Д-даймер шинжилгээг цусны бүлэн үүсэх эрсдэлтэй эмгэгийн оношлогоо, дараагийн шатанд авах арга хэмжээг үнэлэх зорилгоор хийдэг.
Арьс зүсэгдэж, гэмтсэний дараа цус бүлэгнэж, цус алдалт зогсох үйл явц бидний биед хэд хэдэн үе шаттай явагддаг. Цус бүлэгнэх нь эдгэрэлтийн хэвийн үйл ажиллагааны хэсэг бөгөөд цус бүлэгнэж тогтохгүй урссаар байвал эрүүл мэндийн ноцтой эрсдэлд хүргэнэ.
Нэгэнт цус бүрэн тогтсоны дараа цусны бүлэн шаардлагагүй болж, бие махбодь үүссэн бүлэнг эргэж задлах арга хэмжээ авдаг.
Гэсэн хэдий ч үүссэн бүлэн задарсны дараа цусанд үлдэгдэл бодисууд тодорхой хэмжээгээр байсаар байдаг. Зүйрлүүлж хэлбэл барилгын засварын дараа тоос, шороо үлддэгтэй адил юм.
Дээр дурдсан үлдэгдэл бодисуудын нэг нь Д-даймер уураг юм. Хэвийн нөхцөлд уг уураг цуснаас богино хугацаанд бүрэн арилдаг. Гэвч Д-даймер уургийн түвшин цусанд өндөр хэмжээтэй тодорхойлогдох нь гүнийн венийн тромбоз зэрэг том хэмжээний бүлэн үүсэх эрсдэлтэйг заадаг. Д-даймер нь хөндлөн холбоост фибрин задралын хамгийн сүүлийн шатны тогтвортой бүтээгдэхүүн бөгөөд бүлэн үүсээд задрахад цусанд ихэсдэг.
Таны цусанд бүлэн үүсэх эрсдэл бий эсэхийг үнэлэх зорилгоор эмч Д-даймер шинжилгээ хийдэг. Гүнийн венийн тромбоз гэдэг нь ихэвчлэн хөлийн венийн судасны гүнд бүлэн үүсэхийг хэлдэг бөгөөд эрүүл мэндийн ноцтой эрсдэлд хүргэх аюултай.
Лабораторийн зарим шинжилгээгээр илэрч буй зовиур, шинж тэмдгийн шалтгаан болоод байгаа тодорхой өвчин, эмгэгийг шууд илрүүлэх боломжтой байдаг. Д-даймер шинжилгээ нь цусны бүлэн үүсэх эрсдэлтэй эмгэгийг оношлохоос илүү дараагийн шатанд авах арга хэмжээг үнэлэх ач холбогдолтой. Мөн урьдчилан сэргийлэх шинжилгээнд ач холбогдол өндөртэй.
Гүнийн венийн тромбоз болон бусад эмгэгийг илрүүлэх: Эмч шинж тэмдэг, зовиурын шалтгааныг өөр зүйл гэж сэжиглэж байгаа, шалтгааныг түргэн олж илрүүлэх шаардлагатай үед Д-даймер шинжилгээ маш чухал үүрэгтэй:
Дээрх тохиолдолд Д-даймер шинжилгээний хариу эерэг гарах нь цусны бүлэн үүссэнийг батлахгүй. Нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай. Хэрэв танд цусны бүлэн үүсэх эрсдэл өндөр байна гэж эмч үзвэл илүү дэлгэрэнгүй шинжилгээ авна. Дараах тохиолдолд эрсдэл өндөр байна:
Судсанд цус түгээмлээр бүлэгнэх хамшинж (ДВС)-ийн оношлогоо: Цусны жижиг судсанд бүлэн үүсч, цус алдалтын шалтгаан болдог ДВС-ийн оношлогоонд Д-даймер маркерийг өргөн хэрэглэдэг. Уг эмгэг нь амь насанд ч эрсдэл учруулж болзошгүй.
Мөн ДВС-ийн эмчилгээний хяналтанд ашигладаг бөгөөд Д-даймерын хэмжээ буурах нь эмчилгээ үр дүн үзүүлж байгааг илтгэнэ.
Д-даймер шинжилгээг сүүлийн үед хорт хавдрын илрүүлэгт өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Д-даймер шинжилгээг өгөхийн өмнө тусгайлсан бэлтгэл шаардлагагүй. Эмч зориулалтын зүү, хуруу шил ашиглан багахан хэмжээний цус судаснаас авч шинжилнэ.
Шинжилгээний лавламж хэмжээ нь тухайн лабораторийн тоног төхөөрөмж, оношлуурын онцлогоос шалтгаалж ялгаатай байж болно. Эмч таны шинжилгээний хариуг тайлбарлаж, дүгнэлт гаргана.
Хэрэв шинжилгээний хариу “сөрөг” гарсан бол гүнийн венийн тромбоз зэрэг цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй эмгэг байхгүйг, хариу “өндөр” гарсан бол цусны бүлэн үүссэн эсэхийг тодорхойлох нэмэлт шинжилгээ хийх шаардлагатай гэсэн үг.
Шинжилгээний хариу тоон утгаар гардаг бол:
Цусны бүлэнгээс бусад дараах тохиолдолд Д-даймер уургийн хэмжээ өндөр гарч болно: