
Микоплазм ба Уреаплазм
Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.
Микоплазма нь умайн үрэвсэл үүсгэдэггүй ч M. hominis, U. urealyticum хоёулаа шээс бэлгийн замын халдвар, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг. Бэлгийн харилцаа идэвхтэй хүнд шинж тэмдэггүй байдлаар тохиолдох учир өсгөвөрлөх аргаар тодорхойлоход төвөгтэй байдаг. Оппортунист эмгэг төрүүлэгчид бөгөөд дархлаа сулрах үед ихсэн, цаашлаад хүнд өвчлөл үүсгэх чадвартай. Мөн бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүс олон хамтрагчтай байх тусам колони үүсгэх түвшин нь их гэсэн судалгаа байдаг. Нярайд төрөлтийн үед колони үүсгэх чадваргүй.
Нярайн өвчлөл болон шээс бэлгийн зам дахь микоплазмын холбоог доор хүснэгтэд харуулав.
Өвчлөл, хүн ам | Mycoplasma hominis | Ureaplasma urealyticum | Нэмэлт |
Заг хүйтний бус уретрит | Үүсгэхгүй | Хүчтэй | Уреаплазмаар үүсгэгдэг боловч хувь нь тодорхойгүй. |
Түрүү булчирхайн үрэвсэл | Сул | Үүсгэхгүй | Архаг өвчинтэй хавсарсан байдлаар тохиолдол байв ч хоорондын холбоо батлагдаагүй |
Эпидидимит | Үүсгэхгүй | Үүсгэхгүй | Микоплазма хүчтэй шалтгаан болдоггүй |
Рейтерийн өвчин | Үүсгэхгүй | Үүсгэхгүй | Уреаплазмийн энэ талын нэмэлт судалгаа шаардлагатай |
Бартолин булчирхайн үрэвсэл | Сул | Үүсгэхгүй | M. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч үндсэн шалтгаан болдоггүй |
Үтрээ болон умайн хүзүүний үрэвсэл | Үүсгэхгүй | Үүсгэхгүй | M. hominis өвчинтэй холбогддог ч хоорондын уялдаа батлагдаагүй |
Аарцгийн үрэвсэлт өвчин | Хүчтэй | Сул | M. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч хувь нь тодорхойгүй |
Үр хөндөлтийн дараах халууралт | Хүчтэй | Үүсгэхгүй | M. hominis зарим өвчлөл үүсгэдэг ч хувь нь тодорхойгүй |
Төрсний дараах халууралт | Хүчтэй | Үүсгэхгүй | Сүүлийн үеийн судалгаагаар M. hominis гол шалтгаан байх магадлалтай |
Бөөрний чулуу | Үүсгэхгүй | Сул | Уреаплазма эр харханд чулуу үүсгэдэг судалгаа байдаг ч хүн дээр судалгаагаар нотлогдоогүй байна |
Пиелонефрит | Хүчтэй | Үүсгэхгүй | M. hominis зарим өвчлөл үүсгэдэг |
Үр тогтоох чадваргүй байх | Үүсгэхгүй | Сул | Уреаплазма нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд нөлөөлдөг |
Давтамжит гэнэтийн зулбалт болон амьгүй төрөлт | Үүсгэхгүй | Сул | Эхийн болон ургийн халдвар гэнэтийн үр хөндөлтөнд холбогдох ч, бүрэн тайлбарлагдаагүй |
Хориоамнионит | Үүсгэхгүй | Хүчтэй | Холбогддог ч бүрэн нотлогдоогүй |
Бага жинтэй төрөлт | Үүсгэхгүй | Хүчтэй | Холбогддог ч бүрэн нотлогдоогүй |
Нярайн халдвар (сепсис, уушигны үрэвсэл, менингит) | Хүчтэй | Хүчтэй | Нэмэлт судалгаа шаардлагатай. Тохиолдлын тоо өсч байгаа. |
Нярайн үе, ялангуяа хугацаанаас өмнө төрөлт, маш бага жинтэй төрөлт эмнэлзүйн шинж тэмдэг менингиттэй нийцдэг (нугасны шингэн), уушигны үрэвсэл (гуурсан хоолойн), сепсис (цус) | Хүчтэй | Хүчтэй | Нэмэлт судалгаа шаардлагатай. Ихэнх нярайн халдвар эмчилгээ шаардахгүй эдгэдэг. Гэвч нийгэм-эдийн засгийн сул бүлэгт микоплазмыг цусанд, нугасны шингэнээс илрүүлэх нь зүйтэй гэж үздэг |
Mycoplasma hominis эрүүл насанд хүрэгчдийн дотор ойролцоогоор 50%-д доод шээс бэлгийн замд байдаг. Дээд шээс бэлгийн зам руу халдварлан сальпингит, пиелонефрит, аарцагны үрэвсэлт өвчин, төрөлтийн дараа халууралт үүсгэх эрсдэлтэй.
Mycoplasma genitalium нь анх 1980 онд ялган авсан. Заг хүйтний бус уретрит, умайн хүзүүний үрэвсэл /cervicitis/, эндометриоз, аарцагны үрэвсэлт өвчинтэй холбогддог. Үр дамжуулах сувгийн шалтгаант үргүйдэл /tubal infertility/ -ийн шалтгаантай холбогдох тохиолдол байдаг. Тархах шалтгаан нь тодорхойгүй, гэхдээ ходоод гэдэсний замаас шээс бэлгийн зам эсвэл амьсгалын зам руу шилждэг байх магадлалтай. ПГУ шинжилгээгээр цочмог заг хүйтний бус уретриттэй эрэгтэйд уретритгүйгээс их тохиолддог байна. Илрүүлэхэд зөвхөн ПГУ ашигладаг.
Сорьц авалт, зөөвөрлөлт
Микоплазмыг өсгөвөрлөхөд цус, шүлс, нугасны шингэн, үеийн шингэн /synovial fluid/, аммоний шингэн, шээс зэрэг биеийн шингэн, идээт үрэвсэл, хамар хоолой, умайн хүзүү, үтрээний арчдас авч шинжилдэг. Эдийн өсгөвөр мөн ашигладаг. Эсийн ханагүй учир бүх микоплазма нь хуурай нөхцөлд, дулаанд маш мэдрэг.
Өсгөвөрлөх тохиолдолд: сорьц авсан даруй тарилга хийх нь хамгийн зүйтэй. Хэрэв боломжгүй бол SP4 зэрэг зөөвөрлөх орчинд хийн лабораторт аваачина. Хөвөн арчдас, модон иштэй арчдас дарангуйлах нөлөөтэй тул хэрэглэхгүй. Хөнгөн цагаан эсвэл хуванцар иштэй, Дакрон, кальцийн альгинат арчдасыг ашигладаг. Зөөвөрлөх орчинд хийхдээ арчдасыг зайлуулна. Лабораторт ирээд 24 цагийн дараа тарихгүй нөхцөлд -70оС -т хөлдөөнө.