Эстрадиол дааврыг өөрөөр 17 бета – эстрадиол эсвэл E2 гэж нэрлэдэг. Эстрадиол нь өндгөвч, хөх болон бөөрний дээд булчирхайнаас, жирэмсэн үед бага хэмжээтэйгээр эхэээс ялгардаг.Тус даавар нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэний өсөлт, хөгжилтөнд оролцдог. Жишээ нь:
Түүнчлэн эмэгтэй хүний биеийн өөхөн эдийн хуваарилалтыг зохицуулахаас гадна яс болон үений бүтцийг бүрдүүлэхэд оролцоно.
Эрэгтэй хүнд тодорхой хэмжээний эстрадиол ялгардаг бөгөөд энэ нь эмэгтэй хүнийхээс харьцангуй бага хэмжээтэй байдаг. Эрэгтэйчүүдийн бөөрний дээд булчирхай болон төмсөгнөөс эстрадиол нийлэгждэг. In vitro орчинд туршилт хийхэд эр бэлгийн эс гэмтэхээс хамгаалдаг болох нь тогтоогдсон. Эмнэлзүйн үүднээс эстрадиол нь эрэгтэйчүүдийн бэлгийн амьдралд эмэгтэйчүүдийнхээс илүү чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Эстрадиол дааврын шинжилгээний ач холбогдол
Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн бэлгийн хөгжил эрт эсвэл оройтож байгаа тохиолдолд уг шинжилгээг өгдөг. Этрадиол хэвийн хэмжээнээс их гарах нь бэлгийн бойжилт эрт явагдаж байгааг илэрхийлдэг.
Эстрадиол хэвийн хэмжээнээс бага үед бэлгийн бойжилт хожуу явагдаж байгааг илтгэнэ. Мөн бөөрний дээд булчирхайд эмгэг илэрсэн үед эстрадиолын шинжилгээгээр оношилдог. Түүнчлэн өнчин тархины үйл ажиллагаа хэт их болон бага үед шалтгаан тодруулахын тулд цусанд уг дааврыг шинжилнэ.
Дараах тохиолдолд эстрадиолын шинжилгээ өгдөг:
Эдгээрээс гадна биений юм зогссон эсвэл цэвэршилтийн хамшинж илэрч байгаа үед эстрадиолын шинжилгээ өгдөг.
Цэвэршилтийн шилжилтийн үе болон цэваршилтийн дараах үед эмэгтэй хүнд цэвэршилттэй холбоотойгоор эстроген болон эстрадиол дааврын нийлэгжил аажим багасч эхэлдэг. Эстрадиолын шинжилгээ нь тухайн эмэгтэйд цэвэршилт явагдсан эсэхийг тодорхойлоход тусалдаг гол шинжилгээний нэг юм.
E2 шинжилгээгээр өндгөвчний үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгааг мэдэж болдог. Өндгөвчний хавдрын үед давхар хийгдэж болно. Өндгөвчний хорт хавдрын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг:
Хэрэв та жирэмсэн эсвэл үргүйдлийн эсрэг эмчилгээ хийлгэж байгаа бол E2 нь хяналтын үзүүлэлт болдог.
Ихэнх тохиолдолд дан эстрадиолын хариун дээр онош тавигддаггүй. Эмч шаардлагатай гэж үзвэл өөр бусад дааврын шинжилгээг давхар бичиж өгдөг.
Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс
Хэрэв дараах эмийн бэлдмэлийг хэрэглэдэг бол шинжилгээ өгөхөөс өмнө зогсоох эсвэл тунг нь багасгах зөвлөмжийг эмч өгдөг.
Эстрадиолын хэмжээнд нөлөөлөх эмийн бэлмдэл:
Биений юм ирсэн үед эстрадиолын хэмжээ хэлбэлздэг тул эмчийн заавраар заасан өдрийн дагуу тодорхой цагт өгдөг. Мөн цус багадалт, цусны даралт ихсэлт, бөөрний өвчин болон элэгний үйл ажиллагаа муудсантай холбоотойгоор эстрадиолын хэмжээ өөрчлөлттэй гарч болдог.
Шинжилгээний хариу
Лабораторийн шинжилгээний хариу, лавламж хэмжээ нь хэрэглэж буй тоног төхөөрөмж, оношлуураас хамаараад харилцан адилгүй байдаг.
Эстрадиол хэвийн хэмжээнээс өндөр байх нь:
Эстрадиол хэвийн хэмжээнээс бага байх нь: