар ихэвчлэн HSV-2 -р үүсдэг ч HSV-1 -ийн халдвар гуравны нэгийг эзэлдэг. HSV-2-н эсрэг биетэй олон хүнд бэлгийн герпес оношлогддоггүй. Халдвар эмэгтэйн бэлгийн уруул, үтрээн (эсвэл хоёуланд) салстад цэврүү үүсгэдэг. Умайн хүзүү, гадна бэлэг эрхтэнд тохиолдох нь ховор. Эрэгтэйн бэлэг эрхтэнд илэрдэг (shaft, glans, prepuce). Эрэгтэй, эмэгтэй хүний шээсний сувгийг хамардаг. Дахин идэвхжлийн үед анхдагч халдварын цэгтээ илэрдэг бол шээсний сувгийг хамрах нь бага. Бэлгийн герпесийн халдвар нь бэлгийн замын ХДХВ-н эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг. 

Сорьц авахдаа халдвартай цэгээс, цэврүү, ил шарх, эзэн эсээс авч өсгөвөрлөдөг. Өсгөвөрлөхөд нугасны шингэнээс авахгүй, харин ПГУ явуулах үед 100% мэдрэг байсан байсан судалгаанууд байдаг. 

Cytomegalovirus /CMV/

Cytomegalovirus нь зөвхөн хүний эсийг халдварлуулдаг ба HSV, VZV-г бодвол удаан. Халдвартай хүнтэй ойр харилцахад тарах шалтгаан болдог. Олон хүнд эсрэг бие үүссэн байдаг. Олноор, шахцалдан амьдардаг нөхцөлд бага насанд CMV халдвар авдаг гэж үздэг. Уг вирус шүлс, нулимс, шээс, баас, хөхний сүүгээр гадагшилдаг. Мөн бэлгийн замаар үрийн шингэн, үтрээн шингэн, цусаар дамждаг. Ихэнх CMV халдвар дархлаа сайн хүнд шинж тэмдэггүй байх ч аяндаа өөрөө эмчлэгдэх, халдварт мононуклеоз төст шинж тэмдэг, халуурах, гепатит илэрдэг. Эрхтэн шилжүүлэн суулгасан зэрэг дархлаа сульдсан, ХДХВ-ын халдвартай хүнд хүндэрч, эрхтнүүдийг хамарсан системийн өвчин болдог. 

Төрөлхийн халдвартай болон дархлаа муудсан өвчтөнд шинж тэмдэг илрэн, хүндрэх магадлал байдаг. Төрөлхийн халдвар серо-эерэг эхээс дамжих магадлал маш бага. Хүнд хэлбэр нь жирэмслэлтийн үед эх анхдагч халдвар авахад үүсч болдог. Шинж тэмдэгтэй төрөлхийн халдварын үед петехии, гепатоспленомегалия, микроцефалия, хориоретинитоор тодорхойлдог. Мөн жин бага, төв мэдрэлийн системийг хамарч, сэтгэц тогтворгүй, дүлийрэх, мөн үхэлд хүргэж болдог. Мөн оюуны хомсдол, удаашралтай, дүлийрэх нэг гол шалтгаан болдог. 

Шээсний сорьцоор илрүүлэх боломжтой. 

Varicella-Zoster Virus /VZV/

Varicella-Zoster Virus халдварт шархнаас болон дуслаар амьсгалахад халдвар тарна. Уг вирус салхин цэцэг (varicella) болон могой яр (zoster) гэсэн хоёр эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлдэг. Анхны халдвар нь салхин цэцэг бөгөөд халдварлах чадвар өндөртэй. Бусад герпес вирусыг бодвол шинж тэмдэг илт илэрдэг. Хүүхэд хөнгөн халуурах, тууралт өгөх, цэврүүт шархлаа үүсдэг. Шархлаа толгойд эхлээд үзэгдэж, бие, мөчид илэрдэг. Шарх хатаж, тав унан, эдгэхэд 1-2 долоо хоног болдог. Насанд хүрэгчдэд өвчтэй амны салстад шарх үүсдэг.   

Герпесийн могойн яр (herpes zoster) VZV дахин идэвхэжсэнээс үүсдэг. Ойролцоогоор гурван насанд хүрсэн хүн тутмын нэгд илэрдэг. Туурах, цэврүүт шарх үүсэх түгээмэл шинж тэмдэгтэй. Энэ шархлаа хэдэн сар хүртэл үргэлжилдэг.