Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Author: Onoshmed Lab

Нойр булчирхайн гэнэтийн үрэвслийг нойр булчирхайн хурц үрэвсэл гэж нэрлэдэг. Түргэн явцтай, өвдөлт, зовиур ихтэй, зарим тохиолдолд амь насанд ч эрсдэл учруулна.

Хүний бие махбодийг машинтай харьцуулбал 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Машинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд техникийн үйлчилгээ үзүүлдэг бол хүний бие унтаж амарснаар тус үйлчилгээг авдаг.

Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг.

Эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн замын үрэвслийн уретрит гэдэг. Уретра гэдэг нь давсагнаас бэлэг эрхтэний төгсгөл хүртэлх зам буюу шээс бэлгийн сүвийг хэлнэ.

Үтрээний ялгарал гэж юу вэ? Үтрээний ялгарал нь эмэгтэйн бэлэг эрхтэнээс шингэн эсвэл өтгөн зүйл гарахыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ нь харилцан адилгүй байдаг.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин нь хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж ХУСӨ-ийг үүсгэнэ.

Ахмад насныханд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн томоохон эрсдэл нь ясны хугарал юм. Яс хугарах нь “ясны сийрэгжилт”-ийн үр дагавар бөгөөд ясны эдийн сөнөрөл чимээгүй явагддаг. Ихэвчлэн унаж бэртэх хүртлээ шинж тэмдэггүй байдаг.

Бие махбодь дахь азотын бодисын солилцооны дүнд үүсдэг, усанд уусдаггүй нэгдлийг шээсний хүчил гэнэ. Бие махбодид байгалийн замаар эс задарснаас болон хүнсний хэрэглээнээс үүсдэг. Ихэвчлэн бөөрөөр гадагшилдаг бол маш бага хэмжээтэйгээр өтгөнөөр ялгарч биеэс гадагшилдаг.

Умайн хүзүүний хорт хавдар болон хавдрын урьдал эмгэгийг эрт илрүүлэх Пап сорилыг дэлхийн даяар өргөн хэрэглэдэг бөгөөд манай орны ихэнх эмнэлзүйн болон эс судлалын лабораториудад хандан эс судлалын шинжилгээнд хамрагдах боломжтой.

Умайн хүзүүний хавдар нь дэлхий нийтийн хэмжээнд эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын гуравдугаарт, харин хавдрын шалтгаант нас баралтын хоёрдугаар байранд тус тус ордог.