Хомхой долоох буюу амны хөндийн герпес нь герпес энгийн вирусын (HSV-1) гаралтай амны хөндийн нийтлэг халдвар юм. АНУ-ын насанд хүрэгчдийн 50-80% нь аман герпестэй байдаг. Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр насанд хүрэгчдийн 90% нь 50 насандаа вирусын халдвар авсан байдаг.
Халдвар авсны дараа хүн насан туршдаа энгийн герпес вирусаар өвчилнө. Идэвхгүй байх үед вирус мэдрэлийн эсийн бүлэгт идэвхгүй (унтаа) байдалд ордог. Зарим хүмүүст вирусын шинж тэмдэг хэзээ ч үүсдэггүй байхад заримд нь үе үе халдварын шинж илэрч байдаг.
Амны хөндийн герпес өвчний шалтгаан
Амны хөндийн герпес нь ихэвчлэн идэвхитэй дэгдэлттэй эсвэл шархтай хүмүүсээс халдварладаг. Халдвар авсан хүнтэй дотно эсвэл хувийн харилцаа холбоо тогтоох (үнсэлдэх, аман секс хийх) замаар аман герпес авах боломжтой.
Амны хөндийн герпес өвчнөөс урьдчилан сэргийлэх
Амны хөндийн герпес нь ам, шүлсээр халдварладаг тул урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол тухайн хүний хомхойн шарх дэгдэж байх үед бие махбодын холбоо барихаас (physical contact) зайлсхийх явдал юм. (үнсэх, нэг аяганаас ундлах гэх мэт)
Амны хөндийн герпес өвчний шинж тэмдэг
Амны хөндийн герпес халдварын эхний (анхдагч) халдварын үед шинж тэмдэг хүнд байдаг. Энэ нь тунгалгийн булчирхай, толгой өвдөх зэрэг хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрч болзошгүй юм. Гэсэн хэдий ч зарим хүмүүст өвчний шинж тэмдэг огт байдаггүй. Эхний халдварын үед уруул, түүний эргэн тойронд, амны хөндийд шарх үүсч болно.
Халдвар дахих нь илүү зөөлөн шинжтэй байдаг ба ихэвчлэн уруулын ирмэг дээр шарх гардаг. Зарим хүмүүс анхны халдвараас хойш нэмэлт дэгдэлт хэзээ ч тохиолддоггүй.
Амны хөндийн герпес вирусын халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэгүүд.
Амны хөндийн герпес өвчний шинж тэмдэг нь бусад эмгэг, эрүүл мэндийн асуудалтай адил харагдаж болно. Үнэн зөв оношлохын тулд эмчтэйгээ үргэлж зөвлөлдөх хэрэгтэй.
Амны хөндийн герпес өвчний оношлогоо
Амны хөндийн герпес нь харшлын урвал зэрэг бусад олон халдвартай андуурч болох тул вирусын өсгөвөр (ПГУ), цусны шинжилгээ эсвэл биопси нь таны оношийг бататгах цорын ганц арга зам юм.
Амны хөндийн герпес өвчний дахилт
Амны хөндийн герпес дахин давтагдах өвөрмөц өдөөгч хүчин зүйлүүд тодорхойгүй байгаа ч үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж болзошгүй юм. Үүнд:
Эхний давтамжаас хойш эхний жилд давтамжтай дэгдэлт илүү их тохиолддог боловч биед вирусын эсрэгбие үүсдэг тул энэ нь буурах хандлагатай байдаг.
Амны хөндийн герпес өвчний эмчилгээ
Эх сурвалж: John Hopkins Medicine