Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (GERD-Gastroesophageal reflux disease) гэж юу вэ?
Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин нь хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж ХУСӨ-ийг үүсгэнэ.