Бидний дунд хамгийн их түгээмлээр хийгддэг шинжилгээний нэг бол цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) юм.
ЦДШ хийснээр бид таны цусанд цус багадалт, цусны өтгөрөлт, үрэвсэл болон цусны зарим өвчлөл болон хавдарыг оношлох боломжтой.
Цусны нийт эзэлхүүний 60%-ийг эзэлдэг шингэн бол цусны сийвэн юм. Цусны сийвэнгийн найрлаганд олон төрлийн уураг, даавар, сахар, өөх тос оролцдог ба гол найрлага нь ус байдаг байна.
Цусны нийт эзэлхүүний үлдсэн 40%-ийг цусны эсүүд эзэлдэг байна. Цусны эсүүд нь ясны чөмөгт цусны үүдэл эснээс үүсдэг. Эдгээр үүссэн цусны эсүүд үндсэн 3 бүлэгт хуваагддаг.
Цусны улаан эс нь ойролцоогоор 120 хоног амьдардаг бөгөөд тогтмол шинэчлэгдэж байдаг.
Цусны улаан эсийн найрлаганд гемоглобин хэмээх уураг оролцдог. Энэ уураг нь хүчилтөрөгчтэй холбогдож, биеийн бүх эд эрхтэнрүү хүчилтөрөгч зөөвөрлөдөг байна.
ЦДШ нь хамгийн түгээмэл хийгддэг цусны шинжилгээ юм. ЦДШ -г хураагуур судаснаас цус авч дараах үзүүлэлтүүдийг шинжилдэг. Үүнд:
Хэрэв та ЦДШ өгөх гэж байгаа бол шинжилгээний өмнө хэвийн дэглэмээр хөнгөн хооллож болно.
ЦДШ -с гадна бусад шинжилгээ өгөх тохиолдолд зайлшгүй өлөн байх ёстой.
ЦДШ -г хураагуур судаснаас цус авдаг тул хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй.
Цус багадалт. Энэ нь цусанд дахь улаан эс болон гемоглобины хэмжээ буурсантай холбоотой үүсдэг эмгэг юм.
Цус багадалтанд хүргэдэг олон шалтгаан бий. Жишээ нь: хамгийн түгээмэл шалтгаан болох төмөр дутагдснаас үүсэх цус багадалтын үед улаан эсийн дундаж эзэлхүүн (MCV) буурсан байдаг.
Улаан эс олшрох буюу полицитеми. Полицитемид хүргэх олон шалтгаан бий.
Цагаан эс цөөрөх буюу лейкопени. Ямар цагаан эс цөөрснөөс шалтгаалж нейтропени, лимфопени, эозинопени гэх мэт нэрлэдэг.
Цагаан эс олшрох буюу лейкоцитоз. Ямар цагаан эс олширсноос хамаарч нейтрофили, лимфоцитоз, моноцитоз, эозинофили, базофили гэж нэрлэдэг. Цагаан эс олшрох хэд хэдэн шалтгаан бий. Жишээ нь:
Ялтас эс цөөрөх буюу тромбоцитопени. Тромбоцитопени үед амархан хөхрөх, цус тогтохгүй байх зэрэг шинж илэрдэг. Үүнд нөлөөлөх шалтгаан нь олон янз байдаг.
Ялтас эс олшрох буюу тромбоцитеми. Тромбоцитемид хүргэх нэг шалтгаан бол ясны чөмөг дэх ялтас эсийн үүдэл эсийн эмгэг юм.