Стресс гэж юу вэ?
Стресс нь хүн бүрт тохиолддог хэвийн зүйл. Өөрөөр хэлбэл хүний бие стресстэй нүүр тулж, түүнд хариу урвал үзүүлэх өөрийн зохицуулгатай. Ямар нэг өөрчлөлт, сорилт (стресс үүсгэгч) тулгарахад бидний бие сэтгэлзүйн болон бие физиологийн хариу урвал үзүүлж буйг стресс гэнэ.
Стрессийн хариу урвал нь бие махбодийг шинэ нөхцөлд дасан зохицох боломжоор хангадаг. Стресс бидэнд үргэлж сөргөөр нөлөөлдөггүй, ямар нэг аюулаас сэргийлэх дохио болж, хариу үйлдлийг идэвхжүүлж байдаг. Жишээлбэл, удахгүй болох чухал шалгалт таныг стрессдүүлж байна бодъё. Үр дүнд нь таны шалгалтанд илүү идэвхтэй бэлдэх, өөрийгөө дайчлах сэтгэлзүйн болоод бие махбодийн эрч хүч, тэсвэр нэмэгдэнэ. Харин стресс удаан хугацаанд тайлагдахгүй, стресс үүсгэгч нь арилахгүй байх тохиолдолд илүү ноцтой асуудал болж хувирдаг.
Стресст өртсөн үед биед ямар өөрчлөлт явагдах вэ?
Хүний биеийн автомат мэдрэлийн тогтолцоо нь зүрхний хэм, амьсгал, нүдний хараа болоод бусад олон чухал үйл ажиллагааг зохицуулдаг бөгөөд “тэмц эсвэл зугт” гэсэн стрессийн хариу үйлдлийн тусламжтайгаар бид стресс үүсгэгч нөхцөл байдалтай нүүр тулж, даван туулдаг.
Стрессийн хариу урвал удаан хугацаагаар идэвхтэй байх нь архаг стресст хүргэх ба бие махбодь, сэтгэлзүйн хямралд хөтөлнө. Улмаар биеийн болоод сэтгэл хөдлөл, зан үйлийн хам шинжүүд илэрч эхэлдэг.
Стрессийн нөлөөгөөр биед илрэх шинж тэмдгүүд:
Сэтгэл хөдлөл, сэтгэцэд үзүүлэх стрессийн нөлөө:
Зарим тохиолдолд архаг стресст өртсөн хүмүүс даван туулахын тулд доорх эрүүл бус зан үйлийг үзүүлдэг:
Стрессийг хэрхэн оношлох вэ?
Стрессийг дан сэтгэлзүйн тестээр оношлох боломжгүй. Зөвхөн хувь өөрөө стресст өртсөн эсэх, ямар түвшинд мэдэрч байгаагаа илэрхийлж чадна. Сэтгэлзүйчид хувь хүний стрессийн нөхцөл байдлыг тодорхойлж, амьдралын хэв маягт нөлөөлөх нөлөөллийг илрүүлэхэд тусгайлан боловсруулсан асуумжийг ашигладаг.
Мөн архаг стрессийн улмаас биед илэрсэн шинж тэмдэг, зовиурыг багасгахад мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, эмчилгээ бичүүлж болно. Жишээлбэл, цусны даралт ихсэлтийг бууруулах эмчилгээ гэх мэт.
Стрессийг хэрхэн даван туулах вэ?
Стрессээс бүрэн сэргийлэх боломжгүй ч зарим аргуудыг хэрэгжүүлснээр архаг стресст өртөхгүй байх боломжтой:
Стрессээс хэрхэн сэргийлэх вэ?
Өдөр тутам хэрэгжүүлж болох дараах аргууд нь стрессийг боломжит бага хэмжээнд барихад тусална:
Стресс хэр удаан үргэлжилдэг вэ?
Амьдралд нөлөөлж буй өөрчлөлтөөс хамаараад стресс богино эсвэл урт хугацаанд үргэлжилж болно. Стресс менежментийн аргуудыг хэрэглэснээр архаг стресс болон даамжирч бие махбодь, сэтгэл хөдлөл, зан үйлийн шинж тэмдэг илрэхээс сэргийлж болно.
Ямар үед мэргэжлийн тусламж авах шаардлагатай вэ?
Хэрэв танд сэтгэл зовоосон асуудал тулгарч, үүнээсээ болоод архи согтууруулах ундаа ойр ойрхон хэрэглэх болон өөрийгөө гэмтээх бодол төрж байвал яаралтай мэргэжлийн тусламж авахаар хандах шаардлагатай. Бие махбодь өвдөхөд эмчид ханддагтай адил сэтгэл өвдөхөд ч эмчилгээ хэрэгтэй үе байдаг.