Орчин үед бүдүүн гэдсийг цэвэрлэх зориулалттай цай, төрөл бүрийн энзим, гэдэс угаах аппарат зэрэг олон бүтээгдэхүүн шинээр бий болсон. Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ эрүүл мэндэд үнэхээр тустай юу? Энэ талаар хийгдсэн шинжлэх ухааны судалгаа, эрдэм шинжилгээний ажил тун хомсдолтой. Гэдэс цэвэрлэх ихэнх аргууд нь нотолгоогүй бөгөөд зарим нь гаж нөлөө үзүүлэх талтай.
Бүдүүн гэдэс цэвэрлэх үндсэн 2 арга бий. Нэг нь гэдэс цэвэрлэх зориулалттай ямар нэг бүтээгдэхүүн авч, гэрийн нөхцөлд өөрөө цэвэрлэх бол нөгөө нь мэргэжлийн эмчид хандаж, бүдүүн гэдсээ угаалгах арга юм.
Гэдэс цэвэрлэх зориулалттай нунтаг болон шингэн бэлдмэл. Гэдэс цэвэрлэх зориулалттай ихэнх бэлдмэлийг ууж хэрэглэдэг. Заримыг нь шулуун гэдсээр хэрэглэх зориулалттай байдаг. Эдгээр бэлдмэлүүд нь гэдсэнд хуримтлагдсан хорт бодис, бохирдол, өтгөнийг хөөн гадагшлуулах үйлчлэлтэй. Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд нь эмийн сан, хүнсний дэлгүүрт өргөн сонголттой худалдаалагддаг. Үүнд:
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээний аппарат. Орчин үеийн бүдүүн гэдэс цэвэрлэгээний аппаратны анхны загварыг тэртээ 100 жилийн өмнө анх зохион бүтээжээ. Харин өнөөдөр мэргэжлийн эмчийн хяналтанд зориулалтын аппаратаар бүдүүн гэдэсний угаалга, цэвэрлэгээг хийж байна. Уг аппаратны ажиллах зарчим нь клизматай төстэй боловч илүү их хэмжээний ус хэрэглэдэг. Үйлчлүүлэгч орон дээр хэвтэж, нарийн гуурс бүхий хоолойг шулуун гэдсээр шургуулж, хэдэн литр усыг бага даралттай насосоор аажим шахна.
Усыг бүдүүн гэдсэнд шахаж дууссаны дараа эмч хэвлийн хөндийд зөөлөн дарж иллэг хийж болно. Удалгүй шахсан ус шулуун гэдсээр хэвийн гадагшлахдаа гэдсэн дэх хуримтлагдсан өтгөн, хорт бодисыг хөөж гаргадаг. Шаардлагатай бол эмч ажилбарыг давтан хийх бөгөөд нэг удаагийн цэвэрлэгээ 60 минут орчим үргэлжилдэг.
Эмч усны даралт, температурыг тохируулж, усанд энзим, эмийн ургамал, кофе, пробиотик хольж болно. Пробиотик гэдэг нь гэдэсний ашигтай нянгуудыг агуулдаг бэлдмэл юм.
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийх гол зорилго нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулах юм. Бүрэн гүйцэд шингээгүй мах, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний үлдэгдэл нь бүдүүн гэдэсний хананд бүрхүүл үүсгэж, хорт бодис ялгаруулж, цусны урсгалаар дамжин бүх биеийг хордуулж байдаг гэж үздэг.
Хорт бодисын нөлөөгөөр хүний биед дараах шинж тэмдгүүд илэрч болно:
Үйлдвэрлэгчид бүдүүн гэдэсний цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай гэж сурталчилдаг. Цэвэрлэгээний гол зорилго нь гэдэсний ханыг хуримтлагдсан хорт бодис, хаягдал бүтээгдэхүүнээс салгаж, биеэс гадагшлуулах бөгөөд үр дүнд нь биед дараах өөрчлөлтүүд гарна:
Гэсэн хэдий ч бүдүүн гэдэсний цэвэрлэгээний эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг нотолсон эрдэм шинжилгээ, судалгааны ажил хангалттай хийгдээгүй байна.
Хүндээр бие засах нь бүдүүн гэдсийг хангалттай цэвэрлэдэг үү? Эсвэл бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэх нь зүйтэй юу? Бие организмын өөрийн цэвэрлэгээний механизм дараах байдлаар ажилладаг:
Хэдийгээр бүдүүн гэдэсний цэвэрлэгээг “байгалийн” гэж сурталчилдаг ч аюулгүй гэсэн үг биш. Энэ төрлийн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавигдах нэгдсэн стандарт гэж үгүй.
Бүдүүн гэдэсний цэвэрлэгээ хийлгэхийн өмнө эмчийн зөвлөгөө авахыг зөвлөдөг. Дараах гаж нөлөө илэрч болзошгүй:
Хэрэв цэвэрлэгээний усанд ямар нэг нэмэлт бодис хийсэн тохиолдолд харшлын урвал илэрч болзошгүйг анхаараарай.
Таны идэж буй хүнсний бүтээгдэхүүнээс бүдүүн гэдэсний эрүүл мэнд шууд хамааралтай. Зохистой хооллолт нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулахаас гадна ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг.
Усанд уусдаг болон уусдаггүй ислэгийн хэрэглээг нэмэгдүүлснээр өтгөн хаталт, гэдэсний цүлхэнт өвчин, ходоод бүдүүн гэдэсний хорт хавдар зэрэг хоол боловсруулах эрхтэн тогтолцооны олон төрлийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Өдөрт 25-30 гр ислэг агуулсан хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Глютен шингээлтийн асуудалгүй бол овъёосны будаа, бүхэл үр зэрэг усанд уусдаггүй ислэг, хүнсний хивэг, зарим төрлийн жимс, хүнсний ногоо, овъёос зэрэг усанд уусдаг ислэгийн аль алийг хүнсэндээ хэрэглэх нь зүйтэй.
Мөн хангалттай хэмжээний шингэн уух хэрэгтэй. Архи, согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлэлгүй хэрэглэж, тамхи татахгүй, улаан махны хэрэглээг хязгаарлах нь зүйтэй. Бүдүүн гэдэсний хорт хавдрын илрүүлэг шинжилгээнд 50 наснаас эхэлж тогтмол хамрагдах хэрэгтэй. Эмчийн зөвлөгөөгөөр үүнээс эрт хамрагдаж болно.