Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Түгээмэл тохиолддог цөсний эмгэгүүд, тэдгээрийн шинж тэмдэг

Түгээмэл тохиолддог цөсний эмгэгүүд, тэдгээрийн шинж тэмдэг

Цөсний хүүдий нь 10см орчим хэмжээтэй, лийр хэлбэрийн эрхтэн. Хэвлийн хөндийн баруун дээд хэсэг, элэгний дор байрлана. Цөсний хүүдий нь өөх тос, холестерол, шингэнээс бүрдсэн цөсийг агуулдаг. Гэдсэн дэх хоол хүнсний өөх тосыг задлахад цөс оролцоно. Цөсний хүүдийн тусламжтайгаар цөс нарийн гэдэс рүү орно. Энэ нь тосонд уусдаг аминдэм, шим тэжээлийн бодисыг цусны эргэлтэнд хурдан нэвчих нөхцлийг бүрдүүлдэг.

ШИНЖ ТЭМДЭГ

Цөсний хүүдийн эмгэгийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цөсний хүүдийн эмгэгүүдийн үед илрэх шинж тэмдэг ижил байдаг. Үүнд:

  • Өвдөлт: цөсний эмгэгийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь өвдөлт. Ихэнхдээ хэвлийн дунд хэсгээс, баруун дээд хэсэг рүү өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлт хоорондоо зайтай хөнгөн, эсвэл ойрхон хүнд байж болно. Зарим тохиолдолд өвдөлт нуруу, цээж зэрэг биеийн бусад хэсгээр тархдаг.
  • Дотор муухайрах, бөөлжих: эдгээр нь цөсний хүүдийн бүх төрлийн эмгэгийн түгээмэл шинж тэмдэг. Гэвч зөвхөн цөсний хүүдийн архаг өвчин нь хүчлийн сөргөө, хий, дотор муухайрах, бөөлжих зэрэг хоол боловсруулах замын хүндрэлийн шалтгаан болдог.
  • Халуурах, хүйт даах: гэнэт огцом халуурах нь халдвар авсны шинж тэмдэг байж болно. Халдвар авсан тохиолдолд байдал хүндэрч, болзошгүй аюул учрахаас өмнө эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хэрэв халдвар биеийн бусад хэсэгт тархсан бол амь насанд ч эрсдэл учруулах аюултай.
  • Архаг суулгалт: Дор хаяж 3 сарын турш өдөрт 4 ба түүнээс дээш удаа өтгөнөө гадагшлуулах нь цөсний хүүдийн архаг өвчний шинж тэмдэг.
  • Шарлалт: арьс шарлах нь цөсний цорго бөглөрөх, цөсний чулууны түгээмэл шинж тэмдэг.
  • Хэвийн бус өтгөн, шээс: өтгөний өнгө цайрах, шээс бараандуу өнгөтэй гарах нь цөсний цорго бөглөрсний шинж тэмдэг байх магадлалтай.

Цөсний хүүдийн эмгэгүүд

Цөсний хүүдийд нөлөөлдөг аливаа эмгэгийг цөсний хүүдийн эмгэг гэнэ. Цөсний хүүдийн дараах эмгэгүүд байдаг:

Цөсний хүүдийн үрэвсэл

Цөсний хүүдийн үрэвслийг холецистит гэж нэрлэдэг. Холециститийг нь хурц (богино хугацааны), эсвэл архаг (урт хугацааны) гэж ангилна. Архаг үрэвсэл нь хэд хэдэн хурц холециститийн үр дүнд үүсдэг. Үрэвсэл нь цөсний хүүдийг аажим гэмтээж, үйл ажиллагаа нь хэвийн явагдахад саад учруулдаг.

Цөсний чулуу

Цөсний чулуу нь жижиг хэмжээтэй, цөсний хүүдийнээс бий болсон хатуурсан хаягдал юм. Цөсний чулуу хэдэн жилийн турш оношлогдохгүй, томорсоор байдаг. Үнэндээ маш олон хүмүүс цөсний чулуутай байдаг ч, үүнийгээ мэддэггүй. Яваандаа цөсний чулуу нь үрэвсэл, халдвар, өвдөлтийн шалтгаан болдог. Ихэнхдээ цөсний чулуу нь богино хугацааны холецистит үүсгэнэ.

493ss_medical_images_rf_gallstones_illustration

Цөсний чулуу маш жижиг, ихэнхдээ өргөнөөрөө хэдхэн мм-ээс хэтрэхгүй боловч хэдэн см хүртлээ томрох боломжтой. Зарим хүмүүс зөвхөн нэг цөсний чулуутай байхад бусад нь олон тооны чулуутай байдаг. Цөсний чулуу хэмжээгээрээ томроход цөсний хүүдийнээс гарсан сувгуудыг бөглөх эрсдэлтэй.

