Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

блог

Home  /  блог

С-пептидийн шинжилгээ гэж юу вэ? С-пептид нь инсулины хамт нойр булчирхайнаас ялгардаг бодис ба цус болон шээсэнд хэмждэг. Инсулин нь цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг даавар бөгөөд сахар нь биеийн энергийн гол эх үүсвэр болдог. Биемахбод инсулиныг зохистой хэмжээгээр ялгаруулж чадахгүй байгаа нь чихрийн шижин өвчний илрэл болдог. Нойр булчирхайнаас инсулин болон с-пептид нь ижил хугацаанд тэнцүү хэмжээгээр ялгардаг бөгөөд уг шинжилгээгээр нойр булчирхайнаас ямар хэмжээний инсулин ялгарч байгааг тогтоодог. Учир нь с-пептид нь инсулинээс илүү удаан хугацаанд биед тогтвортой байдаг. С-пептид шинжилгээний зорилго юу вэ? Ихэвчлэн 1 болон 2 хэв шинжийн чихрийн шижинг ялгахад хэрэглэнэ. 1-р хэв шинжийн чихрийн шижингийн үед нойр булчирхайнаас инсулин

Лабораторийн техникчийн сонгон шалгаруулалтад урьж байна! 17 жилийн түүхтэй, MNS ISO 15189:2015 хэрэгжүүлэгч ОНОШМЕД ХХК танд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эмнэлзүйн лабораторит тав тухтай, аюулгүй ажлын орчин, өрсөлдөхүйц цалин хангамж, байнгын суралцаж хөгжих боломж бүхий ажлыг санал болгож байна. ТАВИГДАХ ШААРДЛАГА: Био-анагаах судлаач мэргэжлээр төгссөн Эмнэлзүйн шинжилгээг хийж гүйцэтгэх чадвартай Үйлчлүүлэгчдэд энэрэх сэтгэлээр хандаж, лабораторийн мэргэжилтний ёс зүйг чандлан баримталдаг Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэг хариуцлагаа бүрэн ойлгосон байх Дунд шатны англи хэлний мэдлэгтэй БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 1. Оношмед ХХК-тай холбогдон анкет авч бөглөх 2. Диплом болон дүнгийн хуудасны хуулбар 3. Хэлний мэдлэг болон бусад ур чадвар, туршлагыг нотлох материал хавсаргаж болно ХОЛБОО БАРИХ: Хаяг: СБД, 8-р

КОВИД-19 халдвар илрүүлэх шинжилгээ Хамар-залгиур, ам-залгиурын арчдасаар RT-PCR-ын шинжилгээ Шинжилгээний хариу 24-48 цагийн дотор авах боломжтой  98,000₮ 2. КОВИД-19 халдварын эсрэгтөрөгчийн /antigen/ түргэвчилсэн /rapid/ шинжилгээ  Шинжилгээний хариу 30 мин дараа авах боломжтой  39,000₮ 3. КОВИД-19 халдварын эсрэгбие /antibody/ тодорхойлох шинжилгээ Шинжилгээний хариу 6 цагийн дотор авах боломжтой  49,000₮ Шинжилгээнд бэлдэх (шаардлагатай зүйлс): Шинжилгээний цаг авсан хуудас/баримт Шинжилгээ өгөх хүн бүрийн бичиг баримт (жолооны үнэмлэх, паспорт гэх мэт) Гар ариутгагч эсвэл нойтон салфеткаАмны эсвэл

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. Папилома буюу үү HPV-р үүсгэгддэг. Түгээмэл байдаг үүг үүсгэхээс гадна умайн хүзүүний хорт хавдар зэрэг хорт хавдар үүсгэдэг. 100 гаруй төрлийн жижиг, хос гинжит ДНХ вирус бөгөөд 40 гаруй нь бэлгийн замаар дамждаг. HPV 1,2,3,4 бүх хүүхэд, залууст халдварлах ч сөрөг нөлөөгүй. HPV-ийн төрлөөс хамааран, арьсны, салстын эпитель эсийг халдварлуулан, өөр өөр эдэд тропизм болдог. Бэлгийн HPV -ийг бэлгийн замын хорт хавдар үүсгэх байдлаар бага, дунд, өндөр эрсдэлтэй гэж ангилдаг.  Бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүсийн 50% HPV -н халдвар авдаг гэсэн тооцоолол байдаг. Ихэвчлэн генотипоор нь 2 хуваадаг. Зарим генотип нь бэлэг эрхтэн орчим, тухайлбад умайн хүзүүнд өөр өөр хэлбэрийн

Бүх герпес вирус эзэн организмд амьдралынх нь турш байх, унтаа байдалтай байх шинжтэй байдаг. Унтаагаас - идэвхтэй халдварын хооронд байна. Идэвхжилтэнд стресс, каффейн, нарны гэрэл зэрэг олон зүйл нөлөөлдөг. Идэвхжихдээ шархлаа үүсгэдэг. Хүний 8 зүйл герпес вирус байдаг: Herpes simplex virus type 1 (HSV-1) буюу human herpesvirus type 1 (HHV-1)Herpes simplex virus type 2 (HSV-2) / HHV-2Varicella-zoster virus (VZV) / HHV-3Epstein-Barr virus (EBV) / HHV-4Cytomegalovirus (CMV) / HHV-5Human herpesvirus 6 (HHV-6)Human herpesvirus 7 (HHV-7)Human herpesvirus 8 (HHV-8) / Kaposi sarcoma herpesvirus HSV-1 болон HSV-2 нь Simplesvirus-д хамаардаг. Халдвар маш түгээмэл. HSV халдварыг анхдагч (эхний халдвар), давтан (дахин идэвхжих) гэж хоёр ангилдаг. Халдвар бохир

/Тэмбүү өвчний үүсгэгч/ T. pallidum нь бэлэг эрхтний шархлаат халдвар үүсгэгч бөгөөд зөвхөн хүнд л халддаг. Үр дүнтэй хамгаалах, эмчлэх арга байдаг ч дэлхий даяар асуудал хэвээр байна. Жилд 12 сая хүн халдвар авдаг гэсэн тооцоо байдаг.  Эмнэлзүйн илрэл Тэмбүү нь T. pallidum -р үүсгэгддэг, олон шатлалт өвчин. T. pallidum эзэн организмын аль ч хэсгээр орон халдварлах чадвартай. Гурван үндсэн шат байна. Инкубацлагдах хугацаа нь халдвар авснаас эхний шархлаа хүртэл 10-90 өдөр болдог. Арьсны салст мембран руу нэвчин халдварлаж, өвчтэй, идээт бус шархлаа үүсгэдэг. Эхний шархлаа бэлэг эрхтэн орчимд үүсдэг. Шархлаа антибиотик хэрэглээгүй үед 3-6 долоо хоногт өөрөө арилдаг ч халдвар бүрэн намдсан

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. H. ducreyi хүний эмгэг төрүүлэгч, бэлгийн замаар халдварлах чадвар өндөртэй. Идээт үрэвсэл, зөөлөн яр үүсгэдэг. Салст хучуур эд, бэлгийн ба бэлгийн бус арьсанд, хэсгийн тунгалгийн булчирхайг халдварлуулна. Зөөлөн яр (chancroid) гэдэг нь тэмбүүн халдварын үед үүсдэг хатуу ярын эсрэг юм. Яраас БЗХӨ тарахдаа хялбар учир идээт шархтай бүх өвчтөнд тэмбүү, герпес вирустай хамт ХДХВ-ийн тест хийдэг. Бусад Haemophilus spp., -г бодвол хэвийн микрофлорт багтдаггүй. Биед 4-14 өдөр орчим инкубацлагдсаны дараа зөөлөрсөн, жигд бус ирмэг бүхий өвчтэй шарх ихэвчлэн бэлэг эрхтэн, анал орчмын хэсэгт үүсдэг. Хамгийн түгээмэл халдварын цэг нь эр бэлэг эрхтэн, бэлгийн уруул эсвэл умайд байдаг. Идээ үүсэлт

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. Үтрээний дотоод микрофлорын тэнцвэр алдагдсанаас үтрээний халдвар болдог. Lactobacillus spp. үтрээн микрофлорт хамгийн их хэмжээтэй байдаг. Анаэроб нянгууд болох Mobiluncus spp., Bacteroides spp., Prevotella spp., аэроб Gardnerella vaginalis хэт их үржих нь халдвар үүсэх шалтгаан болдог. Нянгийн гаралтай үтрээний халдварын үед саарал-цагаан, нэг төрлийн, эвгүй үнэртэй зүйл ялгарах ба эвгүй мэдрэмж бага, үрэвсэл үүсгэдэггүй. ХДХВ-ын халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг, жирэмслэлтийн үед сөрөг үр дагавартай, мөн аарцагны үрэвсэлт өвчин үүсгэх эрсдэлтэй.  Хэдийгээр нянгийн гаралтай үтрээн халдварын үед нянгийн бүрэлдэхүүн хүн хүнд өөр өөр байдаг ч Gardnerella, Atopobium, Mycoplasma, Prevotella, Bifidobacterium, Megasphaera, Leptotrichia, Sneathia, Dialister, Clostridium, ба Bacterial Vaginosis-Associated Bacterium (BVAB)-1, 2,

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав. ‘Gonorrhea’ нэр томъёо ‘flow of seed’ буюу ‘үрийн урсгал’ гэсэн утга бүхий грек үгээс гаралтай.  N. gonorrhea зөвхөн хүнд халдварлаж, зөөвөрлөгддөг. Уг бактер нь дан булчирхайлаг болон шилжилтийн хучуур эдийн цочмог идээт халдвар үүсгэдэг. Гол дамжих зам нь бэлгийн зам, шээсний сүв, умайн хүзүүний дээд хэсэг (endocervix), шулуун гэдэс, залгиур хоолой, коньюнктивт тохиолдоно. Халдвартай хэсгээс тарах тохиолдолд байна. Мөн шинж тэмдэггүй тээгч халдвар тараах боломжтой.    Gonorrhea -н далд үеийн хугацаа 2-7 өдөр.  Эрэгтэй хүнд цочмог шээсний сүвийн үрэвсэл үүсгэх ба түгээмэл илрэх шинж тэмдэг нь идээт шингэн гарах, өвдөлттэй шээх. Эрэгтэй хүнд шинж тэмдэг илрэхгүй байх нь ховор буюу 3-5%.