Шар биеийн даавар нь бэлгийн дааврын нэг бөгөөд өнчин тархинаас ялгардаг. Эмэгтэйчүүдийн өндгөвч, эрэгтэйчүүдийн төмсөгний үйл ажиллагаанд оролцдог.
ШАР БИЕИЙН ДААВРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ АЧ ХОЛБОГДОЛ
Шар биеийн дааврын шинжилгээг дараах тохиолдолд өгнө. Үүнд:
Дааврын өөрчлөлтөөс үүдэн өнчин тархины хэвийн үйл ажиллагаа алдагдах үед илрэх шинж тэмдэг:
Биений юмны мөчлөг болон цэвэршилт
Биений юмны мөчлөг алдагдсан үед шалтгааныг илрүүлэх зорилгоор цусан дахь LH-ийг шинжлүүлэхээс гадна цэвэршилтийн үед LH-ийн хэмжээ өндөр байдаг. Энэ нь өндгөн эс ялгарах үйл ажиллагаа зогссонтой холбоотой.
Үргүйдэл
Эмэгтэйчүүдийн хувьд өндгөн эс ялгарахгүй байх нь LH-тай холбоотой бол эрэгтэйчүүдийн хувьд эр бэлгийн эсийн тоонд нөлөөлдөг. Ингэснээр үргүйдэлд хүргэдэг эрсдэлтэй.
Бэлгийн бойжилт
Эрт болон хожуу үеийн бэлгийн бойжилтыг оношлохолд цусан дахь LH-ийг тодорхойлох нь чухал. LH-ийн хэмжээ цусанд хэт их үед бэлгийн бойжилт эрт явагддаг бол хэт бага үед бэлгийн бойжилт хожуу илэрдэг.
Бэлгийн бойжилт эрт явагдаж байгаа шинжүүд:
Жирэмслэлт
Жирэмслэхээр төлөвлөж байгаа үед өндгөн эс ялгарч байгаа эсэхийг шээсэн дэх LH-ийн хэмжээгээр тогтоодог. LH-ийн хэмжээ ихсэх үед өндгөн эс ялгарч эхэлдэг бөгөөд энэ нь 1-2 өдөр үргэлжилдэг үйл явц. Жирэмслэхээр төлөвлөж байгаа хүмүүс гэрийн нөхцөлд тестээр илрүүлэх боломжтой байдаг.
LH-ийн хэмжээ биений юмны мөчлөгтэй холбоотойгоор харилцан адилгүй гардаг тул шинжилгээг давтах тохиолдол бий. Нарийвчилсан хариу авахын тулд шинжилгээг хэд хэдэн удаа давтаж өгдөг.
Түүнчлэн зарим тохиолдолд шар биеийн дааврыг (LH) фолликул сэдээгч даавар (FSH) -тай хамт шалгах тохиолдол гардаг.
Хэрэв жирэмслэхээр төлөвлөж байвал хяналтын эмч LH дааврыг хэд хэдэн удаа шинжлүүлж өндгөн эс ялгарах процессыг шалгадаг. Өөрөөр хэлбэл өндгөн эс ялгарах үед LH дааврын хэмжээ ихэсдэг.
ШИНЖИЛГЭЭНД ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ?
Шинжилгээг эмчийн заавраар өгөхдөө эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд түүнийгээ зайлшгүй хэлнэ. Эмэгтэйчүүд жирэмслэхээс сэргийлэх эм болон бусад дааврын гаралтай эмийг хэрэглэж байгаа тохиолдолд шинжилгээ өгөхөөс 4 долоо хоногийн өмнө зогсоох шаардлагатай. Түүнчлэн сүүлийн биений юм ирсэн хугацааг сайтар мэдэж байх хэрэгтэй.
LH-ийн шинжилгээг өлөн, тайван үедээ өгдөг. Хэт ягаан туяаны оношлогоонд орсон бол түүнийгээ зайлшгүй эмчдээ хэлээрэй.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
Шинжилгээний лавламж хэмжээ нь тухайн лабораторид ашиглагдаж байгаа тоног төхөөрөмж болон оношлуураас хамаараад өөр өөр байдаг. Дараах холбоосоор орж Оношмед Лабораторийн лавламж хэмжээг харна уу.
http://www.onoshmed.mn/services/reference/
ДААВРЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛД НӨЛӨӨЛДӨГ ХҮЧИН ЗҮЙЛС
ЭМЭГТЭЙЧҮҮД
LH болон FSH хэмжээ өндөр байх нь өндгөвчний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой. Цусан дахь хэмжээ өндөр гарах нь дараах шалтгаантай байж болно:
Харин эсрэгээрээ хэвийн хэмжээнээс бага байх нь өндгөвчний хоёрдогч эмгэгийг үүсгэдэг. Энэ нь биеийн өөр хэсгээс үүдэн өндгөвчний үйл ажиллагаа саатаж байгааг илтгэдэг. Ихэнх тохиолдолд тархи тэр дундаа өнчин тархинаас үүдэж дааврын тэнцвэрт байдал алдагддаг.
ЭРЭГТЭЙЧҮҮД
Хэрэв эрэгтэй хүнд LH-ийн хэмжээ өндөр байвал төмсөгний анхдагч эмгэгийг харуулдаг. LH-ийн хэмжээ өндөр байх шалтгаан:
Төмсөгний хоёрдогч эмгэг нь мөн адил тархитай буюу ялангуяа гипоталамустай холбоотой. Үүнээс гадна GnRH тариулахад LH-ийн хэмжээ буурч хэвийн хэмжээндээ хүрч тогтмол байвал өнчин тархинаас үүдэлтэй эмгэг байх магадлалтай. Насанд хүрсэн эрэгтэй хүний LH хэмжээ бага байх нь тестостероны хэмжээг давхар бууруулдаг сөрөг талтай. Ингэснээр дараах эмгэгүүд үүсдэг. Үүнд:
ХҮҮХДҮҮД
Өмнө нь дурьдсанчлан LH хэмжээ хүүхдийн цусанд өндөр байх нь бэлгийн бойжилт эрт явагдах шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл эрт үеийн бэлгийн бойжилт. Америкийн Нэгдсэн Улсын Эмнэлзүйн Химийн Нийгэмлэгийн мэдээлснээр хөвгүүдээс илүүтэйгээр охидуудад эрт бэлгийн бойжилт ихээр явагддаг гэжээ. Дараах шалтгааны улмаас бэлгийн бойжилт эрт явагддаг. Үүнд:
Доорх эмгэгээс үүдэн LH хэмжээ хэвийн эсвэл бага байх үед үүсдэг хожуу бэлгийн бойжилт.