“Гепатит В-н цусны шинжилгээ” хэмээх энгийн цусны шинжилгээг лабораторид өгнө.
Энэхүү цусны шинжилгээ нь 3 ерөнхий хэсгээс бүрдэнэ. Зарим тохиолдолд та анх гепатит В вирустай нь оношлогдсоноос хойш зургаан сарын дараа дахин цусны шинжилгээ өгөхийг эмч зөвлөдөг. Хэрвээ та ойрын хугацаанд гепатит В-н халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байвал 9-н долоо хоногийн дараа шинжилгээ өгөх нь зүйтэй. Учир нь дээрх хугацааны дараа уг вирусийг таны цуснаас илрүүлэх боломжтой болох юм.
Та шинээр халдвар авсан, архаг халдвартай, эсвэл халдвар аваад эдгэсэн эсэхээ мэдэхгүй, таны гепатит В-н шинжилгээний хариу эргэлзээтэй байна уу?
Та цусны шинжилгээнийхээ хариуг цаасаар авбал аль шинжилгээ нь эерэг бөгөөд сөрөг гарсныг ойлгоход хялбар болно.
Гепатит В-ийн цусны шинжилгээ нь зөвхөн НЭГ удаа цус авахыг шаарддаг боловч гурван шинжилгээгээр эцсийн оношийг тодорхойлдог.
HBsAg тест эерэг байвал тухайн хүн гепатит В вирустай бөгөөд хурц эсвэл архаг халдвар байх магадлалтайг илтгэнэ. Халдвар авсан хүмүүс цусаар дамжуулан вирусийг тарааж байдаг.
HBsAb (эсвэл anti-HBs) тестийн эерэг үр дүн нь тухайн хүн гепатит В-ийн вакцинд амжилттай хариу үйлдэл үзүүлж, хурц гепатит В-ийн халдвараас эдгэснийг илтгэнэ. Энэхүү үр дүн нь (мөн HBsAg сөрөг гарсан бол) та гепатит В-ийн халдварын эсрэг дархлаатай (хамгаалагдсан) болсныг илтгэнэ.
Энэхүү HBcAb антибоди нь гепатит В-ийн эсрэг ямар нэгэн хамгаалалт үүсгэдэггүй. Эерэг үзүүлэлт нь та халдвар авч байсан эсвэл авсан байх магадлалтайг илтгэнэ. Энэхүү шинжилгээний дүнг ойлгож уншихад бусад хоёр шинжилгээний үр дүн мөн нөлөөлнө. Гадаргуугийн антибоди бүрхүүл (эерэг HBsAb эсвэл anti-HBs) нь өмнө халдвар авч байсан эсэх болон эдгэрэлтийг харуулна. Архаг халдвартай хүн вирустай (HBsAG эерэг) гэсэн хариу ихэвчлэн гардаг
Ихэнх эрүүл биетэй насанд хүрэгчид халдвар авсан даруйдаа ямар нэгэн асуудалгүй эдгэрдэг байна. Гэвч нялх хүүхдүүд болон бага насны хүүхдүүд вирусийг эдгээх чадамжгүй байдаг.
Гепатит В халдвар авсан эхний 6 сар хурц халдварт тооцогдоно. Энэ нь гепатит В халдвар эдгэрэх боломжтой дундаж хугацаа юм.
Хэрвээ 6 сарын дараа ч мөн гепатит В вирусийн шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй (HBsAg+) гарсан бол уг халдвар үлдсэн амьдралын туршид байх “архаг” гепатит В-н халдвар болон хүндэрсэнд тооцно.
Гепатит В нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учраас “чимээгүй халдвар”-т тооцогддог. Ихэнх хүмүүс халдвар авсан ч эрүүл чийрэг байдаг тул өөрсдөө ч мэдэлгүй бусаддаа вирусийг дамжуулж байдаг. Ихэнх хүмүүс халуурах, үе болон булчингаар өвдөх, хоолны дуршил буурах шинж тэмдгүүдийг ханиадтай андуурах нь бий.
Нийтлэг биш ч ноцтой илэрдэг шинж тэмдгүүд нь дотор муухайрах, бөөлжих, нүд болон арьс шарлах (шарлалт гэдэг) болон гэдэс хөөж томрох юм. Эдгээр шинж тэмдгүүд илэрснээр нэн даруй эмнэлгийн тусламж авах, эмнэлэгт хэвтэх шаардлагатай болдог.
Хэрвээ эмч таны цусны шинжилгээтэй танилцаж таныг вирусаас ангижирч чадсан, хамгаалах антибоди үүссэн гэж үзсэн бол та цаашид ч гепатит В-ийн халдвараас айх шаардлагагүй бөгөөд бусдад ч халдварлуулахгүй гэсэн үг юм.
