Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Haemophilus ducreyi

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

H. ducreyi хүний эмгэг төрүүлэгч, бэлгийн замаар халдварлах чадвар өндөртэй. Идээт үрэвсэл, зөөлөн яр үүсгэдэг. Салст хучуур эд, бэлгийн ба бэлгийн бус арьсанд, хэсгийн тунгалгийн булчирхайг халдварлуулна. Зөөлөн яр (chancroid) гэдэг нь тэмбүүн халдварын үед үүсдэг хатуу ярын эсрэг юм. Яраас БЗХӨ тарахдаа хялбар учир идээт шархтай бүх өвчтөнд тэмбүү, герпес вирустай хамт ХДХВ-ийн тест хийдэг.

Бусад Haemophilus spp., -г бодвол хэвийн микрофлорт багтдаггүй. Биед 4-14 өдөр орчим инкубацлагдсаны дараа зөөлөрсөн, жигд бус ирмэг бүхий өвчтэй шарх ихэвчлэн бэлэг эрхтэн, анал орчмын хэсэгт үүсдэг. Хамгийн түгээмэл халдварын цэг нь эр бэлэг эрхтэн, бэлгийн уруул эсвэл умайд байдаг. Идээ үүсэлт томорч идээ бээр гарсан, цавины тунгалгын зангилаа томрох (buboes/бубон) нь ихэнх халдвартай өвчтөнд тохиолдох түгээмэл шинж тэмдэг юм. 

Эрэгтэйчүүдэд цавь зөөлөн мэдрэгдэх, бэлэг эрхэн гэмтдэг бол ихэнх эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илэрдэггүй. 

Сорьц боловсруулалт болон ялгах

Haemophilus spp. -н эмнэлгийн сорьц үхэхдээ хурдан учраас өсгөвөрлөн ялгах тохиолдолд хурдан зөөвөрлөн, боловсруулна. Бэлэг эрхтэн орчмын сорьц авах хэсгийг эхлээд ариутгасан давсны уусмал шингээсэн, ариутгасан маарлаар чийглэн цэвэрлэнэ. Ингэсний дараа фосфатын буфферт давсны уусмалаар чийглэсэн арчдас /swab/ ашиглан, идээт үрэвслийн сууриас сорьцоо авна. Идээ нь бубоноос тэлсэн байдалтай байх тохиолдол байдаг. Зөөвөрлөх тэжээлт орчин хэрэглэснээс шууд сонгомол тэжээлийн орчинд тарихыг зөвлөдөг. Haemophilus spp омгууд хуурай нөхцөлд мэдрэг учир сорьц авсан даруйд тарилга хийхийг зөвлөдөг. 

Ургах нөхцөл шаарддаг организм тул ихэнх лабораторт CHOC агар сонгомол тэжээлийн орчинг баяжуулан хэрэглэдэг. Бусад микрофлорын нянг дарангуйлах ванкомицинтэй орчинд ургуулах арга бас бий. 5-10% CO2 бүхий чийгшил өндөртэй орчинд 33оС -т багадаа 7 хоног инкубацалж сөрөг эсэхийг тодорхойлдог.