Гадаад Харилцаа, Хамтын Ажиллагаа

ОУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА - СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

Үндсэн үйл ажиллагааны зэрэгцээ нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх ажилд идэвхтэй оролцож, дэмжин ажиллаж байгаа бөгөөд Олон улсын болон Үндэсний хэмжээний судалгаа, шинжилгээний ажилд хамтран оролцож байна. Үүнд:

girl-scientist-with-test-tubes-lab-coat

2012-2017 онд Монголын Хорт хавдрын үндэсний зөвлөл, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран хэрэгжүүлсэн “Монгол улсын хэмжээнд ХПВ генотипийн тархалт, ХПВ талаар залуу эмэгтэйчүүдийн мэдлэг, 4вХПВ вакцинжуулалтын аяны таван жилийн дараах үр дүн” сэдэвт эмнэлзүйн кохорт судалгааны ажлын хүрээнд хийгдэх ХПВ-н өндөр эрсдэлт хэв шинжүүдийг илрүүлэх Молекулбиологийн шинжилгээг хийж гүйцэтгэн, судалгааны ажлын үр дүн 2019 онд Elsevier сэтгүүлд хэвлэгдсэн.

2022-2024 онд ДЭМБ-ын CEPI-ийн санхүүжилтээр Австрали, Монгол, Индонези улсад зэрэг хийгдэж байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв, Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны төв, Австралийн Питер Дохерти институттэй хамтран хэрэгжүүлж байгаа “КОВИД-19 вакцины (Рfizer-BioNTech) стандарт болон хагас тунгийн нэмэлт дархлаажуулалтын дараах дархлаа тогтоц, аюулгүй байдал, хариу урвалыг үнэлэх” сэдэвт эмнэлзүйн судалгааны ажлын монгол дахь албан ёсны түншээр шалгарч, хамтран ажиллаж байгаа нь бидний нэг бахархал бөгөөд тухайн судалгааны ажлын хүрээнд хийгдэх фермент холбоот иммунологийн шинжилгээ (ELISA)-г хийх гол гүйцэтгэгчээр шалгарч, монголд хийгдэж байгаагүй Euroimmun “SARS COV-2 IgG”, QUAGEN “Quantiferon Human IFN-gamma SARS-COV-2”, Genescript “SARS-COV-2 Surrogate Virus Neutralization test” 3 төрлийн ELISA шинжилгээг хийж гүйцэтгэн, судалгааны ажлын эхний үр дүн 2023 оны 11 сард Lancet сэтгүүлд хэвлэгдээд байна.

close-up-doctor-holding-thermometer