Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Human papillomavirus /HPV/

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Папилома буюу үү HPV-р үүсгэгддэг. Түгээмэл байдаг үүг үүсгэхээс гадна умайн хүзүүний хорт хавдар зэрэг хорт хавдар үүсгэдэг. 100 гаруй төрлийн жижиг, хос гинжит ДНХ вирус бөгөөд 40 гаруй нь бэлгийн замаар дамждаг. HPV 1,2,3,4 бүх хүүхэд, залууст халдварлах ч сөрөг нөлөөгүй. HPV-ийн төрлөөс хамааран, арьсны, салстын эпитель эсийг халдварлуулан, өөр өөр эдэд тропизм болдог. Бэлгийн HPV -ийг бэлгийн замын хорт хавдар үүсгэх байдлаар бага, дунд, өндөр эрсдэлтэй гэж ангилдаг. 

Бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүсийн 50% HPV -н халдвар авдаг гэсэн тооцоолол байдаг. Ихэвчлэн генотипоор нь 2 хуваадаг. Зарим генотип нь бэлэг эрхтэн орчим, тухайлбад умайн хүзүүнд өөр өөр хэлбэрийн хорт хавдар үүсгэдэг бол зарим нь бэлгийн үү үүсгэдэг. 

Умайн хүзүүний HPV шарх ихэвчлэн дисплазия хавтгай хэсгийг хамардаг. Уг хэсгийн 5%-ийн цууны хүчлээр зайлахад шарх цагаан өнгөтэй болж харахад хялбар болдог ч оношилгоонд уг аргыг ашигладаггүй. Зарим төрлийн HPV бэлгийн үү үүсгэдэг. Шархыг мэс засал, крио эмчилгээ, лазер зэргээр арилгадаг. 

Үү үүсгэдэг генотипт багтах HPV 6, 11 бэлгийн үүний 90% -н шалтгаан болдог. 

Хүнд л халдварлаж оршдог. Арьс, салст мембранд халдварлан, хэлбэр, хэмжээгээр ялгаатай үү бэлэг эрхтэн орчимд илэрдэг. Жижиг товруу, товойх эсвэл хавтгай байдалтай, дангаар эсвэл олноор, зарим тохиолдолд цэцэгт байцаа хэлбэртэй байна. Бэлэг эрхтэн орчимд гадна бэлэг эрхтэн, үтрээ, умай, анус, шодой, төмсөгний гадар арьс, цавь, гуя хамаарна. Халдвар бэлгийн замаар дамжина. Генотипээс хамаарч хорт хавдар болох магадлалтай. 

Эсийн өсгөвөрт олширдоггүй учир цитологийн аргаар халдварыг илрүүлдэг. ПГУ -ын арга бусад аргаас мэдрэг, HPV -г 95% илрүүлдэг байна. Вирус дангаар хорт хавдар үүсгэх нөхцөл биш. HPV -ийн халдвар авсан бүх залуу эмэгтэйчүүдийн гуравны нэг нь халдвар авч, ихэнх нь шинж тэмдэггүй байдаг. HPV 16, 18 ихэнх HPV-гээр үүсгэгдэх умайн хүзүүний хорт хавдрын шалтгаан болдог.