Аливаа өвчин эмгэгийг оношлох, эмнэлзүйн шийдвэр гаргахад 70% нь лабораторийн шинжилгээнд үндэслэдэг гэсэн анагаах ухааны нотолгоонд суурилсан үр дүн байдаг. Тийм болохоор орчин үед лабораторийн шинжлэх ухаан улам төгөлдөржиж, анагаах ухааны тэргүүлэгч салбар болж хөгжиж байна. Бид “Дэлхийн стандартыг таны эрүүл мэндэд” уриатайгаар эрүүл мэндээ эрхэмлэдэг хүн бүхэнд дэлхийн стандарт, чанарын үнэлгээгээр баталгаажсан чанартай, найдвартай, үнэн зөв оношилгоо, тусламж үйлчилгээ үзүүлж ирсэн.
Манай “Оношмед” эмнэлзүйн лабаратори нь 2004 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны хувийн лабораториудын нэг бөгөөд эдүгээ 20 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд бид орчин үеийн дэвшилтэт технологи бүхий лабораторийн тоног төхөөрөмжүүд ашиглан, мэргэшсэн баг хамт олны бүрэлдэхүүнтэйгээр оношлогоо шинжилгээг хийж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг хүлээж ирлээ.
Манай лаборатори гематологи, биохими, клиник хими, иммунологи, молекул биологи, цитологийн чиглэлээр эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай үзүүлж байна.
Монголын лабораторийн анагаах ухааны хөгжилд хувь нэмрээ оруулж, эмнэлзүйн лабораторийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэг, шинийг санаачлагч, хөгжлийг түүчээлэгч байхыг зорьж ирсэн хамт олон маань өнөөдөр MNS:ISO 15189:2015 OУ-ын стандартын шаардлагыг хангаж, 2017, 2019, 2023 онуудад 3 дахь удаагаа давтан итгэмжлэгдсэн МУ-ын тэргүүлэгч эмнэлзүйн лаборатори болж хөгжсөн байна.
Бидний хамтдаа хөдөлмөрлөж, хийж бүтээсэн он жилүүд маань Чанарыг эрхэмлэсэн 20 жил байлаа. Цаашид бидний харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж, эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та бүхний маань ажил үйлс өрнөн дэлгэрэх болтугай.