Ихэнх цөсний чулуу нь цөсөн дэх холестеролоос үүссэн байдаг. Цөсний чулууны өөр нэг хэлбэр нь кальцийн билирубинатаас үүссэн нөсөөт чулуу. Кальцийн билирубинат нь цусны улаан эсийн задралын үр дүнд үүсдэг химийн бодис юм. Энэ төрлийн чулуу ховор тохиолддог.

Бид дараагийн нийтлэлдээ цөсний чулууны талаар дэлгэрэнгүй оруулах болно.

Цөсний ерөнхий цоргоны чулуу

Цөсний ерөнхий цоргонд чулуу үүсч болно. Цөсний хүүдийгээс нарийн гэдэс рүү орсон сувгийг цөсний ерөнхий цорго гэнэ. Цөс нь цөсний хүүдийнээс нарийн сувгаар дайрч цөсний ерөнхий цоргонд орж, цааш нарийн гэдсэнд хүрнэ.

Ихэнх тохиолдолд цөсний ерөнхий цоргоны чулуу нь цөсний хүүдийд үүсч, цоргонд дамжсан байдаг. Энэ төрлийн чулууг цөсний ерөнхий цоргоны хоёрдогч чулуу эсвэл хоёрдогч чулуу гэж нэрлэнэ.

Зарим тохиолдолд цөсний ерөнхий цоргонд чулуу үүсдэг. Энэ төрлийн чулууг цөсний ерөнхий цоргоны анхдагч чулуу, эсвэл анхдагч чулуу гэнэ. Ховор тохиолдох анхдагч чулуу нь хоёрдогч чулуутай харьцуулахад халдварын шалтгаан болох илүү эрсдэлтэй.

Цөсний хүүдийн чулуугүй эмгэг

Цөсний хүүдийн бүх төрлийн эмгэгийн шалтгаан цөсний чулуу байдаггүй. Цөсний хүүдийд чулуугүй ч өвчилж болно. Энэ тохиолдолд хэдийгээр цөсний хүүдийд чулуугүй ч, цөсний чулуутай ижил шинж тэмдгүүд илэрч болно.

Цөсний ерөнхий цоргоны халдвар

Цөсний ерөнхий цорго бөглөрсөн үед халдвар тархах эрсдэлтэй. Халдварыг эрт оношлосон тохиолдолд эмчилгээ үр дүнд хүрнэ. Эс тэгвээс халдвар тархаж, амь насанд ч аюул учруулж болзошгүй.

Цөсний хүүдийн идээд үрэвсэл

Цөсний чулуутай хүмүүсийн цөөн хувь нь цөсний хүүдийн идээд үрэвслээр өвчилдөг. Идээ нь цусны цагаан эс, бактер, үхсэн эдээс тогтдог. Идээт үрэвслийн үед хэвлий хэсгээр хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Үрэвслийг оношлож, бүрэн эмчлээгүй тохиолдолд биеийн бусад хэсэгт тархаж, амь насанд аюул учруулна.

Цөсний замын түгжрэл

Цөсний чулуу нарийн гэдсэнд хүрч, түгжрэл үүсгэж болно. Энэ нь ховор тохиолдох боловч, амь насанд аюултай. Түгжрэл 65 ба түүнээс дээш насныхны дунд түгээмэл тохиолддог.

Цөсний хүүдийн цооролт үрэвсэл

IfЭмнэлгийн тусламж авалгүй хугацаа алдвал цөсний чулуу нь цөсний хүүдийн цооролт үрэвсэлд хүргэж болзошгүй. Энэ бол маш аюултай нөхцөл. Цооролтыг яаралтай илрүүлээгүй тохиолдолд хэвлийн хөндийд халдвар тархах аюултай.

Цөсний хүүдийн ургацаг

Ургацаг томорч ургадаг. Ихэнх тохиолдолд ургацаг ямар нэг шинж тэмдэггүй, хорт хавдрын эрсдэлгүй байна. Цөсний хүүдийн жижиг ургацгийг авах шаардлагагүй, цөсний хүүдийд ямар нэг сөрөг нөлөөгүй байдаг. Харин том хэмжээтэй ургацгийг хорт хавдар болон бусад хүндрэл үүсгэхээс нь өмнө мэс заслын аргаар авах шаардлагатай.

Цөсний хүүдийн хана зузаарах

Эрүүл цөсний хүүдийн хана маш булчинлаг байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам кальцийн нөөц цөсний хүүдийн ханыг зузааруулж, хатуу болгодог. Цөсний хүүдийн хана зузаарсан үед цөсний хүүдийн хорт хавдрын эрсдэл нэмэгдэнэ.

Цөсний хүүдийн хорт хавдар

Цөсний хүүдийн хорт хавдар ховор тохиолддог. Хэрэв хорт хавдрыг яаралтай оношлож, эмчлээгүй тохиолдолд цааш үсэрхийлж, хурдан тархдаг.