Хэрвээ та гепатит В вирустай гэж оношлогдсоноос хойш 6 сарын дараа ч шинжилгээгээр эерэг үзүүлэлттэй гарсан бол та архаг халдвар тээгч гэсэн үг. Та элэгний эмч (элэгний мэргэжилтэн) болон хоол боловсруулах эрхтэн судлаач, эсвэл гепатит В-ийн талаар мэдлэгтэй өрхийн эмчтэй уулзалт товлох хэрэгтэй. Эмч танд В вирусийн ачаалал тоолох цусны шинжилгээ захиалж, магадгүй элгэнд хэт авиан шинжилгээ хийж, гепатит В вирусийн идэвхжлийг хэмжиж, таны элгийг эрүүл байлгахын тулд байнгын хяналт тавьж ажиллана. Хяналтын эмч гепатит В-ийн өвчлөлийн явцыг хянах, мөн эмчилгээ үр дүнгээ өгч байгаа эсэхийг хянахын тулд жилд багадаа нэгээс хоёр удаа үзүүлж байхыг зөвлөдөг.
Бүхий л архаг халдвар авсан хүмүүс эмчилгээ хийлгэж буй эсэхээс үл хамааран эмнэлгийн тогтмол хяналтанд байхын тулд жилд хамгийн багадаа нэг удаа (эсвэл илүү ойр ойрхон) хариуцсан эмчдээ үзүүлэх хэрэгтэй. Вирус маш бага идэвхжилтэй эсвэл хор хөнөөл үзүүлэхгүй байсан ч цаг хугацааны эрхээр өөрчлөгдөж болох тул хяналт маш чухал.
Архаг халдвараар өвчилсөн ихэнх хүмүүс урт удаан хугацаанд эрүүл амьдарч чаддаг. Нэгэнт л та архаг гепатит В халдвартай нь оношлогдсон бол энэ нь таны амьдралын үлдсэн бүхий л хугацаанд таны цус болон элгэнд байсаар л байна. Та ямарваа нэгэн өвчин мэдрэхгүй байсан ч вирусийг бусдад тараах магадлалтай гэдгээ мэдэж байх нь чухал. Яагаад чухал вэ гэвэл таны эргэн тойрны хамт амьдарч буй хүмүүс болон бэлгийн хамтрагч тань вакцинд хамрагдах шаардлагатай.
Гепатит В вирусийг оношлоход эмч нарын нийтлэг хэрэглэдэг үзүүлэлтүүд нь элэгний үндсэн ажиллагааны тест (ALT, AST), гепатит В e-Антиген (HBeAg), гепатит В e-Антибоди (HBeAB), гепатит В-ийн ДНХ-ийн тоо хэмжээг тодорхойлох (вирус тээж буй) болон элэгний бүтцийг ажиглах (хэт авиа, ЭХО болон компьютер томографи) зэрэг юм.
Яг одоогийн байдлаар архаг гепатит В халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй ч эмчилгээ хийснээр вирусийн идэвхжлийг бууруулж, элэгний өвчлөл болох явцыг удаашруулж чадна. Гепатит Б вирус бага байх тусам элгийг гэмтээх аюул бага байна. Зарим тохиолдолд эдгээр эмүүд нь вирусаас ангижруулах нь бий, гэвч энэ нь тийм ч элбэг тохиолдоод байдаггүй.
Архаг гепатит В-ийн халдвартай хүн болгон эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй гэдгийг ойлгох нь маш чухал. Та өөрийн эмчтэйгээ зөвлөлдөж эмийн эмчилгээг сайтар хийж чадах эсэхээ тодорхойлох хэрэгтэй. Та болон хяналтын эмч эмчилгээг эхлэх шийдвэр гаргасан тохиолдолд та элэгний мэргэжилтэн эсвэл гепатит В вирусийн талаар нарийн мэдлэгтэй эмчид тогтмол үзүүлж байх нь чухал.
Архаг гепатит В халдвартай хүмүүс эмийн эмчилгээг хийх эсвэл хийхгүй байж болно. Гэвч өвчтөн өөрийн элгийг хамгаалж, эрүүл мэндээ сахин хамгаалахын тулд олон зүйлийг хийж чадна. Өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлэх 10 эрүүл сонголтыг доор жагсаалаа.
Гепатит В вирустай тохиолдолд цусаа хандивлаж болох уу?
Үгүй. Цусны төв гепатит В-ээр халдварласан болон хурц халдвараас эдгэсэн цусыг хүлээж авдаггүй.
Эх сурвалж: https://www.hepb.org