Бие махбодь дахь азотын бодисын солилцооны дүнд үүсдэг, усанд уусдаггүй нэгдлийг шээсний хүчил гэнэ. Бие махбодид байгалийн замаар эс задарснаас болон хүнсний хэрэглээнээс үүсдэг. Ихэвчлэн бөөрөөр гадагшилдаг бол маш бага хэмжээтэйгээр өтгөнөөр ялгарч биеэс гадагшилдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаагаар цуснаас шээсний хүчлийг хөөж чадахгүй байх үед шээсний хүчил хуримтлагдаж биеийн эдийг гэмтээж эхэлдэг.
Шээсний хүчил ихсэх шалтгаан
Бие махбодид хэт их шээсний хүчил хуримтлагдахыг гиперурикеми гэнэ. Бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй тохиолдолд шээсний хүчлийг хэвийн хэмжээгээр гадагшлуулж чадахгүй биед ихээр хуримтлагддаг. Бөөрний үйл ажиллагааг хэт ихсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:
Тулай өвчин
Тулай өвчнийг үүсгэдэг гол шалтгаан бол шээсний хүчлийн хуримтлал бөгөөд зовиур ихтэй өвчин. Марилэндийн Анагаахын Төв Сургуулийн хийсэн судалгаагаар амьтны гаралтай уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь шээсний хүчил ялгарах шалтгаан болдог. Шээсний хүчлийн агууламж ихэссэнээр хөл болон гарны үе дээр талст хэлбэрээр хуримтлагдаж, ялангуяа хөлийн эрхий хурууны үеийг өвчлүүлнэ.
Үүссэн талст нь хурц ирмэгтэй байдаг учир зөөлөн эдийг гэмтээж зовиур өгч, үрэвсэл үүсч, хөөж тулайн артрит үүсдэг. Тулай нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд илэрдэг гэхдээ эмэгэйчүүдэд болон өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүнсний хэрэглээтэй холбоотойгоор үүсэх магадлал өндөр байдаг.
Бодисын солилцооны хүчил (ацидоз)
Бодисын солилцооны эрчим удаан байх нь хоол хүнсээр авсан уургийг задалж чаддаггүй, ингэснээр цусан дахь шээсний хүчил нэмэгддэг.
Шээсний хүчлийг гадагшлуулдаг эрхтэн бол бөөр. Хэрэв гадагшлуулах үйл явц саатвал энэ нь бодисын солилцооны ацидозыг үүсгэдэг. Бодисын солилцооны ацидоз нь бие махбодь сульдах үлбэгэр болох үүнээс үүдэн амьсгаа давчдах, шоконд орох цаашилбал үхэлд хүргэх аюултай.
Бөөрний чулуу
Бөөрөнд талст хэлбэрийн шээсний хүчил хуримтлагдсанаар бөөрний чулууг үүсгэдэг. Ингэхдээ үүссэн чулуу хэмжээ хэлбэрийн хувьд өөр өөр байдаг. Ихэвчлэн бөөрнөөс давсаг руу явах замыг бөглөнө. Энэ үед их зовиур илэрнэ.
Хэрэв бөөрний чулуу илэрсэн бол дахин чулуутай болох магадлал өндөр байдгийг тодорхойлсон байдаг. Хэрэв та эрүүл хоолны дэглэм мөрдөх буюу амьтны гаралтай уургийн хэмжээг багасгавал шинэ чулуу үүсэх эрсдэлийг бууруулж чадна.
Хэрхэн илрүүлэх вэ?
Хэрэв таны шээсний хүчлийн хэмжээ өндөр гарсан бол дараах нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаарай:
Шээсний хүчлийг дараах тохиолдолд шинжлүүлэх хэрэгтэй:
Шээсний хүчил тодорхойлох шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:
Түүнчлэн, ямар эмийн бэлдмэл хэрэглэж байгаагаа зайлшгүй эмчдээ хэлж мэдүүлэх шаардлагатай. Шинжилгээ өгөхөөс өмнө 4 цаг ямар нэгэн зүйл идээгүй байх эсвэл өглөө өлөн дээрээ өгөх хэрэгтэй.
Шинжилгээний үр дүн
Шээсний хүчлийн харьцаа нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай байдаг. Эмнэлзүйн лабораторийн лавлагааны дагуу эмэгтэй хүн 2.5 – 7.5 milligrams/deciliter (mg/dL), эрэгтэй хүнд 4.0 – 8.5 mg/dL. Түүнчлэн, лабораторийн хэрэглэж буй оношлуур, төхөөрөмжөөс хамааран хэвийн хэмжээний үзүүлэлт харилцан адилгүй байж болно.
АНУ-ын Ревматологийн Коллежийн дүгнэснээр хэрэв та тулай өвчинтэй бол цусан дахь шээсний хүчлийн хэмжээ 6 mg/dL-ээс бага байх ёстой. Гэвч ихэнх тохиолдолд хэвийн хэмжээнээс их байдаг.
Шинжилгээний хариу өндөр гарсан бол бие махбодь шээсний хүчлийг ихээр ялгаруулж байгаа эсвэл бөөрний үйл ажиллагаатай уялдан хангалттай хэмжээний шээсний хүчлийг гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн ямар нэгэн хорт хавдартай эсвэл хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өндөр гарах магадлал байдаг.
Цусан дахь шээсний хүчил нь доорх өвчин, эмгэгийн үед ихэсдэг:
Ганцхан шээсний хүчлийн шинжилгээн дээр үндэслэн тулай өвчин гэх онош тавих нь өрөөсгөл юм. Хамгийн зөв оношлогоо нь тухайн хүний үеийн шингэн дэх мононатрийн уратыг тодорхойлох арга юм. Гэсэн хэдий ч эмчлэгч эмч нь тулайн шинж тэмдэг болон цусны шинжилгээн дээр үндэслэн онош тавина. Тулайн үед шинж тэмдэг илрэхгүй хирнээ шээсний хүчил өндөр байх үе байдаг. Үүнийг шинж тэмдэггүй гиперурикема гэнэ.
Шээсний хүчил дараах тохиолдолд бага байдаг:
Эмчилгээ:
Ямар ч тохиолдод мэргэжлийн эмчид хандах нь зөв алхам юм.
Эмийн бэлдмэлийн сонголт
Тулай өвчний эмчилгээ нь урт болон богино хугацааны гэж байдаг. Зарим тохиолдолд эмчилгээг хавсарч хийдэг.
Богино хугацааны эмчилгээ
Богино хугацааны эмийн бэлмдэл нь үрэвсэл болон зовиурыг бууруулахаас гадна дахин тулайгаар өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Үүнд:
Зөв эмчилгээ сонгож чадвал 24 цагийн дотор өвчний зовиур арилна.