Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Эстроген даавар

Эстроген даавар нь хүний биед олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүнд эстроген даавар нь нөхөн үржихүйн болон бэлгийн хоёрдогч шинж бүрэлдэн хөгжихөд чухал үүрэгтэй. Уг даавар нь эрэгтэй, эмэгтэй хүнд аль алинд нь нийлэгжих бөгөөд эмэгтэй хүнд илүү түлхүү нийлэгждэг байна. 

Гурван төрлийн эстроген даавар бий. 

Эстрон. Эстрон нь цэвэршилтийн дараа биед нийлэгждэг эстрогений нэгэн хэлбэр бөгөөд шаардлагатай үед бие махбод эстроныг бусад эстрогены хэлбэрт шилжүүлэх замаар бие махбодын хэрэгцээг хангадаг.

Эстрадиол. Эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүст уг даавар ялгарах бөгөөд энэ нь эстрогений үндсэн хэлбэр бөгөөд эмэгтэй хүнд нөхөн үржихүйн насанд түлхүү нийлэгждэг байна. 

Эстрадиол их хэмжээгээр ялгарах нь батга гарах, бэлгийн дур хүсэл буурах, ясны сийрэгжилт болон сэтгэл гутрал үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Харин хэт их хэмжээгээр ялгарахад умайн болон хөхний хорт хавдарын эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн бага хэмжээтэй байх нь жин нэмэгдэх болон зүрх судасны өвчлөлийн шалтгаан болдог. 

Эстриол. Эстриолын түвшин жирэмсний үед нэмэгдэх ба умайг тэтгэх, төрөлтөнд бэлтгэх үүрэгтэй. Төрөхийн өмнөх үед хамгийн оргил үедээ хүрдэг.

Эстрогений нийлэгжилтэнд нөлөөлдөг хүчин зүйлс:

  • Жирэмслэлт, жирэмслэлтийн дараа, хөхөөр хооллох үе
  • Шилжилтийн нас
  • Цэвэршилт
  • Нас
  • Илүүдэл жин, таргалалт
  • Хүнд хэлбэрийн дасгал хөдөлгөөн, бэлтгэл
  • Цусны даралт ихсэх
  • Чихрийн шижин
  • Өндгөвчний анхдагч дутагдал гэх мэт олон хүчин зүйл бий.

Эстрогений тогтворгүй байдал дараах эмгэгүүдэд нөлөөлнө.

  • Хэвийн бус сарын тэмдэг эсвэл сарын тэмдэг ирэхгүй байх
  • Сарын тэмдэг хэт их эсвэл бага ирэх
  • Сэтгэлзүйн өөрчлөлт болон нойрны хямрал
  • Жин нэмэх, ялангуяа бугуй, ташаа, гуя хэсгээр таргалах
  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Үтрээ хуурайших болон хатингарших
  • Ядарч сульдах
  • Сэтгэл гутрал, сэтгэл зовнилийн шинжүүд илрэх зэрэг өөрчлөлтөнд нөлөөлдөг.

Удамшлын болон бусад шалтгааны улмаас эрэгтэйд эстрогений түвшин их байж болох ба энэ нь дараах эмгэгүүд үүсэх шалтгаан болдог.

  • Үр тогтоох чадваргүй болох
  • Шодойн хөвчрөлтэй холбоотой эмгэгүүд
  • Хөх томрох гэх мэт

Эрэгтэйд эстрогений түвшин бага байх нь хэвлийн таргалалт болон бэлгийн хүсэл буурахад хүргэнэ.

Эстрогений хүнсний эх булаг. 

Зарим хүнсэнд фитоэстроген агуулдаг бөгөөд энэ нь эстрогентэй төстэй ургамлын гаралтай бодис юм. 

Фитоэстроген агуулдаг хүнсэнд:

  • Шар буурцаг болон шар буурцгийн уураг агуулдаг хүнс
  • Жимс, жимсгэнэ
  • Үр тариа болон 
  • Самар
  • Дарс