Бидний давуу тал

20 ЖИЛИЙН ТУРШЛАГА

20 ЖИЛИЙН ТУРШЛАГА

Оношмед эмнэлзүйн лаборатори нь 2004 онд байгуулагдсан 20 жилийн туршлагатай МУ-ын тэргүүлэх лаборатори юм.

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТҮНШ
БОДИТ ГҮЙЦЭТГЭЛ

БОДИТ ГҮЙЦЭТГЭЛ

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай хамт олон Монголын хүн амын 10%-д (350 мянга орчим хүнд) лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БҮРТ ОНОВЧТОЙ ШИНЖИЛГЭЭ, ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

ОЛОН УЛСЫН СТАНДАРТ

MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лабораторийн чанар болон чадавхид тавих шаардлага” ОУ-ын стандартын шаардлагыг хангаж, 2017, 2019, 2023 онд 3 дахь удаагаа итгэмжлэгдсэн.

БАТАЛГААЖСАН ЧАНАР
ОНЦГОЙ ТЕХНОЛОГИ

ОНЦГОЙ ТЕХНОЛОГИ

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, №1, ДЭМБ-ын алтан стандарт арга, Биотиний нөлөөгүй, Нобелийн шагнал хүртсэн, орчин үеийн дэвшилтэт тэргүүлэх технологиудыг сонгон, оношилгоонд нэвтрүүлж чадсан.

ГАЙХАЛТАЙ ТЕХНОЛОГИ – НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭ
ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ӨРГӨН СОНГОЛТ

ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ ӨРГӨН СОНГОЛТ

Манай үйлчилгээний цэсэнд эмнэлзүйн лабораторийн тусламж үйлчилгээний 7 чиглэлийн, 250 орчим нэр төрлийн, нэн шаардлагатай болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 3-р шатлалын эрүүл мэндийн байгууллагын түвшинд шаардлагатай, орчин үеийн, шинэ нэр төрлийн оношилгоо, шинжилгээнүүд багтана.

ТАНЫ ИТГЭЖ БОЛОХ ҮР ДҮН
ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ, МЭРГЭЖЛИЙН БАГ

ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ, МЭРГЭЖЛИЙН БАГ

20-35 жилийн эмнэлзүйн лабораторийн эмчийн мэргэжлийн дадлага туршлагатай, нарийн мэргэшсэн лабораторийн эмч, мэргэжилтэн, судлаачдын баг ажиллаж байна. Мөн манай эмч мэргэжилтнүүд MEQAS буюу Монголын Үндэсний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийн мэргэжлийн багт гишүүнээр ажилладаг.

БИД БОЛ ОНОШИЛГООНЫ ЭКСПЕРТҮҮД
ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО

ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦОО

Шинжилгээний чанарын дотоод болон гадаад хяналтын системийг бүрэн нэвтрүүлсэн. 2008 оноос хойш 16 дах жилдээ “MEQAS” Үндэсний хэмжээний лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний 8 төрлийн хөтөлбөрт, 2016 оноос хойш 9 дэх жилдээ Английн Randox компаний “RIQAS” ОУ-н лабораторийн шинжилгээний чанарын гадаад үнэлгээний 5 төрлийн хөтөлбөрт тус тус тасралтгүй, тогтмол, амжилттай хамрагдаж, хангалттай сайн үнэлэгдэж ирсэн байна.

ЭМНЭЛЗҮЙН ЛАБОРАТОРИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААГИЙН ШАТАНД ХҮРГЭНЭ
ХҮН ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

ХҮН ТӨВТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Бид оношилгоо, шинжилгээ хийлгэж буй үйлчлүүлэгч нартаа тусгайлан, хувь хүнд нь чиглэсэн дэлгэрэнгүй тайлбар, зөвлөгөө, мэдээллийг өгдөг. Мөн манай эмч мэргэжилтнүүд ОУ-ын конференц, нарийн мэргэжлийн сургалтуудад тогтмол оролцож, оношилгоо, шинжилгээний арга технологио байнга шинэчлэн сайжруулж ирсэн бөгөөд түүнийхээ дагуу эрүүл мэндийн салбарынхаа эмч мэргэжилтнүүдэд чиглэгдсэн мэргэжлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулж ирсэн.

БИД ҮРГЭЛЖ ХАМГИЙН САЙНААРАА ҮЙЛЧИЛНЭ
ЛАБОРАТОРИЙН ЦАХИМ СИСТЕМ

ЛАБОРАТОРИЙН ЦАХИМ СИСТЕМ

2008 оноос Лабораторийн мэдээллийн систем (ЛМС)-ийг шинжилгээний өмнөх, шинжилгээний, шинжилгээний дараах үе шат болон бүх үйл ажиллагаандаа бүрэн цогцоор нь нэвтрүүлэн, анализатораас гарах оношилгоо, шинжилгээний үр дүнг ЛМС-ээр дамжуулан хүлээж авдаг болж, цаасгүй эрүүл мэндийн байгууллага болсноор хүний үйл ажиллагаанаас шалтгаалах алдаа, эрсдэлийг эрс бууруулсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААГИЙН ШАТАНД ХҮРГЭНЭ