Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Бактерийн вагиноз гэж юу вэ?

Бактерийн вагиноз гэж юу вэ?

Бактерийн вагиноз гэж юу вэ?

Бактерийн вагиноз нь янз бүрийн бактерийн гаралтай, үтрээний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдэггүй, цагаан юм ихсэх, энэ нь муудсан загасны үнэртэй байх шинжээр илэрдэг эмэгтэйчүүдийн өвчин юм.

Бактерийн вагиноз нь эмчилгээ хурдан авдаг ба эмчлэгдээгүй тохиолдолд бага аарцгийн үрэвсэлт өвчин, эндометрит, умайн хүзүүний үрэвсэлт өвчин, жирэмсний хүндрэл зэрэг олон хүндрэлүүд үүcэх нөхцөл болдог. Бактерийн вагиноз нь аль ч насны нөхөн үржихүйн эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд үтрээ, шээсний сүв, давсаг, гадна бэлэг эрхтний арьс орчмыг хамруулдаг.

BV

 

Бактерийн вагинозийн шалтгаан юу вэ?

Бактерийн вагинозийн анхдагч шалтгаан нь үтрээний ашиггүй нян, гарднерелл үүсгэгч хэт их үржснээс шалтгаалдаг. Үтрээний хэвийн орчин нь эдгээр нянг бага тоогоор агуулдаг. Ашиггүй нянгийн хэт үржлээс болж үтрээний хэвийн орчинг бүрдүүлж байдаг лактобацилл нянгийн үйл ажиллагаа саатдаг байна.

Лактобацилл нян нь үтрээний бичил биетийн эрүүл, хэвийн тэнцвэрт байдлыг хадгалахад тусалдаг байгалийн ариутгагч болдог. Зарим тохиолдолд шулуун гэдэсний хэвийн орчин бүрдүүлэгч E.coli нян нь үтрээнд тархаж бактерийн вагинит үүсгэж болдог. Бактерийн вагиноз үүсгэх бусад хүчин зүйлд халуун дулаан агаар, хувийн ариун цэвэр муу байх, спирал, дотуур угаалга, хэд хэдэн бэлгийн хавьтагчтай байх зэрэг орно. Цэвэршилт, чихрийн шижинтэй эмэгтэйчүүдэд бактерийн вагинозийн эрсдэл нэмэгддэг байна.

 

Бактерийн вагинозийн шинж тэмдэг юу вэ?

Bacterial_Vaginosis_Gram

Хамгийн илэрхий шинж нь эвгүй (загасны) үнэр ялгардаг ба энэ нь бэлгийн ажлын дараа болон сарын тэмдгийн үед илүүтэй их гардаг. Өвчний эхэн үед цагаан юм нь шингэвтэр хольцтой, цагаан сааралдуу өнгөтэй байдаг. Бактерийн халдвар авсан тохиолдолд загатнах, шээх үед өвдөх, хорсох шинж тэмдэгүүд илэрч болно. Өвчин удахын хэрээр ялгадас нь шар, ногоондуу өнгөтэй, илүү өтгөн, тараг шиг болно. Хэмжээний хувьд дунд зэргээс их хэмжээтэй янз бүр байна. Гэвч өвчтөний 25% – д уг өвчний шинж тэмдэг илэрдэггүй. Нянгийн вагинозоор халхлагдан хламиди, микоплазм, уреаплазм, хүний папиломын вирусын халдвар хавсрах нь элбэг байна.

Өвчтний 40% – д умайн хүзүүний шархлаа болон үрэвсэл илэрдэг. Ихэнх эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг, наалдцын шинжилгээ, Папын сорил өгсний дараагаар оношлогддог. Иймээс эмчийн үзлэг болон наалдцын шинжилгээ өгөхийн өмнөх өдрүүдэд дотуур угаалга хийгээгүй байх нь чухал. Дотуур угаалга хийснээр халдварын шинж тэмдэгийг арилгах ба бактерийн вагинозийн байдлыг улам хүндрүүлдэг.

Нөхөн үржихүйн насны эрүүл эмэгтэйн үтрээний орчин гол нь сүүн хүчлийн бактери буюу лактобациллаас тогтдог. Энэ нь үтрээн орчны 95-98% эзэлдэг.

dsfsdfsdf

Лактобациллус нь

  • Устөрөгчийн хэт ислийг ялгаруулах
  • Сүүн хүчлийн концентраци их байдгаас үтрээнд хүчиллэг орчин бий болгох
  • Үтрээний эпителд наалдахын төлөө бусад бичил биетэнтэй өрсөлдөх
  • Организмын дархлалын системийг сайжруулах замаар үтрээний нянгийн зөв харьцааг хангах
  • Хэвийн үед үтрээнд бага хэмжээгээр байдаг 20-30 төрлийн нөхцөлт эмгэг төрөгч нянгийн өсөлтийг саатуулж байдаг.

Нянгийн вагинозын үед лактобактерийн тоо эрс цөөрснөөр сүүн хүчлийн хэмжээ багасч pH шүлтлэг болж ирнэ. Энэ нь нөхцөлт эмгэг төрөгч микрофлор ба гарднерелл их хэмжээгээр үржих таатай нөхцөл болно. Гарднерелл ихээр үржих нь хэвийн лактофлорыг дарангуйлдаг.

Үтрээний микрофлор өөрчлөгдөх шалтгаанууд:

  • Бэлгийн замаар халддаг халдварт өвчин
  • Антибиотик, цитостатик, гормон хэрэглэх
  • Дотоод шүүрлийн хямрал, сарын тэмдэг алдагдах
  • Дархлаа буурах
  • Жирэмслэлтийг мэс заслын аргаар таслах
  • Оношлогоо ба эмчилгээний зорилгоор мэс ажилбар хийлгэх
  • Спираль тавих болон авах
  • Харшил, экологийн асуудлууд
  • Ионы туяаны нөлөө зэрэг орно.

 

Бактерийн вагинозийг хэрхэн оношлох вэ?

Үтрээний наалдцыг микроскопоор харах, гарднереллын ДНХ- г полимеразын гинжин урвал (PCR)-аар ялгах нь хамгийн мэдээлэл сайтай шинжилгээ юм. Нөхцөлт эмгэг төрөгч нян байгаа эсэхийг тодруулахын тулд (дисбактериоз илрүүлэх) тэжээлт орчин дээр ургуулж антибиотик мэдрэг чанар тодорхойлно, Мөн өвчний ерөнхий зураглалыг гаргахын тулд хламиди, микоплазм, уреаплазм болон бусад нууц халдварыг илрүүлэх шинжилгээг хийх хэрэгтэй.